Орос цэргүүдийн байршлыг мэдээлдэг программ бий болов

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

Орос цэргүүдийн байршлыг мэдээлдэг программ бий болов

Орос цэргүүдийн байршлыг мэдээлдэг программ бий болов

Украины оршин суугчид цэргийн үйл ажиллагаанд цахим хэлбэрээр туслалцаа үзүүлэх болжээ. Дижитал чатбот болох “еВорог” буюу  “e-Enemy” нь Орос цэргүүдийн шилжилт хөдөлгөөн, техник хэрэгслийн тухай мэдээлэл агуулсан байна. Тус “еВорог” чатбот нь  “Telegram” аппликейшн  дээр ажиллана.

Дайралт эхэлснээс хойш 200 мянга гаруй украин иргэн "еВорог" программыг ашиглан Орос цэргүүдийн байршил, тэдний техник хэрэгсэл, халдлагын талаар мэдээлэл өгчээ.

Украинчуудын цахим хэлбэрээр олгосон мэдээллийн ачаар хамгаалагчид 16 мянга гаруй түрэмгийлэгчийг устгаж, дөрвөн мянга гаруй Орос тээврийн хэрэгслийг сөнөөсөн байна. Цахим орчноор худал мэдээлэл  түгээх болсон тул Украины Дижитал хөгжлийн яам тус программыг бүтээсэн аж.

Эх сурвалж: autocentre.au 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж