Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ

Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ

Авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлөөс Хөгжлийн банкны асуудлаар өнөөдөр /2022.03.28/ мэдээлэл хийлээ.

Хөгжлийн банкны нийт зээлийн 65 хувь буюу 2.3 их наяд төгрөгийн зээл найдваргүй ангилалд шилжсэн. Энэ асуудлын дагуу Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөл өнгөрөгч хоёрдугаар сард хэвлэлийн хурал хийж, Засгийн газар, УИХ-ын байнгын хороо гэх мэт холбогдох газруудад яаралтай арга хэмжээ авч хэлэлцэх хүсэлт илгээсэн аж.  Өнгөрсөн сар гаруй хугацаанд Хөгжлийн банкнаас зээл авсан 73 зээлдэгчийн 107.5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлснээс өөр дорвитой жил хийсэнгүй гэдгийг тус зөвлөлийн гишүүд дүгнэв. Мөн  Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөл Хөгжлийн банктай холбоотой дөрвөн асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт дахин шаардлага хүргүүлж байгаа аж.

Авилгатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүн  Д.ГАНТӨМӨР:

-Өнгөрсөн 2016 онд Хөгжлийн банкийг шалгаж алдаа дутагдлыг  нь илрүүлсэн. Гэвч  шалгалтын материалыг улсын нууцад хамааруулж, олон нийтээс нууцалсан. Энэ нь тухайн банкны гэмт хэрэг, эрх зүйн зохицуулалт хавтгайрахад нөлөөлсөн гэж үзэж байна. Тиймээс Хөгжлийн банкны үеийн дарга, гишүүд, улс төрд нөлөөлөхүйц этгээдүүд, зээлийн жинхэнэ эзэд, үнэнийг нууцалсан этгээдүүдийг нэг бүрчлэн тодруулж  шалгах ёстой гэх шаардлагыг тавьж байгаа юм.

Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г. БАЯРСАЙХАН:

-Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөл нь Авлигатай тэмцэх газраас явуулж буй мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлаас бусад ажилд хяналт тавих үүрэгтэй. Сүүлийн үед Үндэсний мөрдөх алба байгуулна гэж улс төрд нөлөө бүхий эрхмүүд ярьж байна. Ирэх жилийн төсөвт Үндэсний мөрдөх алба байгуулах төсөв сууж магадгүй гэж хардаж байна. Нэг ёсондоо  цагдаа, тагнуулын мөрдөх алба, авлигатай тэмцэх газруудыг нийлүүлнэ гэсэн үг. Тэгэхээр бид төрийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг цуглуулж суудаг ёс төдий байгууллага болох нь. Ер нь Авлигатай тэмцэх газрын ерөнхийлөгчийг Ерөнхий сайд томилдог болгосон. Энэ чинь нэг ёсондоо ухралт хийсэн гэсэн үг. Бид Хөгжлийн банктай холбоотой гэмт хэрэг шалгагдах явцад хэт хөндлөнгөөс оролцохыг шаардаагүй. Аль болохоор хууль хяналтын байгууллагуудыг төрөөс хараат бусаар хуулийн дагуу ажиллахыг шаардаж байгаа юм.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж