Эль Сальвадорт онц байдал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

Эль Сальвадорт онц байдал зарлалаа

Эль Сальвадорт онц байдал зарлалаа

Эль Сальвадорт гэмт хэргийн бүлэглэлүүд ихэссэнтэй холбогдуулан хүн амины хэрэг олширчээ. Хотын захиргаанаас өнгөрсөн Баасан гаригт 14 хүн, Бямба гаригт 62 хүн гэмт бүлэглэлийн золиос болж, алагдсан гэж мэдэгдсэн байна. Тиймээс Сан Сальвадор хот онц байдал зарлан гудамж болгоныг цагдаагийн хяналтад авчээ. Цагдаа нар тус аллагуудын ихэнх нь "Мара Салватруча" буюу "MS-13" бүлэглэлийн явуулга байсан гэж үзэн, таван удирдагчийг нь баривчилсан байна.

Төв Америкийн конгресс Ням гаригт Ерөнхийлөгч Наиб Букелегийн онц байдал тогтоох хүсэлтийг дэмжив. Ингэснээр тус улсын хуулиар олгогдсон цуглаан хийх зөвшөөрлийг түдгэлзүүлж, баривчлах журмыг 30 хүртэл хоногоор сунгах боломжийг олгов.

Ерөнхийлөгч Букеле гэмт хэргийн эсрэг хатуу бодлого явуулахыг хичээсэн ч тус улсын асар хүчирхэг гудамжны бүлэглэлүүд багассангүй.

Эх сурвалж: sky news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж