Ирээдүй болсон хүүхэд залууст тэгш хүртээмжтэй боловсролыг түгээх, цагаа үр дүнтэй өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх зорилготой “Magic Box” төсөлд TomYo EdTech, Technozone компаниуд нэгдэж сургалтын контент болон технологийн нөөцөөр нь бүрэн хангаж эхэллээ.
Тэд эхний ээлжид Technozone-с бэлдсэн ухаалаг таблетууд болон TomYo-гийн 35,000 гаруй цагийн гадаад хэл, ур чадваруудын хичээлийг Баянзүрх дүүргийн 12-р хороонд байрлах “Magic Box” дээр эхлэн байршуулсан бөгөөд цаашид уг төслийн хүрээнд орон даяар байрших бүх “Magic Box”-ыг сургалтын контент болон ухаалаг төхөөрөмжөөр хангах юм. Ингэснээр алслагдсан сум болон дүүрэгт амьдарч буй хүүхэд залууст ганцхан ном унших бус шинэ технологийг ашиглан шилдэг багш нараас суралцах, өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангагдаж байна.
Эцэст нь “Magic Box” төсөл нь тохилог номын сангаас гадна сүүлийн үеийн технологийг ашиглан суралцах боломжийг алслагдсан хүүхэд залууст хүргэх зорилгодоо алхам алхмаар ойртсоор байна. Хэдийгээр өдөрт цөөн хүүхдүүдэд хүрэлцэх боломжтой ч тэдгээр хүүхдүүдийн сэтгэхүй, ирээдүйд нь бодитой хөрөнгө оруулж байгаа нь энэхүү төслийн хамгийн гол мөн чанар юм.
Тиймээс хүн бүрд тэгш боломжийг хүргэх алсын хараатай Technozone, TomYo EdTech компани нар хамтран цаашдаа олон газар оюуны гэрэл түгээхээр тус төсөлд нэгдэв.
Холбоотой мэдээ