“Мөнгөний бодлого хатуурах төлөв рүү шилжлээ”

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

“Мөнгөний бодлого хатуурах төлөв рүү шилжлээ”

“Мөнгөний бодлого хатуурах төлөв рүү шилжлээ”

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар /2022.03.28/ Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт /Засгийн газар 2022.03.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/ талаар хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж байна.


УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР:

-Засгийн газар, Сангийн сайд ямар бэлтгэлтэй байгаа вэ. Ерөнхийдөө ямар төсөөлөлтэй байна вэ. Энэ онд эдийн засаг нэмэх байж чадах уу. Цаасан дээр дүгнэх нэг хэрэг. Тэртээ тэргүй ард түмэн дөрвөн жилийг дүгнэдэг л дээ. Цаашдаа 2022, 2023 онд яах вэ?

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

-Хүнд сорилтын цаг үеийг туулж яваа. 2020 онд эдийн засгийн “цөмрөлт” амссан. 20201 онд эдийн засаг жилийн эцсээр эдийн засаг нэмэхтэй гарсан. Өнгөрсөн оны жилийн эцэст 3.4 орчим хувийн өсөлттэй гарах байх гэсэн тооцоололтой байсан ч 10-12 дугаар сард хилийн хязгаарлалт, экспортын саатал, “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалууд 45 хоног тэг зогсолт хийсэн. Энэ жилийн тухайд бид өнгөрсөн оны суурин дээр өөдрөг төсөөлж төсвөө баталсан. Ингэхдээ таван хувийн өсөлттэй гарах болов уу гэж тооцоолсон.

Одоогоор төсөөлөл өөрчлөгдөж 2.8 хувь гэсэн тооцоотой байна. Монголбанк сүүлд хийсэн хэвлэлийн хурлаар 2.6 хувь гэж зарлана лээ. Дэлхийн улс орны нийтлэг хандлага ийм байна. Украин, ОХУ-ын цэргийн үйл ажиллагаанаас хамаарч дэлхийн улс орнуудад шууд болон шууд бус нөлөөлж байна. ОХУ дэлхийн улс орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон. Шууд нөлөөлөл нь манайд орж ирж байна.

Эдийн засаг болон геополитикийн нөлөөллийг саармагжуулах тал дээр шаардлагатай арга хэмжээ авахаар Засгийн газар шуурхайлан ажиллаж байна. Саяхан гарсан төв банкны шийдвэртэй уялдуулан явах шийдвэртэй тулж ирсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР:

-2021 оны сүүлээр хил гааль хаалттай байсан. Өнгөрсөн 2021 оны улсын төсвөөр батлагдсан хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хэдэн хувьтай гарсан бэ. Бараа материалын үнийн өсөлтөөс хамаараад саатсан хэчнээн төгрөгийн ажил байна вэ. Сангийн яам ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН:

2021 оны хөрөнгө оруулалтад санаа зовж байсан. Жилийн эцсээр санхүүжилт 75 хувьтай гарсан. Гэсэн хэдий  ч дундын дансанд нийтдээ 374 тэрбум төгрөгийг энэ оны есдүгээр сар хүртэл гүйцээж олгохоор шийдвэрлэж, дундын дансанд оруулсан. Үүнийг олгож дуусвал өнгөрсөн оны гүйцэтгэл 95 хувьтай гарна.

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ч.ХҮРЭЛБААТАР:

-Нүүрс гарахгүй байгаа нь Женко Х.Баттулгатай холбоотой байх. 200 гаруй км төмөр замыг үлгэж ярьж гацаасаар байгаад ийм юм хийсэн. 200 гаруй км яваад гаргаад чөлөөтэй экспорт явуулах боломжийг алдагдуулсан. Хий хоосон дэмийрэл "попрол"-ын дүнд ийм л юм боллоо. Түүнийг нь бид улс орон даяар мэдэрч байна.

2022 оны төсөв хэрэгжээд явж буй. 2021 онд эдийн засгийн өсөлтийг 6.5 хувь гэж тооцож байтал 1.4 хувьтай гарсан. Инфляци 7.2 хувь гэж байсан чинь 12.4 хувьтай гарлаа. Валютын нөөц “доошоо” явчихсан. Эдийн засаг хүндхэн байхад улс орны өмнө тавигдаад байгаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд одоо нэлээд хүндрэл учирна шүү. Тэгэхээр үүнийг яаж хэрэгжүүлнэ гэж бодож байна вэ. Гадна нөхцөл байдал амаргүй болчихлоо. 2022 оны тулгамдаж буй гол асуудал инфляци. Инфляци гэдэг нь хүнсний бараа бус шатахуун, хөрөнгө оруулалтын өртөгт ордог тоног төхөөрөмжийн үнэд өөрчлөлт орно. Инфляци явсаар Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд саад болно. 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэж байгаа үед та бүхэн ямар сургамж авч, цаашдаа юуг хэрэгжүүлэх вэ.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН:

-Мөнгөний бодлого хатуурах төлөв рүү шилжлээ. Төсвийн хувьд Мөнгөний бодлоготой хавсаргах, дэмжих гол анхаарах нэг зүйл бий. Энэ бол экспорт. Богино хугацаанд экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай бүхий л арга хэмжээг авах ёстой. Тэгж байж макро эдийн засгийг эсэргүүцэх чадвартай болж ирнэ.

Хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж