Хошин урлагийн жүжигчин Крис Рок Оскарын шагнал гардуулах ёслолын тайзан дээр Уилл Смитын эхнэр Жада Пинкетт Смитийн талаар хошигнож, алганы амт хүртэв. Крис Рок өөрийн хошигнолдоо Жада Пинкетт Смитийг үсээ хуссан байхыг онцлоод “Жада, GI Жейн 2-ыг тэсэн ядан хүлээж байна” гэж хэлжээ. Харин Уилл Смитт дургүйцсэн бололтой тайзан дээр гарч Крис Рокыг алгадаад “Эхнэрийн минь нэрийг хараал идсэн амаараа битгий хэлээд бай” гэж хэлжээ. Рок хариуд нь "Энэ бол телевизийн түүхэн дэх хамгийн агуу шөнө боллоо" гэв.
Эх сурвалж: bbc
Холбоотой мэдээ