Цар тахлын хүнд үед “Рио Тинто” группийн санхүүжилтээр “Инвескор” санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй ЖДҮ эрхлэгчдийг дэмжих жилийн 4.8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрт хамрагдан, ажлын байраа хадгалж, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар анх удаа зээл хурдан шуурхай гарч болдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Үнэхээр хэцүү үед цагаа олсон, үр өгөөжтэй хөтөлбөрт хамрагдаж чадсан.
Манайх “Содон шил” болон “Уян шил” гэдэг 2 салбар компанитай. Цаашид “Содон шил” нь үйлдвэрлэлийн “Уян шил” нь угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлнэ
10 гаруй жилийн туршлагатай болохоор манай бүтээгдэхүүний чанар өндөр, харилцагч нар маань сэтгэл ханамжтай байдаг. Сэтгэлээ шингээхээр “шил”-ээр хийж байгаа бүтээл маань их сайн болдог. Миний хувьд энэ бүгдийг бүтээж чадсан хамт олноороо бахархдаг.
ЖДҮ-ийг хөгжүүлж байж л Монгол Улс цаашдын хөгжил дэвшлийн замдаа орно гэдэгт итгэдэг.
Холбоотой мэдээ