“Ёс зүйтэй манлайлал” уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

“Ёс зүйтэй манлайлал” уулзалт, хэлэлцүүлэг боллоо

“Ёс зүйтэй манлайлал” уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсад бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх зорилгоор Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, "Транспэрэнси интернэшнл Монгол" ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК хамтран “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд Бизнесийн ёс зүйн төвийг байгуулан ажиллаж буй.

“Бизнесийн ёс зүйн төв”-өөс "Ёс зүйтэй манлайлал" уулзалт, хэлэлцүүлгийг (2022.03.25-нд) зохион байгууллаа. Тус уулзалтад МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академийн Харвард менежментор хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, Эдийн засгийн сэтгүүлч шинжээчдийн клубын төлөөлөл оролцов.

Арга хэмжээний эхний хэсэг өнөөгийн нөхцөл байдал, асуудал сэдвийн хүрээнд өрнөж, МҮХАҮТ-ын ТХГ-ын дарга С.Оюунзул Бизнесийн ёс зүйн төвийн үйл ажиллагааг оролцогчдод танилцуулсан бол "Скайтел групп"-ийн Хууль эрх зүйн албаны дарга Ө.Жамбалсүрэн бизнесийн ёс зүй ба сайн туршлагаасаа хуваалцав. Мөн "Транспэрэнси интернэшнл Монгол" ТББ-ын хөндлөнгийн зөвлөх Д.Тэгшбаяр Бизнесийн ёс зүй ба олон улсын туршлагын талаар мэдээлэл өглөө.

Санал санаачлага ба нэгдэл хэсэгт Харвард менежментор хөтөлбөрийн төгсөгчдийн холбооны тэргүүн Л.Загдаа Бизнесийн ёс зүй ба удирдлагын манлайлал санаачилга, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын зохицуулагч Б.Баяртогтох Бизнесийн ёс зүйг нийтлэхүй сэдвээр илтгэл танилцуулсан юм. Үүний дараагаар талууд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж, Ёс зүйтэй манлайлалд нэгдэхээ илэрхийллээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж