Хятадын ачаа тээврийн сансрын хөлөг дэлхийдээ эргэж ирнэ

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

Хятадын ачаа тээврийн сансрын хөлөг дэлхийдээ эргэж ирнэ

Хятадын ачаа тээврийн сансрын хөлөг дэлхийдээ эргэж ирнэ

Хятадын ачаа тээврийн “Тяньжөү-2” сансрын хөлөг төлөвлөсөн бүх даалгавраа гүйцэтгэж дуусгажээ. "Тяньгон" сансрын станцын үндсэн модулиас өчигдөр /2022.03.27/ саллаа. Хөлөг Бээжингийн цагаар 15:59-д сансрын станцын үндсэн модулийг орхисон гэж Хятадын нисгэгчтэй сансрын агентлаг мэдээлэв.

“Тяньжөү-2” сансрын хөлөг нь тойрог замд ажиллах хугацаандаа хэд хэдэн туршилт хийжээ. Хөлгийг эх газраас хянаж буй бөгөөд тохиромжтой цаг нь ирэхээр дэлхийн агаар мандалд нэвтэрч орох болно гэв.

“Тяньжөү-2” нь Хятадын сансрын станцын гол технологийн баталгаажуулалтын үе шатанд сансарт илгээсэн анхны ачааны хөлөг онгоц юм. Уг хөлөг нь өнгөрсөн оны тавдугаар сарын 29-нд Хайнань арлын өмнөд мужийн эрэг дээрх Вэнчан хөөрөх талбайгаас хөөрч, сансрын станц руу 6.8 тонн ачаа тээвэрлэж хүргэжээ. Хөлгийн сансарт ажиллах томилолтын хугацаа нь нэг жил байсан боловч ийнхүү хугацаанаасаа өмнө даалгавраа биелүүлээд буцах болов.

Хөлгийн хөөрөх үеийн жин нь 13640 кг бол шатахуун дүүргээгүй үеийн хуурай жин нь 6640 кг аж. Харин хэмжээний хувьд 10.6 * 3.35 метр хэмжээтэй юм байна.

Эх сурвалж: XINHUA, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж