"Цагаан хаданд 5 сая тонн нүүрс овоорсон"

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

"Цагаан хаданд 5 сая тонн нүүрс овоорсон"

"Цагаан хаданд 5 сая тонн нүүрс овоорсон"

“Монголын эдийн засгийн чуулган 2022” форумыг угтсан урьдчилсан хэлэлцүүлэг “Боомтын сэргэлт” сэдвийн дор үргэлжилж байна. Энэ үеэр урд хөрш хилийн хоригоо сулруулаагүй ч ойрын хугацаанд уртын тээврийг эхлүүлэхээр төлөвлөснийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.

Тэрбээр “Бид ойрын хугацаанд уртын тээврийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, АМНАТ-ын тоолуур, Тавантолгойн бүлэг ордын олборлолтоо эхлүүлэх хэлэлцээг эхлүүлнэ. Өнгөрсөн оны зургадугаар сараас хойш олборлолт бүрэн зогссон. Цагаан хаданд овоорсон 12 сая тонн нүүрсээ бага багаар зөөсөөр таван сая тонн нүүрс үлдсэн” гэсэн юм.  Хэрэв уртын тээврийг эхлүүлбэл үлдсэн таван сая тонн нүүрсээ богино хугацаанд гаргана гэдгийг онцоллоо.

Тус боомтын тухай “Гашуунсухайт боомтоор нүүрсний экспортын 80 орчим хувийг гаргадаг. Биднээс шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэнийг та бүхэн мэднэ. БНХАУ-д Covid-19-ийн халдварын тохиолдол урьд өмнө нь байгаагүйгээр өндөр бүртгэгдэж байна. Үүнээс болж хилийн боомтууд хязгаарлагдмал байна. Биднээс шалтгаалж буй зүйл нь маш сайн хичээж байгаа. Сүүлийн 24 хоногийн хугацаанд Гашуунсухайт боомтод Covid-19-ийн халдвар бүртгэгдээгүй. Харамсалтай нь хилээр гарсан нэг жолоочоос эерэг тохиолдол илэрлээ” талаар нэмж хэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомтооор өдөрт 240 орчим ачаа тээврийн хэрэгсэл гарч байна. Үүнийг ойрын хугацаанд 500 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг албаныхан мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж