Бейонсе охинтойгоо үзүүлээд өгөв

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

Бейонсе охинтойгоо үзүүлээд өгөв

Бейонсе охинтойгоо үзүүлээд өгөв

Оскарын наадмыг манай гаригийн хамгийн тод оддын нэг Бейонсе нээв. Хөтлөгч Венус болон Серена Уильямс нар тайзан дээр гарч ирмэгцээ 40 настай поп одын үзүүлбэрийг зарлажээ. Тэрбээр Шилдэг кино номинацид нэр дэвшсэн “King Richard” киноны дуу болох “Be Alive”-ийг дуулсан.

Бейонсегийн охин 10 настай Блю Айви ээжтэйгээ хамт тоглолтонд оролцсон нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болжээ. Үзүүлбэр тэр чигээрээ лайм жимсний ногоон өнгөөр асч байсан ба Блю Айви ногоон хувцастай бүжигчдийн дунд хар шил зүүчихсэн, тун догь бүжиглэжээ.

Оскарын наадмын үеэр дөрвөн үзүүлбэр толилуулагдсаны нэг нь Бейонсегийн тоглолт байв. Бейонсегоос гадна Билли Эйлиш, Реба МкЭнтайр, Себастиан Яатра нар тоглолтоо сонирхуулжээ. Тав дахь үзүүлбэрийн эзэн Ван Моррисон аялан тоглолтынхоо улмаас Оскарын тайзнаа гарч амжаагүй аж.
Блю Айви нь төрсөн цагаасаа хойш олны анхааралд өртсөөр ирсэн бөгөөд төрснөөс нь хоёрхон өдрийн дараа “Time” сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн алдартай хүүхдээр зарлаж байв. Мөн өдөр нь түүний аав Жэй-Зи “Glory” дуундаа охиныхоо хоолойг оруулсан. Ингэснээр, Блю Айви нь Биллбоардын жагсаалтад орсон хамгийн залуу дуучин болж, Геннисийн амжилт тогтоожээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж