ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа "Хөтөл" нь эзэнгүй хаягдсан компани байсан тул төрд авч байгаа гэх мэдээллийг өгсөн. Үүний хариуд өмгөөлөгч Б.Мэргэн “Өвлөн авах хүсэлтийг нь гацаасан” гэсэн нь олны анхаарлыг татаад байгаа билээ. “Цемент шохой”ХК-ийн хувьцааг эзэмшдэг “Хөтөл” компанийг 100 хувь дангаараа эзэмшиж байсан Мижидийн Бөх-Очир нь 2018 онд нас барсан байдаг. Холбогдох хуулийн дагуу М.Бөх-Очирын хөрөнгийг түүний гэр бүлийнхэн өвлөн авах эрхтэй.Тиймээс энэ асуудлаар “Хөтөл” компанийн хувьцааг 100 хувь дангаараа эзэмшиж байгаад нас барсан Мижидийн Бөх-Очирын том хүү Тулгатай уулзаж ярилцлаа. Тэрбээр 2020 оноос хойш өв залгамжилж авах хүсэлтээ гаргасаар ирсэн ч, өмч хөрөнгөөсөө татгалзаагүй болохоо ярьсан юм.
-Танай аав “Хөтөл” компанийг ганц эзэмшигч. Аав чинь "Хөтөл"-ийг анх яаж хувьчилж авсан юм бэ?
-Миний аав М.Бөх-Очир гэж хүн байсан. Аав маань 2013 оноос хойш энэ үйлдвэрт ажилласан. Харин 2015 оноос хувьчлагдах үйл явц нь өрнөсөн юм билээ. Би тэр үед АНУ-д суралцаж байсан тул нарийн мэдээлэл багатай явдаг. Сургуулиа төгсөөд 2018 онд Монголдоо ирсэн. Харамсалтай нь, тэр жил аав минь өвчний улмаас нас барсан юм.
-Та аавынхаа компанийг өвлөх хүсэлтээ хэзээ гаргасан юм бэ?
-Аав маань “Хөтөл” компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч байсан. Тиймээс аавыг нас барсных нь дараа ээж, эгч, дүү бид нар тус компанийн хувьцааг адил хэмжээгээр өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгчид болсон юм. Тэгээд аавыг компанийг хэн өвлөх вэ, яаж өв залгамжлах вэ гэж гэр бүлийн хүрээнд хоорондоо ярилцаж байгаад өмчлөх эрхийг нь 100 хувьд надад шилжүүлэхээр шийдсэн. Дүү маань насанд хүрээгүй байсан тул хууль ёсны цор ганц өв залгамжлагч нь би болсон юм.
Ингээд Иргэний хуулийг 531.2-т зааснаар өмчлөгч этгээд нас барснаас нэг жилийн дараа өв хөрөнгийн асуудал яригддаг юм байна лээ. Аав маань 2018 оны арваннэгдүгээр сард нас барсан учраас хуульд заасны дагуу 2019 оныг дуустал өвлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэх асуудал хөндөгдөөгүй. Харин 2020 он гарсны дараа өвлөх эрхийг гэрчилгээгээ авахаар хөөцөлдөж эхэлсэн. Харамсалтай нь, дээрээс тушаал өгсөн байсан уу, ямар ч байсан эцгийнхээ хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг авах гээд олон нотариат орсон, чадаагүй. Өөрөөр хэлбэл, надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгох нотариат гэж олдоогүй юм.
Илүү тодорхойгоор яривал 2020 он гаргаад өвлөх эрхийн гэрчилгээгээ авахаар материал бүрдүүлж өгтөл Хөгжлийн банкнаас Нотариатчдын танхимд хандаж “Хөтөл” ХХК болон түүний охин компани “Цемент Шохой” ХК-тай холбоотой өвлөх эрхийн гэрчилгээг олгохгүй байхы анхааруулсан байсан. Нийт нотариатчидад тус мэдэгдэл очсноор өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах ямар ч боломжгүй болсон доо. Тиймээс манай гэр бүлийнхэн хуулийн фирмд хандан, өвлөх гэрчилгээ авах асуудлаар өмгөөлөгч авсан.
-Та өвлөх эрхээ авахаар өнөөг хүртэл хөөцөлдөж байгаа гэлээ. Гэтэл Засгийн газраас хууль ёсны өв залгамжлагч нь өвчлөхөөс татгалзсан гэж мэдэгдсэн. Та уг компани йн өвлөн авахаас татгалзсан удаа байна уу?
-Өвлөж авахаас татгалзаж байсан удаа байхгүй. Манай гэр бүлийнхэн ярилцаад шийдвэрлэсний дагуу миний ээж, эгч, дүү нар маань “Хөтөл” ХХК-ийн хувьцааг бүхэлд нь надад эзэмшүүлэхээр болж,өөрсдөө өвлөх эрхээсээ татгалзсан. Тиймээс дахиад хэлэхэд “Хөтөл” ХХК-ийн хувьцааны хууль ёсны цор ганц өвлөгч би болсон. Улмаар 2021 оны гуравдугаар сараас хойш “Хөтөл” ХХК-ийг надаас бусад этгээд төлөөлөх боломжгүй болсон.
Хуульд зааснаар өвлөх эрхээ алдах асуудал үүсээгүй, би өвлөх эрхээсээ татгалзаагүй байхад "эзэнгүй өмч байсан" гээд төр миний өмчийг булааж авсанд гайхаж байна. Хэрэвзээ, намайг өвлөх эрхээсээ татгалзсан гэж байгаа бол тэр нь нотариатаар гэрчлэгдсэн байх ёстой байдаг. Тийм зүйл огтхон ч болоогүй.
-Үйлдвэрийн хувьчлалыг цуцалж, төрд авах шийдвэр гаргах гэж байгаа тухай мэдээллийг танд өмнө нь өгсөн үү?
-Өгөөгүй. Өнгөрсөн Лхагва гаригт Засгийн газраас мэдээлэл хийхэд анх сонссон. “Эзэнгүй болчихсон өмчийг төр авлаа” гэж мэдэгдэл хийсэнд одоо хүртэл гайхаж байна. "Хөтөл" компани эзэнгүй өмч байгаагүй юм шүү.
НОТАРИАТЧДЫН ТАНХИМЫГ ШҮҮХЭД ӨГНӨ
-Хөгжлийн банкнаас Нотариатчдын танхим руу өвлөх эрхийн гэрчилгээг олгох материалыг гэрчлэхгүй байхыг анхааруулсан гэлээ. Магадгүй зээлийн барьцаанд тавьсан болохоор тэр байх. Та бүхэн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлаар банкныхантай уулзаж байв уу?
-Хөгжлийн банкны хүмүүстэй уулзахад “Өөр дээрээ хэзээ өвлөж авах вэ, гэрчилгээгээ хэзээ гаргуулах вэ” гэж биднээс асууж байсан. Тэр үед аав нас бараад нэг жил болоогүй байсан тул өвийн эрх нээгдээгүй гэдгээ хэлж байсан. Харин өвлөж авах хуулийн хугацаа нь болсны дараа Хөгжлийн банкнаас Нотариатчдын танхим руу өвлүүлж өгөхөөс татгалзсан бичиг явуулсан байсан. Ийм учраас нотариатад хандах бүрд миний хүсэлт татгалзсан хариу авсаар өнөөдрийг хүргэсэн.
Хөгжлийн банкны асуудал үүссэний дараа манай өмгөөлөгч, шинээр томилогдсон дэд захирал Ж.Эрхэмбаатартай уулзсан. “Хөтөлийн цемент шохой” компанийнхан ч Хөгжлийн банктай уулзаж, “өрөө төлнө” гэдгээ хэлсэн юм билээ. Засгийн газрын шийдвэр гарахаас ганцхан хоногийн өмнө шүү дээ. Уулзалтаар хувьчлалыг цуцална гэсэн зүйл яригдаагүй, гэнэт маргааш өгөөл нь төрд авлаа гээд зарлачихсан. Одоо эргээд бодоходХөгжлийн банкныхан зориуд асуудлыг сунжруулж, нотариатад нөлөөлж байсан юм байна.
-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар хуулийн байгууллагынхан танаас мэдүүлэг авсан уу. Танай компанийн нэр байгаа учраас асууж байна?
-АТГ-аас хоёр удаа мэдүүлэг авсан. Манай гэрт болон манай ээжийнд нэгжлэг хийсэн. Ямар нэг зүйл хурааж аваагүй.
-Та “Хөтөл”-ийг өвлөн авбал Хөгжлийн банкны өрийг төлөх шаардлагатай болно. Энэ эрсдэлийг тооцож байсан биз дээ?
-Өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулснаар “Хөтөл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдэх боломжтой болно. Хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэнээр Хөгжлийн банкнаас авсан өмнөх зээлийн эргэн төлөлтийг хариуцах, өвлүүлэгчийн үүрэг, хариуцлагыг шилжүүлж авах байсан. Бид энэ бүх эрсдэлийг анхнаасаа тооцсон. Өмгөөлөгч маань Хөгжлийн банкны нотариатчдын танхимд нөлөөлж буй хууль бус үйлдлийг шүүхэд өгөхийг зөвлөж байсан. Миний хувьд шүүх, цагдаа гэхгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээг хурдан авч, Хөгжлийн банктай зээлийн асуудлаа яаралтай шийдэх ёстой гэж үзсэн учраас л хэлэлцээрийн замыг сонгосон.
-Өмчийг чинь төрд авахаа Засгийн газар зарласнаас хойш Хөгжлийн банкныхантай уулзсан уу. Цаашид өв залгамжлах эрхээ авахын тулд юу хийх гэж байна?
-Засгийн газар гэнэтийн шийдвэр танилцуулснаас хойш Хөгжлийн банкныхантай уулзаагүй байна. Өвлөгч өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээхээр ёстой тул өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад минь Хөгжлийн банк саад хийх бус зээлдүүлэгч, барьцаалагчийн хувиар дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байсан. Тийм зүйл болсонгүй. Нэгэнт миний өв хүлээн авах, өвлөгдөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг хууль бусаар, зориудаар зөрчсөн тул зохих журмын дагуу Нотариатчдын танхимыг шүүхэд өгөх төлөвлөгөөтэй байна.
-Аавыгаа нас барсны дараа "Хөтөл" компанийнхантай очиж уулзсан уу. Тэд та нар ямар нэгэн ногдол ашиг гэж өгдөг үү?
-Одоо манай гэр бүл уг үйлдвэртэй ямар ч харилцаагүй. Гэр бүлээс маань аав л ажил хийдэг хүн байсан. Ээж одоогоор ажилгүй байна.
-Таны ярианаас Засгийн газар “Өв залгамжлагч нь татгалзсан” гэж худлаа гүтгэсэн юм байна.Гэхдээ таны хувьд аавынхаа компанийг цаашид өвлөж авахаас татгалзсан гэдгийг нотолж болохуйц баримт, бичиг бий юу?
-Тийм зүйл байхгүй.
-Энэ бүх үйл явдлыг юу гэж дүгнэж байна?
-Хууль ёсны өв залгамжлагч нь байсаар байхад ямар нэг мэдээлэл урьдчилж өгөлгүйгээр, өмчийг төр булааж авлаа гэж харж байна. Хуулийн хүрээнд өвлөх эрхээ алдах болон өвлөх эрхээсээ татгалзах нөхцөл үүсээгүй байгаа. Ийм нөхцөлд “Эзэнгүй” гэдэг тодотголоор төр хурааж авч байгааг гайхаж байна. Мөн манай гэр бүлд өвлөн авахаас татгалзсан удаа нэг ч байхгүй гэдгийг ахин, дахин сануулъя.
-Танд баярлалаа.
Зочин 2022-03-28 66.181.187.57
Даахгүй нохой булуу хураана гэж нэг сүрхий үнэн үг байдгийн.Чадахгүй байх юүхэв улсад өг өрөө төл Мөнхийн ийм байдлаар нь байлгаад байх юмуу хэдэн жил вээ.
Зочин 2022-03-28 103.26.193.226
Нохойн баас чиний өвлөдөг гэж юу байдгын луйварчны үр удам н**ш
Зочин 2022-03-28 202.126.90.144
1 жилийн дараа биш 1 жилийн дотор өв залгамжлах өргөдлөө гаргах байж дээ хүүхэд минь, томчуудын тоглоом болоод дууслаа даа
Зочин 2022-03-28 139.5.219.28
Миний дүү хар багасаа луйварчидийн гар хөл болж хэрэг төвөгт ороцолдоод хэрэггүй.Сурч боловсроод ариун цагаанаар хөдөлмөр хийж амьдрах хэрэгтэй.Эвгүйтэх юм бол шорон оронд орж мэднэ шүү !
Эзэн 2022-03-28 192.82.84.153
БИ ЮМАА АВНА ТА НАР ЮУ Ч БАЙХГҮЙ ГУЙЛАГЧАНГУУД МИНЬ.
Зочин 2022-03-28 103.26.193.226
Ххагөлөг
Зочин 2022-03-28 64.119.17.116
Энэ нусан пулмётонд цементийн үйлдвэр арай ахдах байлгүй ер нь наад нөхөр чинь цемент гэж юу байдгыг ч мэдэхгүй дээ
Зочин 2022-03-28 66.181.161.55
p***a mine chi huniig nusan pulimot etr gej yu h*****d bgan bee medku etr chi yu meddegte dadiig hardag yumshg h*****d bga nohoin b**s ve
Зочин 2022-03-28 202.126.89.113
Хариуцлага хүлээх этгээд нь гараад ирж байгаа юм биш үү!
Зочин 2022-03-28 1.249.6.52
Хуулиаа л дагана шүү дээ. Нэгэнт хувьчилаад мөнгийг нь төр аваад хэргэлсэн бол энэ хүүд хөрөнгийг нь өгөөчээ. Анхнаасаа яах гэж хувьчилсын эсвэл хувьчилсан дарга нарыг нь байцаагаач.
Зочин 2022-03-28 192.82.72.33
Стратегийн чухал үйлдвэр ийм нэрээ ч мэдэхгүй нусгай бацаануудын гарт ирчихсэн бол энэ улс яаж хөгжих вэээ?
Хуучин үйлдвэрүүдээ бүгдийг нь хураа. Бидний аав ээжүүдийн хөлсөө урсгаж байж хамтдаа ажиллаж цуглуулсан мөнгөөр барьсан үйлдвэрүүд эд нар. Хэн нэгэн хулгайчийн хувийн өмч биш!!
Зочин 2022-03-28 59.153.113.161
Эрдэнэтийн үйлдвэр шиг л цаана нь акулууд байгаа. Энэ хүүгийн эцэг тэдний гар хөл болж байгаад өөр дээр нь нэрийг нь барьж залилан гаар өмчлүүлсэн байна.Хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө авч идсэн нөхдийг олж төлүүлээд төр өмчөө буцааж авах хэрэгтэй.
Зочин 2022-03-28 202.126.90.144
Эрдэнэтийн 49 %-н эзэмшигч гээд бас нэг жаахан нусан б** гарч ирлүү, одоо төмрийн үйлдвэрийн эзэн гээд бас нэг өлгийтэй хүүхэд гарч ирэх үү
Оноч 2022-03-28 119.40.98.106
Монголоо зарж, үрж, идэж буй хувьчлал нэртэй хулгай луйврын харагдах дүр нь ийм гэмгүй жоохон хүүхэд болоод гараад ирэх гэж. Монголыг баруун солгойгүй зарж буй хэлбэрийн хамгийн хүнд хэлбэр нь Гадаадын хөрөнгө оруулалт гэж хууран мэхэлж, монголын баялгыг гадаадуудад хямдаар зуучлаад дундаас нь лицензийн мөнгө гэх өчүүхэн мөнгө авч амиа хоохойлогчид байгаа. 50, 100 жил ашиглах нөөцүүдийг гадаадын хөрөнгө оруулалт гэж худлаа яриад лицензиэр дамжуулж зарчаад байгаа. монгол хүн идэхийг бол за яахав
Иргэн 2022-03-28 202.21.104.2
Одоо манай гэр бүл уг үйлдвэртэй ямар ч харилцаагүй гэсэн байхын тэгээд хэл амгүйхэн өгчихөж болдоггүй юм байх даа
Зочин 2022-03-28 66.181.187.123
Тэгээд өв залгамжлагч гэдэг хүн маань энэ үйлдвэр дээр нэгч очиж үзээгүй өдий олон жил болж байгаа хэрэг үү!!?? Угнь үргэлжлүүлээд үйл ажиллагаа явагдаж байх ёстой биш юмуу. Төр хөдлөөгүй бол тэгээдл байжл байх юм байх даа. Ядаж тасралтгүй үйлдвэрлэлээ явуулаад эзэн шиг баймаар байсан санагдаж байна
Ыьлб 2022-03-28 66.181.179.174
Одоо татгалз!
ШИЙДВЭР ГАРГАГЧДАД УЛАМЖЛАХ НЬ 2022-03-28 103.111.68.3
ХУУЧИН ЦАГТ АХ НАРААС АВСАН 10 ТЭРБУМ ДОЛАРААР МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ БОСЧ ОЛОН ҮЙЛДВЭРҮҮД ХОТУУД СУМ САНГИЙН АЖ АХУЙ БОССОН НЬ МАРГАШГҮЙ ҮНЭН ТЭР ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨӨР Л ХӨТӨЛ ГЭХ ҮЙЛДВЭР ДАГАСАН ХОТХОН БОССОН ШҮҮ ДЭЭ. ТЭР УЛСЫН ХӨРӨНГӨ ЯАХААРАА ЭНЭ НУСГАЙ БАНДИЙН ХӨРӨНГӨ БОЛОХ ЁСТОЙ ЮМ ЭНЭ БОЛ ХАРАГДАХ ДҮР НЬ ЦААД ЭЗЭН НЬ ХХБ НЫ ЭРЛДЭНЭБИЛЭГ ШҮҮ ДЭЭ ТЭГЭЭД Ч ТЭР УЛСЫН ХӨРӨНГИЙГ ХУВЬЧИЛЖ ӨГСӨН НЬ ӨМЧ ХӨРӨНЭГӨ ХУЛГАЙЛАХ ХЭЛБЭР ШҮҮ ДЭЭ. ТУХАЙН ҮЕД НЬ ЗАМ ТЭЭВЭР БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ХИЙСЭН АЖИ
Зочин 2022-03-28 202.21.108.41
Yamar neg asuudal bgaa bololtoi. Ene zaluugaar halhavchilj tsag hojij bgaa l asuudal. Tegeed ter ih or zeeliig baragduulahgui bol boon or shirend uniishde. Ene zaluu bas ih teneg hun bna shuu
Зочин 2022-03-28 192.82.72.33
Цайрсан хулгайчдын гар хөл болж байж тэрнээсээ эс юм болов оо. Өөрт нь май гээд өгсөн ч энэ бацаан ажиллууллаа юу. Даахгүй нохой яс цуглуулга гэж.
Зочин 2022-03-28 202.55.188.102
Hen ene huugiin aavd huvichilsan ter huniig shorond ni olj hiine uu
Зочин 2022-03-28 103.212.116.52
2жил ажиллаад л 100% хувцаа эзэмшигч хувийн үйлдвэртэй болчихдог гоё юм бэ. ккк
Зочин 2022-03-28 64.119.22.178
tanaihan tsusalj hanasan bol tur avah ni zuin hereg. turiin tumur nuur gej medehgui yavaa ork
Зочин 2022-03-28 202.9.46.235
2013 оноос хойш энэ үйлдвэрт ажиллаад тэгээд энэ их том үйлдвэрийг хувьчлаад авчихаар тийм их хөрөнгөтэй хүн үү. Баттулга, Эрдэнэбилэг гэвэл хүмүүс яахав, эрхбиш мэднэ, үйлдвэрийн хувьчлалд оролцвол оролцчихоор хөрөнгө бэлтэй хүмүүс гээд. Аав нь зүгээр л үйлдвэрт ажиллаж байсан хөлсний ажилчин юм бол юугаараа энэ үйлдвэрийг худалдаж, хувьчилж авах вэ дээ. Хувьд нь хэвээр үлдээлээ гэхэд энэ нусан б** банди тэр хэдэн зуун тэрбумын өрийг төлж өгч чадах уу.
Зочин 2022-03-28 202.126.88.198
Хувьчлал хуудуутай, хуулийн дагуу хийгдээгүй тул хувьчлал хүчин төгөлдөр бус, өв залгамжлал нтр байхгүй. Энэ луйварчид бүүр амар, нялх хүүхдүүдийг хүртэл бохир зүйлдээ хутгах юмдаа.
Зочин 2022-03-28 103.10.23.189
Хайран залуу. Ийм мэдрэл болох гэж. Залуу хүн англи дээр хэдэн үг цээжлээд суудаг байгаа даа. Ямар их юм чалчаа вэ?
Зочин 2022-03-28 124.158.126.10
Та өв хүлээн авахыг хүссэн бол хуулийн хугацаанд нотариат болон Сумын засаг даргад 1 жилийн дотор хүсэлт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. gesen huuli baidag yum bn huuliin hugatsaa n duussanii daraa l huseltee ugchdee
Зочин 2022-03-28 202.131.228.114
ih medej baihaar hamt amidardag bsan bol ene neg jiliin hugatsaa hamaagui gedgiig bas huuliasaa olood unshchaarai
зочин 2022-03-28 59.153.114.82
Хулгайлж авсан төрийн өмчийг ӨВЛӨНӨ гэж юу байдаг юм бэ?
Уншигч 2022-03-28 103.212.118.203
Хулгай,луйвар хийчихсэн байхад юун хувийн өмч,өмчлөгч гэж юу яриад байна даа.төр өөрийн өмчийг хулгайгаар авсаныг залруулж өмчөө авсан байна.хуурамч хоосон хөтөл компаниа аваад хөгжлийн банкнаас авсан компанийхаа зээлийг төлөөч.зээлээ буруу зүйлд ашигласан учраас хэрэгт татаад өг.
Салаавч 2022-03-28 202.126.88.192
Ээожит 27 луйварчин
Зочин 2022-03-28 103.212.119.107
Зүгээр л аавд нь бэлэглэчихсэн гэж бгаа биз дээ.иийм юм байх уу. Энэ хүүхэд аав нь энэ үйлдвэрт хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн, эсвэл худалдан авах гэж хэдэн төгрөг төлсөн вэ гэдгийг нотлох ёстой. Чадахгүй бол төр авах нь зөв
Зочин 2022-03-28 104.243.212.39
Эрдэнэтийн 49% дээр Пүрэвтүвшин гэх нэг хөдөөний бацаан Хөтөл дээр Тулга гэх бас хөдөөний бацаан ха ха
Зочин 2022-03-28 103.212.119.107
Aaвд нь зүгээр л бэлэглэчихсэн гэж байгаа биз. Энэ хүүхэд аав нь хэдэн төгрөгөөр худаллаж авсан юм бэ гэдгийг нотлох ёстой тэгж байж өвийн асуудал яригдана.
Иргэн 2022-03-28 103.212.119.187
Төр өмчөө эргүүлэн авч бна. Луйвраар алдсан өмчөө. Зөв
Зочин 2022-03-28 202.21.109.38
Teneg batsaan luivaraar olson mongooor yaj amidran gej boddog ats be chii heden terbumiin hurungiin l** hulgaichuud yaraiad avchdag amar teee
уншигч 2022-03-28 202.126.89.210
төрийн луйвар байна
ЗОЧИН 2022-03-28 103.14.39.2
Хүний юмыг дээрэмдэж болдог юм уу. Тийм бол энд сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийн бүх хөрөнгийг хурааж аваад бусдад шилжүүл. Бид чинь эрх зүйт төртэй улс биздээ. Хойд Солонгос юм бичих юм.
Нара 2022-03-28 124.158.70.177
Хүний юм ч гэх шиг Улсаасаа дээрэмдэж болдог юм ууу Аавынхаа өрийг дар даа хүү минь ХБ зээл авчаад төлөх болохоор эзэн нь олдохгүй явж байсан болоод л тийм юм хийнэ ш дээ улс хурааж авах болохоор гарч ирцгээгээд л энэ жаахан хүүхдийн өмнөөс их мөнгөөр өмгөөлөгч хөлсөлцгөөгөөд Ичиж амьдар Та нарын өрийг дарах гэж татвар төлөөгүй шүү
Зочин 2022-03-28 192.82.72.33
Бид ганц жорлонтой болсон бсан ч өөрийнхөө хөлсөө урсгаж ажилласан мөнгөөрөө банзаа авч өөрөө хадаж босгож авсан. Чам шиг улсын хөрөнгө хулгайлаагүй. Бүгдийг нь хуу хураа!
zochin 2022-03-28 202.126.89.223
Tur aldsan hurunguu l butsaaj avchiina! Chinii uvluh hurungu ene bish ene bol hulgailj avsan hurungu, minii duu uvulnu gej bodoj bga bol hulgaig uvulnu gej bdgguim shu! Sahal Erdenebilegiin horond holildoj ireeduigee ugui hiiv dee! eej duugee asarch hand ooo
баадай 2022-03-28 150.129.141.247
Бүх газрыг төрд буцааж авахыг шаардаж байна. Бүхэл бүтэн уулын амыг хүртэл хашаалчихсан байхад хэн ч юу ч гэж хэлж чадахгүй байгаа атал хууль ёсны дагуу хувьчилчихсан үйлдвэрийг авч болж байна шүү дээ
Зочин 2022-03-28 59.153.87.166
ҮХЭЖ ДАЛД ОРМОР, ДЭЭРМЧНИЙ ӨВ ЗАЛГАМЖЛАХ ГЭЖ ЯМАР АЦ НЬ БАЙДАГ ЮМ БЭ
Зочин 2022-03-28 66.181.161.18
төр дээрэм хийгээгүй ээ луйвардсан улсын ба ард иргэдийн өмчийг буцаан авч байна. ингэснээр олон иргэд ажлын байртай болж өөрсдөө цемент ээ үйлдвэрлэх боломж нь нээгдэж байгаа шүү цементийн үйлдвэр нь монголдоо байж байхад хужаагаас цемент оруулж ирэх нь хэний сонирхол байна вэ гэдэг нь харагдаж байгаа шүү
бат 2022-03-28 202.126.89.117
Вишинский гэх коммунист хуульч шүүгчийн онолоор Нямдорж хуульч боловсорч хувийн болсон өмчийг нийгэмчлэх операц явуулаад удаж байна. Эхнийх нь Эрдэнэт байсан. Эрдэнэтийг хэсэг залууууд монголын дотоод санхүүгийн боломжийг дайчилж Путины оросоос монголдоо авч ирсэн нь Ковидыг давахад дэм болсон гэвч Нямка тэргүүтэй шаахачидын бүлэг нийгэмчилсэн, цаашдаа олон нийгэмчлэл явагдах байх. Энэ шуналын микироби Наямдоржийг монголын улс төрөөс зайлуулах хэрэгтэй.
Зочин 2022-03-28 66.181.187.107
Төр дээрэмдээгүй шүү ,та нар хулгайлсан, хулгайд алдсан ард түмний өмчийг төр эргүүлж авсан
Зочин 2022-03-28 202.126.89.117
монголчууд хоронндоо эрх ашиг, шуналынхаа төлөө уралцаж байгаа. Нямка гэдэг хятадын тагнуул зохион байгуулж байгаа.
Зочин 2022-03-28 202.55.188.97
Зайлуул энэ жижигхээн улаан хацарт баньд учраа ч ололгуй эцгийнхээ араас томчуудын золиос болоод явах нь дээ
зочин 2022-03-28 202.21.100.210
АПУ, АРД КИНО ТЕАТР, ЦИРК, УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР, ГЭХ МЭТ ТОМ БАЙГУУЛАМЖУУДАА АДИЛХАН БУЦААЖ АВЬЯ
Зочин 2022-03-28 202.126.93.206
Мах, гурил, талх чихрийн, арьс, шир, гутлын, савхи, хүүхдийн хувцасны1,2,3, сүлжмэлийн, хивсний, авто засварын завод, чиргүүлийн үйлдвэр, барилгын материал бэлтгэлийн үйлдвэр, байшин үйлдвэрлэх комбинат гээд маш олон үйлдвэрүүд байгаа шүү
Зочин 2022-03-28 66.181.186.122
Худалч хэний заавараар яриад бгаа юм.Сахал Эрдэнэ билэг гэгч хэн нэгний олзолж эзэмшигчээр тавьсан бололтой.Гэр бүл хүүхэд нь ч ямар замахр яаж хувьчилж авсан тухай сэдээлэл бхгүй.Тийм болохоор яах аргагүй луйвардаж авсан бна.Энэ хүүг бас зальт этгээдүүд золиосоо болнох нь дэ.
ZOCHIN 2022-03-28 202.131.228.114
Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчид халдах байдал Ардчилсан Улсад байх ёсгүй! Эсвэл та нар социализм, коммунизм байгуулаад байгаа юмуу?
ZOCHIN 2022-03-28 202.131.228.114
Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчид халдах байдал Ардчилсан Улсад байх ёсгүй! Эсвэл та нар социализм, коммунизм байгуулаад байгаа юмуу? гэж байна
Зочин 2022-03-28 103.26.195.145
Төр луйвардуулсан өмчөө буцааж авчээ . Гайхаад амаа ангайгаад байх хэрэггүй за
Зочин 2022-03-28 202.131.228.114
лУЙВАРЧИН ТӨРИЙН ЦҮНХ БАРИГЧ. ЮМ УНШИЖ СУДЛААЧ
МАН болон тэдний аялдан дагалдагч нар хэрэг алга... 2022-03-28 91.235.143.222
МАН болон тэдгээрийн аялдан дагалдагч нар хэрэг алга аа. Энэ эргүү дуракуудыг улс хөгжүүлж, иргэдийнхээ эдийн засгийн жадавхыг нэмэгдүүлэх нь төр засгийн үндсэн үүрэг гэдгийг яаж ойлгуулах вэ та минь ээ! Нэг л их тэмцсэн хүмүүс. Та нар энэ "их тэмцлийнхээ" яг хаагуур нь улсын хөгжил, иргэдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх ажил хийх юм бэ? Дандаа буруутгал, Корона, манан. 2050 онд гэнэт нэг өдөр бүх зүйл сайхан болно гэж итгэж байгаа бид тэнэг үү эсвэл итгүүлж чадаж байгаа тэд мундаг уу?
Зочин 2022-03-28 202.126.89.207
Aaviinxaa luivariig uvluj avaad yiugaa xiix vee. Uuruu ajlaa xiigeed amidar
irgen 2022-03-28 119.40.103.3
Ene tur buhniig avna gej dairdgaa bolih heregtei. Ashiggui ajillaj bga turiin umchit uilveruudeech huvichil, uneguich hamaagui. Zugeer l heden darga nariig tatvariin munguur tejeedeg heden uildver bolj bn. Tgeed uhaangui heden ard irgedee halamjaar tolgoig ni erguuleed ene ulsiig ugui hiij bn. Haramsaad ch barahgyi bn, yamar teneg ulsuud ve…
Зочин 2022-03-28 66.181.161.98
Nusgai min chi.odoo.yu.we uldiin herenged bagaasaa shunaad henii zahialgaar.soliorood unaw aa chi.
иргэн 2022-03-28 66.181.180.167
Энэ Мэргэн гэх өмгөөлөгч буюу Элбэгдорж ба түүний луйварчдын багийн нөхөр / хонгилын өмгөөлөгч / өмгөөлөөд явж байна гэхээр энэ бол төрөөс дээрэмдсэн хөрөнгө мөнөөсөө мөн бөлгөө.
Үз 2022-03-28 202.131.251.130
https://www.facebook.com/Focus.mn.online/videos/551355086417920
Зочин 2022-03-28 192.82.87.71
ӨРӨӨ ТӨЛ.
ХОХЬ ЧИНЬ 2022-03-28 202.179.24.28
ХОХЬ ЧИНЬ …. ТА НАР ЭНЭ ОЛОН ЖИЛ ЯАГААД УЛСЫН ӨРИЙГ ТӨЛӨӨГҮЙМ БЭ. УЛСАА БАРЬЦААЛЖ БАЙЖ ОЛЖ ИРСЭН МӨНГӨНӨӨС АСАР ИХ ЗЭЭЛ АВААД ШУУД ХХБ РУУ ШИЛЖҮҮЛЧИХДЭГ НЬ ЯАЖААГААН БЭ. ОДОО БҮҮ ГОНГИНО. ХХБ НААС ТЭР МӨНГӨ ТӨГРӨГ ОЛЖ ИР…
Зочин 2022-03-28 64.119.19.218
Авсан гэх эзэн яагаад нас барав ??? Ужиг евчтэй байсан иргэнд албаар нэр дээр нь хувьчилж авах санаа бсан юм биш биз???ямар эх уусвэртэй менгеер худалдаж авав??? Манай тагнуул АТГ хэзээ нэр цэвэр хараат бус шудрага Эх орныхоо телее ажилладаг болнодоо?? Богинохон амьдрахдаа ард тумэн туулсан зам нь хулгай луйвараар баялаг яацарцан орон бэ!!!
Зочин 2022-03-28 202.131.228.114
хүн хэзээ яаж нас барахаа мэддэг гэж үү? Яагаад ийм тэнэг юм бичдэг юм бэ? Бичихээсээ өмнө нэг бод доо
Зочин 2022-03-28 64.119.19.218
Энэ асуудлыг ХХБ -ны ах нар аль эрт тооцоолоод маш том зээл аваад алга болсондоо!!! Одоо юуч мэдэхгуй жижигхэн залуу би компаниа алдлаа гээд еревдуулэх тактик ашиглаж тархи угаана !!! Энэ чинь 19 зууны хоцрогдсон технологи байна!! Хуучин социалист байсан олон оронд Терийн мэдлийн емчийг тухайн уеийн Засгийн эрх барьж байсан ах нар хувьчилал нэрээр хямд авдаг!! Гол нь хегшин насатай , евчтэй , хэрэг хариуцах чадваргуй хэнч танихгуй этгээдийн нэр дээр авдаг!!! 2018 онд авсан гэх эзэн талийгч болж!
Зочин 2022-03-28 202.131.228.114
Юу ч хийж бүтээж үзээгүй, дэлгэцийн ард суугаа л том том юм бичиж суудаг, хөлсний бичээч. Их мэдэгч.
Зочин 2022-03-28 202.126.89.225
Сахал Эрдэнэбилэгийн хөлд үрэгдэв миний дүү.
Зочин 2022-03-28 203.17.23.221
Энэ хувьчлалын ард Зика, жонхуу байдаг гэж яриад байсан одоо харин Элбэгдорж байдаг болж байна уу
Зочин 2022-03-28 66.181.178.235
Жонхуу байдагшт
иргэн 2022-03-28 202.21.96.212
Эрдэнэтийн 49% дээр нэг бацаан, одоо Хөтөл дээр бас нэг бацаан. Эцсийн эцэст сахал Эрдэнэбилэг л байгаа биз дээ
Зочин 2022-03-28 192.82.87.196
Хулгайн юмнаас хол бай
Зочин 2022-03-28 192.82.87.196
ХУЛГАЙН ЭД ЗҮЙЛИЙГ ӨВЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ БАЙХАА
Зочин 2022-03-28 202.131.228.114
Хулгай ч гэх шиг. Ард түмний өмч нтр гээч. Ийм эргүү юмнууд байгаа болохоор ийм тэнэг төр сонгоод малтаад ядуураад явж байгаан.