Хөгжлийн банкны зээлийн хүүнд 9.6 тэрбум, үндсэн төлбөрт 3.2 тэрбум төгрөгийг төлөөд байна

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны зээлийн хүүнд 9.6 тэрбум, үндсэн төлбөрт 3.2 тэрбум төгрөгийг төлөөд байна

“Вертекс Майнинг Партнерс” ХХК нь 2018 онд ухаа худаг компанид туслан гүйцэтгэгч компаниар ажиллаж байсан. Одоо ч ажиллаж байгаа. Бид ухаа худаг уурхай дахь төслөөр компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх, техник тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлага үүссэн. Тухайн үед засгийн газраас экспортыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байсан. Энэ бодлогыг дэмжих зорилгоор хөгжлийн банкнаас том төслүүдийг санхүүжүүлж зээл олгож байсан.

Энэ хөгжлийн банкны зээл, манай компанийн зорилго нь шаардлагад нийцэж байсан учир бид зээлийнхээ хүсэлтийг 2019 оны 5, 6 сард өгсөн. Хөгжлийн банк маш удаан хугацаанд судалдаг юм байналээ. Нилээн олон сар судалсан. Зээлийн хороогоор ороод цаашлаад ТУЗ-ын хурлаар ороод тэгээд ТУЗ-ын хурлаар батлагдаад 2020 оны 1-р сард 33 тэрбумын зээлийг авсан.

Энэ зээлээс манай компанийн дансруу нэг төгрөг ч орж ирээгүйгээр шууд хөгжлийн банкны хяналтан дор манай компанийн техник, тоног төхөөрөмж худалдаж авсан байгууллагуудруу шилжүүлэгдсэн. Бид энэ зээлийн барьцаанд  зах зээлийн ханшаар үнэлгээ хийлгэхэд 90 ээд тэрбумын үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүд энэ зээлээр авсан техник тонор төхөөрөмжүүд зэргийг бүгдийг барьцаанд тавьсан. Энэ зээл нь жилийн 12.97, сарын 1.07  хувийн хүүтэй байсан.

Өнөөдрийг хүртлэх хугацаанд зээлийг хоцрогдол үүсгэхгүйгээр төлсөөр ирсэн. Өнөөдрийн байдлаар 9.6 тэрбумыг зөвхөн хүүд төлчихөөд байгаа. Цар тахлын улмаас манай компани бүтэн 13 сар жил гаран хугацаанд сул зогсолт хийлээ. Энэ хугацаанд ажилгүй орлогогүй болсон маш хүнд туссан. Тийм учраас зээлийн үндсэн төлбөрийн хоцрогдол үүссэн. Гэсэн хэдий ч өнөөөдрийг хүртлэх хүүгээ төлсөөр ирсэн. Одоо бид шинэ төсөлрүү орж байна. Энэ шинэ төсөл маань амжилттай хэрэгжиж байна. Ажилтай болсон учраас орлоготой болж байна. Тиймээс бид үндсэн төлбөрөөсөө 3.2 тэрбумыг төлчихөөд байна. Энэ шинэ төсөл маань цаашид үргэлжлээд явбал бид зээлийн хоцрогдлоосоо 8 сард гарахаар байна. Энэ ондоо багтаад бид үндсэн зээлийн төлбөрөө төлөөд дуусгана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж