Салан тусгаарласан Луганск муж ОХУ-д нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

Салан тусгаарласан Луганск муж ОХУ-д нэгдэнэ

Салан тусгаарласан Луганск муж ОХУ-д нэгдэнэ

Украины Луганск муж ойрын хугацаанд Оросын нэг хэсэг болох тухай бүх нийтийн санал асуулга явуулж магадгүй болжээ. Энэ тухай өөрсдийгөө Бүгд Найрамдах Луганск Ард Улс гэж тунхаглаад байсан мужийн тэргүүн Леонид Пасечник Ням гаригт мэдэгдэв.

"Удахгүй  Луганск улсын нутаг дэвсгэр дээр ард түмэн үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, Орост нэгдэх талаар санал бодлоо илэрхийлэх бүх нийтийн санал асуулгад оролцох болно гэж бодож байна. Яагаад ч юм би маш их итгэлтэй байна "гэж Пасечник үзэл бодлоо илэрхийлэв.

Донбасс дахь байлдааны шугам хоёрдугаар сарын 17-нд хурцадмал байдалд хүрсэн байдаг. Тухайн үед Донецк, Луганск мужид бөмбөгдөлт газар авч, иргэний дэд бүтцийг сүйтгэн, энгийн иргэд амь насаа алдсан тухай мэдээлсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 21-нд  Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурсан. Мөн тус мужуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Гэхдээ  тус хоёр муж нь Украины бүс нутаг тул Киевээс зөвшөөрөл олгоогүй байгаа юм.

Эх сурвалж: Тасс 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж