БНСУ: Цагаач ажилчдын оршин суух хугацааг сунгана

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

БНСУ: Цагаач ажилчдын оршин суух хугацааг сунгана

БНСУ: Цагаач ажилчдын оршин суух хугацааг сунгана

Өмнөд Солонгосын засгийн газар Covid-19 цар тахалтай холбоотойгоор жижиг бизнес, фермүүдийн ажиллах хүчний хомсдолыг арилгахын тулд цагаач ажилчдын оршин суух хугацааг сунгахаар болжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 13-наас арванхоёрдугаар сарын 31-ний хооронд оршин суух зөвшөөрөл нь дуусч байгаа 132 мянга орчим цагаач ажилтан дахин нэг жил үлдэх боломжтой болсон байна. Энэ талаар тус улсын Хөдөлмөр, хууль зүйн яамнаас өнөөдөр /2022.03.28/ мэдэгдлээ.

Өмнө нь хугацаагаа нэг жилээр сунгуулсан, дөрөвдүгээр сарын 13-наас зургадугаар сарын 30-ны хооронд тэр хугацаа нь дуусч буй цагаачдын хувьд 50 хоног сунгаж байгаа аж.

Гадаад ажилчдын оршин суух хугацааг автоматаар сунгах боловч ажил олгогчид нь цахимаар эсвэл орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн төвөөр дамжуулан хүсэлт гаргах ёстой юм байна.

Цар тахлын улмаас Өмнөд Солонгост цагаач ажилчдын тоо огцом буурчээ. Тухайлбал, 2019 онд Камбож, Пакистан, Хятад, Бангладеш зэрэг Азийн орнуудаас 9000 орчим ажилчин Өмнөд Солонгост ажиллаж байсан бол 2021 онд 1590 болтлоо буурчээ. Тус улсад гурван төрлийн цагаачлалын хөдөлмөрийн схем хэрэгждэг. Үүний дагуу Азийн 16 орны ажилчид “E-8”, “E-9”, “C-4” визээр загас агнуур, газар тариалан, үйлдвэрлэл зэрэг бага ур чадвар шаардагдах ажил хийдэг.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж