ОХУ-ын Хууль зүйн яам Германы “Deutsche Welle” өргөн нэвтрүүлгийн компанийг гадаад агентуудын жагсаалтад оруулсан байна.
"ОХУ-ын одоогийн хууль тогтоомжийн шаардлагын дагуу 2022 оны гуравдугаар сарын 28-нд Хууль зүйн яам “Deutsche Welle” агентлагийг гадаад агентын үүргийг гүйцэтгэдэг гадаадын хэвлэл мэдээллийн бүртгэлд оруулсан" гэж мэдэгдэлд дурджээ. Тусгай зөвшөөрөл, хяналтын хорооноос хоёрдугаар сарын 2-нд Германы “RT DE” телевизийн сувгийн дамжуулалтыг хориглоод байв. ОХУ-ын Гадаад хэргийн яам өмнө нь “RT DE”-ийг Германд хориглох алхам хийсний дараа Москвагаас Орос дахь “Deutsche Welle” агентлагийн мэдээний товчоог хааж байгаагаа мэдэгдэв.
Эх сурвалж: Тасс