Путины түрэмгийлэл Украинаар зогсохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

Путины түрэмгийлэл Украинаар зогсохгүй гэв

Путины түрэмгийлэл Украинаар зогсохгүй гэв

ОХУ-аас цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор Украин руу дайрснаар сар гарангийн хугацаа өнгөрч байна. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины түрэмгийлэл Украинаар зогсохгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ.

Тодруулбал, Путин өмнө нь Украины ерөнхийлөгч асан Пётр Порошенкод хэлэхдээ, “Би хүсвэл Киевээр зогсохгүй Рига, Вильнюс, Таллин, Варшав, Бухарест хотод цэргийгээ хоёр өдрийн дотор оруулж чадна” гэж хэлсэн байв.

Түүнчлэн Украины дайралт эхэлсний дараа Путин хөрш орнууддаа хандан Европын холбоо болон “NATO”-д элсэх нь ОХУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учраас цэргийн хүчээ ашиглана гэж анхааруулсан.

Польш, Румын, Эстони, Латви, Литва гэх орнууд нь 2014 оноос хойш Путины “хар жагсаалтад” байгаа гэдгийг эх сурвалж онцолжээ. Европын зөвлөлийн зөвлөл дэх дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис хэлэхдээ, “Хэрэв бид Украиныг дэмжихгүй бол дайн Киевээр зогсохгүй. Путины түрэмгийлэл бусад орнуудад үргэлжлэх магадлалтай байна” гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ “NATO”-той холбоотой хэд хэдэн орныг Украины дайнаас хол байхыг сануулсан мэдэгдлийг ОХУ-ын албаныхан хийсэн. Тухайлбал, Путины гадаад харилцааны төлөөлөгч Мариа Захарова хэлэхдээ, “Финлянд, Шведийг  “NATO”-д нэгтгэх нь улс төрийн болоод цэргийн үр дагаврыг дагуулна. Манай улсын зүгээс хариу алхмуудыг хийнэ” гэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: RADAR ONLINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
26
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж