Л.Наранбаатар: “Хөтөл цемент шохойн үйлдвэр” хувийн өмч биш

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

Л.Наранбаатар: “Хөтөл цемент шохойн үйлдвэр” хувийн өмч биш

Л.Наранбаатар: “Хөтөл цемент шохойн үйлдвэр” хувийн өмч биш

“Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захиралыг түр орлогч Л.Наранбаатар тус үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар өнөөдөр /2022.03.28/мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК цэвэр мөнгө угаалт байсан. Энэ луйварт Ерөнхийлөгч асан Х.Баттулга, З.Энхболд, “сахал” Д.Эрдэнэбилэг нар хамаатай. Бид бизнес болон хулгайг ялгаж салгамаар байна. Энэ бол хувийн өмч биш. Ард түмний өмч баялаг.

“Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн бүх ашиг Х.Баттулга, “сахал” Д.Эрдэнэбилэг рүү очоод байна. Өнөөдөр ажилчдын байдал маш хүнд байна. Ажилчдын 1/4 халсан байна. Цалингаа тогтмол өгдөггүй. Хохирогч нь зөвхөн “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн ажилчид бус монголын ард түмэн. Засгийн газар шийдвэр гаргаж төр нь өмчөө авъя гэхэд эзэд нь гараад ирлээ. Хувийн өмч гэсэн байдлаар хандаад байгаа юм.  Энэ бол цэвэр дээрэм.

Өнөөдрийн хууль эрх  зүйн орчныг харвал Засгийн газар шийдвэрээ өөрөө цуцлах эрхтэй. Хууль бус гүйцэтгэх захирал, санхүү эрхэлсэн орлогч захирал нарыг оруулахгүйгээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Хэвлэлийн бага хурлын дараа тамга тэмдэгийн асуудлаа шийдэхээр “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК руу явна. Өмнөх удирдлагууд нь тамгаа аваад зугтсан” гэлээ.

Засгийн газрын энэ сарын 23-ны ээлжит хуралдаанаар  "Хөтөлийн цемент шохой” ХК-ийг хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгосон билээ. Үйлдвэрийг төрийн өмчид авахаар шийдвэрлэсний дагуу  гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Лүндэгийн Наранбаатарыг томилсон. Гэхдээ хувьчлалтай холбогдуулан Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг тойрсон маргаан, шүүмжлэл хэлэлцүүлэг нийгэмд өрнөх болов. Иймд Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн Гүйцэтгэх захиралаар томилогдоод буй Л.Наранбаатар өнөөдөр “Хөтөлийн “Цемент шохой” ХК нь хувийн өмч биш. Төр өмчөө эргүүлэн авч байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн нь энэ. Ингэхдээ “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн хувьчлал бол цэвэр дээрэм, луйвар байсныг онцолж байв. Энэ үеэр хувийн хэвшлийг төр булаасан гэх таамаг, хардлагыг үгүйсгээд дараах мэдээллийг өгсөн юм.

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар:

-Төр хулгайд алдсан хөрөнгөө эргүүлэн авлаа. Төр хувийн хэвшлийн хөрөнгийг булаагаагүй. Баялагтаа эзэн Монголын төр ажиллаж эхэлж байна. Хуралдаанаар  "Хөтөлийн цемент шохой” ХК-ийн дээрмийн он сар өдрөөр нь баримтаар дэлгэе.

Тодруулбал,  2011 оны нэгдүгээр сарын 12-оос дээрэм эхэлсэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь Барилга хот байгуулалтын сайд байх үедээ Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг хөрөнгө оруулалт хийх тушаалыг гаргаж байв. Ингэхдээ ажлын хэсэг 24 цагийн дотор томилогдож “Бэйзмент” ХХК-д давуу эрх олгосон. Хожим нь тус компани мөнгө угаах гол байгууллага байж болзошгүй баримт бий. Мөн 2011 оны нэгдүгээр сарын 17-нд “Бэйзмент” ХХК-г сонгосноор  дөрөв хоногийн дараа гэрээ хйисэн. Гол нөхцөл нь

“Бэйзмент” ХХК нь 2012 оны аравдугаар сарын 5-нд "Хөтөлийн цемент шохой” үйлдвэрт өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулах ёстой. Гэтэл Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларын зээл авсан. Энэ мөнгө “сахал” Д.Эрдэнэбилэгийн эзэмшдэг Улаанбаатар банк,  Худалдаа хөгжлийн банк  руу нийт  40 сая ам.доллар нь шилжсэн. Задалбал, Худалдаа хөгжлийн банкинд 36 сая ам.доллар, Улаанбаатар банкинд 5.5 сая орчим ам.доллар шилжсэн. Энэ нь санхүүгийн гүйлгээгээр ил болсон. Үндсэндээ Хөгжлийн банкнаас авсан зээл "Хөтөлийн цемент шохой” үйлдвэр лүү орсонгүй. 21 сая ам.доллар нь тус үйлдвэрийн бүтээн байгуулалтад оруулсан гэж байгаа ч нотлогдохгүй байгаа юм. Нэг ч төгрөгийн орлогогүй “Бэйзмент” ХХК-д 300 гаруй тэрбум ам.долларыг Монголын Хөгжлийн банк ямарч барьцаагүй өгсөн. Энэ зээлээс нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй. Зээлийн хүүгийн зардал нэмэгдсээр өнөөдрийн ам.долларын ханшаар 305 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ дүн  2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар шүү. Үүнийг АТГ-аас шалгаж байгаа.

“Бейзмент” ХХК нь ”Хөтөл” ХХК болон нэрээ өөрчилсөн. “Хөтөл” ХХК нь 2016 оноос хойш тасралтгүй алдагдалтай ажилласан бөгөөд үйл ажиллагаа явуулахаа зогсоосон тул орлогогүй, их хэмжээний буюу 355 тэрбум төгрөгийн өртэй, хариуцсан ажилтан байхгүй, оршин суух хаяггүй, эзэнгүй болсон байна. Мөн талийгаач  М.Бөх-Очир нь Х.Баттулга болон “Сахал”  Д.Эрдэнэбилэгийн компаниудад ажилтан байсан. Судлаад үзэхэд, энэ хүн "Мах Импэкс", "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр", Худалдаа хөгжлийн банк, "Бэйзмент" компанид ажилтан байсан.

2018 онд М.Бөх-Очирыг нас барснаар гурван сарын хугацаанд түүний нэр дээр байсан компанийг өв залгамжлах эрх авахаар хүсэлт гаргаагүй тохиолдолд улсын өмчид шилждэг. Гэтэл М.Бөх-Очир талийгаачийн эхнэр болон бага хүү нь өв залгамжлах эрхээсээ татгалзсан. Энэ гэр бүл мафи, дээрэмчдийн хохирогч болж байна гэж бодож байна. Энэ хүмүүст ямар дарамт шахалт ирснийг мэдэхгүй байна” гэсэн юм.

Л.Наранбаатарын тухайд "Хөтөлийн цемент шохой” ХК-ийн удирдлагаар ажиллах хугацаандаа цементийн үнийг хамгийн хямдаар борлуулахаар зорьж ажиллана гэдгийг дээрх мэдээллийнхээ үеэр хэлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж