ЦЕГ: "KFC-гийн ажилтан өөрийг нь шооллоо гэж бодсон"

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

ЦЕГ: "KFC-гийн ажилтан өөрийг нь шооллоо гэж бодсон"

ЦЕГ: "KFC-гийн ажилтан өөрийг нь шооллоо гэж бодсон"

Нэр бүхий түргэн хоолны газрын ажилтан үйлчлүүлэгчээ зодож танхайрсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Энэ хэргийн шалгалтын ажил үргэлжилж байгаа эсэх ямар учраас хэрэг гарсан талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай:

-Гуравдугаар сарын 26-ны өдөр буюу өнгөрсөн амралтын өдөр "KFC" түргэн хоолны газрын ажилтан үйлчлүүлж байсан хүүхдүүдийн биед халдсан зөрчлийн хэрэгт шалгалтын ажил хийж байна. Тодруулбал, Хан-Уул дүүрэг дэх 15 дугаар хороонд байрлах "Хоум Плаза" салбарын "КFC" түргэн хоолны газраар өнгөрсөн Бямба гаригт үйлчлүүлж байсан дөрвөн хүүхдийн хоёрынх нь биед тус салбарын ажилтан халдсан. Оройн 17:17 цагт цагдаагийн байгууллагад "KFC" дотор хоёр хүүхдийг зодсон гэх дуудлага ирсэн байна.

Хүний биед халдаж, зодсон эсэх хэрэг дээр шалгалтын ажлыг хийж байгаа. Одоогоор хохирогчдоос мэдүүлэг аваад байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа.

Өсвөр насны дөрвөн хүүхэд үйлчлүүлэх үед болсон явдал бөгөөд хүүхдүүд хоорондоо ярилцаж инээхэд өөрийг нь шооллоо гэж бодсоноос тус газрын ажилтан хүүхдүүдийг цохиж, утсыг нь шидэх зэргээр танхайрсан байж болзошгүй аж. Уг асуудлаар хохирогч хүүхдийн асран хамгаалагч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, мөрдөн шалгах ажиллагааг хийж эхэлжээ. "KFC"-гийн ажилтныг саатуулаагүй бөгөөд ямар нэгэн тайлбар мэдээлэл байгууллагаас нь өгөхөөс татгалзсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж