Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

Оросын шинэ далбаа

Оросын шинэ далбаа

Орос улсад шинэ далбаа ашиглаж эхлэв. Иргэд өмнөх далбааны улаан өнгийг цустай холбож ойлгож буй тул цагаан, цэнхэр, цагаан өнгийг ашиглаж байна гэж Дотоод хэргийн яамны зөвлөх Антон Геращенко мэдэгдлээ.

Тэрбээр телеграмдаа, “ОХУ дахь дайныг эсэргүүцэгчдийн жагсаал болон цахим сүлжээнүүдэд Оросын шинэ далбааг ашиглаж эхэлсэн. Магадгүй энэ нь жинхэнэ хувьсгалын шинэ бэлэг тэмдэг гэж бид харж байна. Энэ бүхний зорилго нь Украин дахь Путины дэглэмийг нурааж, дайныг таслан зогсооход чиглэнэ” гэж Геращенко бичжээ.

Мөргөлдөөн эхэлснээс хойш хэдхэн хоногийн дараа хэдэн хүмүүс нийлж шинэ далбааны санааг гаргажээ. Берлинд суудаг дизайнер Кай Катонина болон “Fish Sounds” гэх нууц нэрээрээ танигдсан Оросын уран бүтээлчид энэ далбааг зохион бүтээсэн гэж “Wikipedia”-д бичсэн байна. Шинэ далбааг зохион бүтээгчид хэлэхдээ, “Оросын далбаан дээрх улаан өнгө нь зөвхөн цустай холбогдохгүй, энэ нь цэргийн хүч, авторитар хүчтэй холбоотой. Тиймээс энэ нь зөвхөн цусыг бус хүчирхийллийг тахин шүтэх явдлыг арилгах үзэл санааг илэрхийлнэ” гэжээ.

Шинэ далбааг хоёрдугаар сарын 28-нд анх олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргасан бөгөөд сөрөг хүчнийхэн ч өргөнөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: GLOBAL HAPPENINGS, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
16
ХахаХаха
15
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж