786,419 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 29 хувьцаат компанийн 226,197,084 төгрөгийн үнийн дүн бүхий 786,419 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Базальт" ХК (MBW +4.67%), "Сүү " ХК (SUU +4.02%) болон "Булган ундрага" ХК (BUN +2.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -12.00%), "Хай би ойл" ХК (HBO -10.37%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB -5.21%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 39,937 ширхэг нэгж эрхийг 21,301,077 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаас 100,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс  -0.52% хувиар буурч, 38,580.02 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,438,726,819,397 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж