Жил бүр кино урлагийн салбарын шилдэгүүдийг тодруулдаг "Academy Awards" буюу Оскарын шагнал гардуулах 94 дэх удаагийн ёслол болж байна.
ОЛОН УЛСЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ – “DRIVE MY CAR”
Япон улсаас оролцож буй тус бүтээлийг Рюсуке Хамагучи найруулсан. Уг кино хүн хоорондын харилцаа, уй гашуу зэрэг сэтгэлийн төвөгтэй асуудлуудыг хөнджээ. Дэлхийн кино шүүмжлэгчид гурван цагийн бүтээлд ам сайтай байна.
ШИЛДЭГ ТУСЛАХ ДҮР – ТРОЙ КОЦУР
“Coda” киноны шилдэг эрэгтэй туслах дүрээр Трой Коцур тодров. Сэтгэлд ойрхон энэ кинонд сонсголын бэрхшээлтэй аавын дүрийг маш сайн гаргаж өгчээ. Трой Оскарын шагнал хүртсэн хоёр дахь сонсголын бэрхшээлтэй жүжигчин болж байна. Өмнө нь 1986 онд “Children of a Lesser God” киногоор Марли Матлин Оскарын шагнал хүртэж байв.
Трой хүндэтгэлийн индэр дээр дохионы хэл ашиглан “Энэ бүтээлээ сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгэмлэгт зориулав. Энэ бол бидний мөч юм” гэж хэлжээ.
БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ХҮҮХЭЛДЭЙН КИНО – THE WINDSHIELD WIPER
Энэ кино нь "Хайр гэж юу вэ?" гэсэн энгийн атлаа ээдрээтэй асуултыг хөнддөг. Найруулагч, кино зохиолч, редактор, дууны дизайн, хөгжим зэргийг багтаасан кино нь найруулагч Альберто Миелгогийн бүтээл юм.
ШИЛДЭГ ХҮҮХЭЛДЭЙН КИНО – ENCANTO
“Disney” фильмийн бас нэгэн уран бүтээл тодорсон нь гайхах зүйл биш юм. Жаред Буш, Байрон Ховард, Иветт Мерино, Кларк Спенсер нар шагналыг гардан авчээ.
ШИЛДЭГ ДУУ, ШИЛДЭГ ЗУРАГЛАЛ – DUNE
Шинжлэх ухааны уран зөгнөлт туульс нь маш олон ангиллыг хамарсан ба эхний ээлжид дуу хөгжим, зураглал төрлөөр Оскарын шагнал хүртээд байна.
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР – ARIANA DEBOSE
“West Side Story” киноны од Ариана ДеБосе шилдэг туслах эмэгтэй дүрээр тодров.
Эх сурвалж: bbc
Холбоотой мэдээ