Шатахууны үнэ ам.долларын савлагаанаас хамаарч байна

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ ам.долларын савлагаанаас хамаарч байна

Шатахууны үнэ ам.долларын савлагаанаас хамаарч байна

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ сүүлийн хоёр жилийн хугацаанд  зарим хүчин зүйлийн нөлөөгөөр тасралтгүй өссөөр байна.  Энэ оны хоёрдугаар сард “Брент” маркийн газрын тосны үнэ дунджаар 97 ам.доллар/баррель байсан нь өмнөх сараас 11 ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

Улмаар энэ оны хоёрдугаар 24-ний өдөр ОХУ Украинд цэрэг, дайны ажиллагаа явуулсантай холбоотойгоор барууны орнууд Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ зэргээс үүдэлтэй газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн тодорхойгүй байдал, тасалдал үүсэх болгоомжлол зэргээс шалтгаалан гуравдугаар сарын эхний долоо хоногт “Брент” маркын газрын тосны үнэ 128 ам.доллар/баррель хүрсэн.

Хэдийгээр 2022 оны гуравдугаар сарын дунд үеэр зарим нэг хүчин зүйлсийн нөлөөгөөр “Брент” маркын газрын тосны бага зэрэг буурсан ч  АНУ өөрийн ОХУ-аас худалдан авах газрын тосны импортыг хориглосонтой холбоотойгоор дахин өсч гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 120.65 ам.доллар/баррель/ болоод байна.

“Брент” маркын газрын тосны үнийн хэлбэлзэл,

ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны хил үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай. Иймд хоёрдугаар сарын газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор “Роснефть” компанийн гуравдугаар сарын хил үнэ өмнөх сараас нэмэгдэж ирсэн.

Тодруулбал: автобензины хил үнэ төрөл тус бүрдээ өмнөх сараас тонн нь 109 ам.доллароор өсч, А-80 автобензин 912 ам.доллар/тн, Аи-92 автобензин 942 ам.доллар/тн, Аи-95 автобензин 1012 ам.доллар/тн болсон бол дизель түлшний хил үнэ 96 ам.доллараар өсч, 895 ам.доллар/тн болсон.

Дотоодын зах зээл дээрх шатахууны жижиглэн борлуулалтын үнэ нь импортын үнэ болон ам.долларын ханшийн өөрчлөлтөөс шууд хамааралтай байдаг.

Бүх төрлийн шатахууны гуравдугаар сарын импортын хил үнээс тооцсон өртөг болон Улаанбаатар хотод борлуулж буй жижиглэн борлуулалтын үнийн /2022.03.18-ны өдрийн байдлаар/ харьцуулалтыг хүснэгтэд харуулав.

Шатахууны төрөл2022.022022.032022.022022.032022.022022.03
Хил үнэ, ам.доллар*/тнӨртөгУБ жижиглэнгийн үнэ
1А-80 автобензин8039122,3252,6152,2502,350
2Аи-92 автобензин8339422,4222,7132,2902,390
3Аи-95 автобензин90310122,6943,0942,8703,070
4Дизелийн түлш7998952,8193,1062,9353,135

Тайлбар: Хил үнэ нь ам.доллароор илэрхийлэгддэг бөгөөд төгрөгт шилжүүлэхдээ тухайн сарын Монголбанкны ханшид хөрвүүлэн тооцдог.  Ам.долларын ханш энэ оны нэгдүгээр сард 2850.26 төгрөг,  хоёрдугаар дугаар сард 2865.73 төгрөг, гуравдугаар  сарын 22-ны өдрийн байдлаар 2910.84 төгрөг болж хоёр хувиар өссөн байна.

УУХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж