Шольц: Украинд NATO-гийн энхийг сахиулагчдыг илгээхийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

Шольц: Украинд NATO-гийн энхийг сахиулагчдыг илгээхийг эсэргүүцэв

Шольц: Украинд NATO-гийн энхийг сахиулагчдыг илгээхийг эсэргүүцэв

Герман улс NATO-гийн энхийг сахиулагчдыг Украинд илгээх талаар эсрэг байр суурьтай байна гэж канцлер Олаф Шольц Ням гаригт “ARDTV” телевизийн сувагт ярьжээ. Тэрбээр “Бид энхийг сахиулах гэсэн нэрийн доор аливаа цэргийн ажиллагаанд оролцохгүй. Мөн тусгай нислэгийн хориотой бүс үүсгэхийг эрмэлзэхгүй байна” гэж тодорхой хэлэв.

Герман улсын хувьд Украинд туслахын тулд бүхнээ дайчлан Оросын эсрэг хориг арга хэмжээ авахаас өөр зам байхгүй гэж мэдэгдээд байсан. Өмнө нь Варшав Украины баруун хэсэгт NATO-гийн энхийг сахиулах багийг илгээх санал тавьсан юм.

Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда гуравдугаар сарын 24-нд болох NATO -гийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд тус саналаа танилцуулаад байсан. Харин уулзалтын дараа NATO -гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлэхдээ, “NATO  Украинд цэргээ оруулахгүй, учир нь Оростой бүрэн хэмжээний мөргөлдөөн гарах болно” гэсэн юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-нд телевизээр үг хэлэхдээ, "Донбассын бүгд найрамдах улсын тэргүүлэгчдийн хүсэлтийн дагуу "Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалах зорилгоор цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргасан" гэж мэдэгдсэн.

Мөн Киевийн дэглэм найман жилийн турш энгийн иргэдийг хоморголон устгасныг онцолсон юм. Москвад Украины газар нутгийг эзлэх төлөвлөгөө байхгүй гэдгийг Оросын удирдагч хэлсэн ч АНУ, ЕХ, Их Британи болон бусад хэд хэдэн улс Оросын хуулийн этгээд, хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авч байгаагаа зарлаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж