Улаанбаатарт 3 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2022.03.29-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 3 градус дулаан байна
Улаанбаатар хот. 2022.01.13-ны 10,00 цаг

Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 2-4 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Ихэнх нутгаар салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.  Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД:

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж