ЗТХЯ: Төмөр замд вагон унаагүй

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

ЗТХЯ: Төмөр замд вагон унаагүй

ЗТХЯ: Төмөр замд вагон унаагүй

Зам, тээврийн хөгжлийн яамнаас  Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд вагон замаасаа унасан ослын талаар өнөөдөр /2022.03.28/мэдээлэл хийлээ.  Тус яамны мэдээлснээр ослын шалтгааныг одоогоор мэдээлэх боломжгүй бөгөөд 7-14 хоногийн дараа дүгнэлт гарах аж.  Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа шиг вагон унаагүй. Энэ бол өмнөх хуучин ослын зураг гэдгийг залрууллаа.

Тавантолгой өртөөний бусад замд барилгын ажлыг эхлүүлж байгаа бөгөөд осол нь барилгын ажил хийх үед гарсан. Иймд тээвэрлэлтээс шалтгаалаагүй гэнэ. Өөрөөр хэлбэл, гологдол ангилалд багтсан аж. Нийт аж ахуйн зориулалттай 33 вагоноос зүтгүүр талаас  нэг вагон гарсан. Их хэмжээний хохирол учраагүй.  Ажлын хэсгээс осол гарсан газарт эвдрэлийн хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд 14:00 цагийн орчимд засварлаж, дуусгана гэдгийг салбарын яамны холбогдох мэргэжилтнүүд мэдээллээ. Одоогоор 33 вагоныг өртөө рүү эргүүлэн татсан аж.

Осол гуравдугаар сарын 27-ны 19:40 цагийн орчимд гарч, Тавантолгой Цогтцэций өртөөнд аж ахуйн ажил хийж байсан галт тэрэгнээс нэг вагоны хоёр дугуй замаас гарсан байна. Одоогоор “Улаанбаатар төмөр зам”, “Монголын төмөр зам” ТӨХК-иас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Төмөр замын хэллэгээр осол бус гологдол гэсэн ангилалд багтаж байгаа гэнэ. Энэ талаар “УБТЗ” ХНН-ийн Замын ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэн хэлэхдээ “2022 оны гуравдугаар сарын 27-ны өдөр нэг вагоны хоёр тэргэнцэр замаас гарсан нь осол биш. Гологдол гарсан гэж үзнэ. Үүнтэй холбоотой Улаанбаатар төмөр зам ХНН-ээс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 14:00 цагт хэвийн болно гэсэн мэдээлэл байна. Хохирлын арга хэмжээ тогтоогдохгүй. Ер нь хөдлөх бүрэлдэхүүн замаас гарах тохиолдол бий” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж