Орос-Украины хэлэлцээг Турк зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

Орос-Украины хэлэлцээг Турк зохион байгуулна

Орос-Украины хэлэлцээг Турк зохион байгуулна

Орос-Украины ээлжит хэлэлцээ Турк улсад гуравдугаар сарын 28-30-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Энэ тухай Украины эрх баригч намын парламент дахь бүлгийн дарга Дэвид Арахамиа олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээллээ.

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр /2022.03.27/ Владимир Путинтай утсаар ярьжээ. Тэрбээр Орос, Украины хооронд гал зогсоож, энх тайвныг хэрэгжүүлэн, бүс нутагт хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Орос, Украины Гадаад хэргийн сайд нар энэ сарын эхээр Туркийн Анаталияд уулзсан. Уулзалтад Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины Дмитрий Кулеба нар оролцсон ч тодорхой үр дүнд хүрээгүй. Гэсэн ч уулзалт амжилттай болсон гэж Анкара дүгнэжээ.

НАТО-гийн холбоотон Турк улс нь Хар тэнгист Орос, Украин аль алинтай нь хиллэдэг, ялгаагүй сайн харилцаатай байдаг. Мөргөлдөөн эхэлснээс хойш Турк хоёр талын хооронд зуучлах, энхийн хэлэлцээг зохион байгуулах санал тавьсаар ирсэн. Тэд төвийг сахисан тэнцвэртэй байр сууриа хадгалахын зэрэгцээ талуудыг тэвчээртэй байхыг уриалж байна. Турк улс Москвад тавьсан олон улсын хориг арга хэмжээг эсэргүүцсэн байр суурьтай байгаа хэдий ч Оросын зарим хөлөг онгоц дамжин өнгөрөхөөс сэргийлж усан замаа хаасан.

“Хэлэлцээнд оролцож буй Украины төлөөлөгчдийн байр суурь өөрчлөгдөөгүй. Тухайлбал гал зогсоох, цэргээ гаргах, аюулгүй байдлын хатуу баталгаа зэрэг зүйлс хэвээрээ байгаа” гэж Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михайло Подоляк мэдэгдэв.

Эх сурвалж: UKRINFORM, FRANCE24, DAILYSABAH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж