Зүүнбаян-Тавантолгой төмөр зам дээр вагон унажээ

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

Зүүнбаян-Тавантолгой төмөр зам дээр вагон унажээ

Зүүнбаян-Тавантолгой төмөр зам дээр вагон унажээ

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд өчигдөр/2022.03.28/ өглөө осол гарлаа.  Ослын талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас тодруулахад "Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөө орчимд сэлгээний ажлын үед 33 хоосон чингэлгийг түрж явахад суман шилжүүлэг дээр нэг вагон замаас гарч, хажуу тийш унажээ. Одоогоор хэргийн газар дээр цагдаа нар ажиллаж байна. Ослын талаарх дүгнэлт хараахан гараагүй байна" гэв. Энэ тухай салбар яамнаас 12:30 цагт мэдээлэл хийх юм байна.

Зүүнбаян–Тавантолгой чиглэлийн 416 километр төмөр замыг 2022 оны гуравдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахгүй бол салбарын сайд Л.Халтар огцорно гэж хэлж байсан удаатай. Тэрбээр нэгдүгээр сард /2022.01.27/ "Монголын төмөр зам" ТӨХК-ийн удирдлагуудтай уулзсан. Тус компанийн гүйцэтгэх захирал О.Батнасан "Монголын төмөр зам" ТӨХК-ийн хувьд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 километр төмөр замын ерөнхий захиалагчаар ажиллаж байна. Энэ бүтээн байгуулалтын ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб гүйцэтгэж, дуусч байгаа. Ерөнхийдөө 2022 оны гуравдугаар сарын 15-наас ашиглалтад оруулах гэж байна. Аливаа ажилд сайн, муу тал бий. Гэхдээ алдаа оноо гэхээс илүүтэй амжилт ололт ихтэй байна" гэж байв.

"Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 135 дугаар тогтоол батлагдсанаар хэрэгжүүлсэн.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж