Томуугаас болоод эмнэлгүүдийн "шал" ч эрэлттэй болжээ | News.MN

Томуугаас болоод эмнэлгүүдийн "шал" ч эрэлттэй болжээ

Томуугаас болоод эмнэлгүүдийн "шал" ч эрэлттэй болжээ

Томуугаас болоод эмнэлгүүдийн "шал" ч эрэлттэй болжээ

Цар тахлын халдвар буурсан боловч эсрэгээрээ ханиад томуугийн өвчлөл эрс нэмэгдсэн. Бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуугаар өвчлөх нь нэмэгдэж, улсын төдийгүй хувийн эмнэлгүүд ч ачааллаа дийлэхээ больжээ.  Ингээд Баянгол дүүргийн эмнэлгээс бэлтгэсэн сурвалжлагаа хүргэе.

Өглөөхөн нь цэцэрлэгтээ явсан хүү маань орой нь гэнэт халуурч, үдшийн 21 цагийн орчим яаралтай түргэн тусламжийн утас руу залгаж, зөвлөгөө авлаа. Гэвч, зовиур нэмэгдэж, халуун нь огт буураагүй тул шөнөөр Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн хүлээн авах дээр очсон юм. Хаалгаар оронгуут хүүхдээ үзүүлэхээр ирсэн хүмүүс пиг дүүрэн дугаарлажээ. Ханиалгаж, халуурсан хүүхдүүд уйлж, эцэг эчхүүд нь бачимдан, бухимдан, эмч нар амсхийх завгүй үзлэг хийх.  Хоногт хэдэн арваараа хэвтэж байгаа тул эмчийн ярианаас ямар ч байсан өрөө, ор олдохгүй болохоо ойлгов.

Хүүхдээ эмчлүүлэх эмнэлэг олдож байвал шалан дээр ч гудас дэвсээд хэвтэхээс эцэг эхчүүд цааргалсангүй. Харин ч эмнэлэгт гудас дэвсээд ч болтугай хэвтэх боломж гарсанд баярлах нь олон.

Ор олдохгүй нь ойлгомжтой болсон тул Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгээс гарч Төмөр замын  хүүхдийн хүлээн авахыг зорилоо. Мөн л хүүхдээ дагуулсан, тэвэрсэн, хөтөлсөн ээж аав нар үзүүлэхээр дугаарлан зогсож  байв. Гэхдээ дүүргийн эмнэлгийг бодвол хүн харьцангүй бага, үзүүлсэн хүүхэд бүхэнд уушги нь хатгаатай, хоолой нь улайж, идээлсэн, халуун өндөр гэх шалтгаантай. Эцэг эхчүүдийн зүгээс өрхийн эмчдээ үзүүлж гэрээр эмчилгээ бичүүлсэн ч засал огт аваагүйг хэлэх. Тус эмнэлгийн хэвтэх ор дуусан учраас коридорт гудас хаяад хэвтэх сонголт үлдэж.  Гэвч, коридор нь хүртэл өвчтөнөөр дүүрчээ. Үүдэн хэсгийн шал хавьцаа гудсаар дэвсээд хэвтлээ.

Зарим эцэг эх, ортой өрөөнд орохын тулд сувилагч, асрагчдыг найрах аж. Харамсалтай нь, хэчнээн гуйгаад  ч тийм боломж бараг байхгүй. Өрөөнөөс хүүхэд гарвал оронд нь орно, ийм дүр зураг улсын бүх эмнэлэгт очиход харагдана.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн томуугийн эмчилгээний 803 ор байдаг. Харин томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэнээр 875 орыг шинээр нэмж дэлгэжээ. Гэсэн хэдий ч хүүхдийн өвчлөл буурахгүй, эмнэлгийн ачаалал нэмэгдсээр байгаа юм.

Хүүхдээ эдгээхийн тулд эмнэлгийн хулдаасан хүйтэн шалан дээр гэрээс ирсэн гудас, хөгжлөө дэвсээд эцэг, эхчүүд хэвтэцгээнэ.  Хэдийгээр амны хаалт зүүх ч цар тахлын ид үе байсан бол яанаа гэж эцэг эхчүүд шүүрс алдан "тавилан"-тайгаа эвлэрцгээв. Эхний шөнө хүүхэд маань халуурсан хэвээр, хэвтсэн дариуд сувилагч эмчийн бичиж өгсөн жорын дагуу эмчилгээгээ эхлүүллээ.

Ээлжийн эмч, сувилагч нар амсхийх завгүй л нааш цаашаа гүйлдэнэ.  Шинэ хүүхдүүдэд уян зүү тавьж, дусал залгаж, коридорын нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл тариурын төмөр тавцангаа тачигнуулсаар өглөө болгов. Өглөөний 6 цагаас цагийн тариа эхэлнэ. Эмч, сувилагч, асрагч нар борви бохисхийлгүй ажилласаар ээлжнээсээ буух аж.

Дүүргийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм. Тэр тусмаа хүүхдийн эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 200 гаруй хүүхэд томуу, томуу төст эмгэгийн шинжтэй, халуурсан, амьсгаадсан, амьсгал шуугдсан байдалтай ирж үзүүлдэг. Тус эмнэлэгт хавсарсан, хүнд тохиолдлуудыг авч эмчилдэг юм. Тэгвэл ачаалал нэмэгдсэн учраас хүүхдүүдийг хэвтүүлэх 25 ор өнгөрсөн долоо хоногт нэмсэн. Хамгийн олон хүн амтай СХД-ийн нэгдсэн эмнэлэг орныхоо тоог 350 болгож нэмэгдүүлжээ.

Хэвтсэн хоёрдахь өдөр ор суларч тасагт шилжив. Гэвч, нэг хүүхэд эмнэлгээс гарахад зөрөөд хоёр гурваараа хэвтэж байгаа тул шалны "хүрэлцээ" ч хумигджээ. Хэвтсэн хүүхэд, эцэг эхчүүдээс covid-19-ийн шинжилгээ байнга авч байлаа.  Шалан дээр "хэвтэж" байсан хүүхдийн сахиурын  шилжилгээ эерэг гарсан тул тэднийг нэн даруй ХӨСҮТ-рүү шилжүүлэв. Эмнэлгээсээ covid-19 болон элдэв төрлийн халдварт өвчин авах нь ч байна. Эмнэлэг тэр чигтээ ханиад, цар тахал, суулгалт өвчний "улаан бүс" болжээ.  Нэг өрөөнд хэвтэж байсан гурван хүүхэд эмчлүүлж байхдаа халдвар авсан тул ахиад 7 хоног сунгаж хэвтэхээс өөр аргагүйд хүрсэн байна.

Эцэг эхчүүд ч өөрсдөө хариуцлагагүй, гаднаас чихэр чипс ундаагаар хүүхдээ эрхлүүлэх нь цөөнгүй. Эмч, сувилагчдын зүгээс ханиад томуутай үед ундаа, чихэрлэг зүйлс хүүхдэдээ аль болох өгч болохгүй гэдгийг сануулах ч зөвлөгөөг нь дагаж байгаа нь цөөн.

Хүүгээ сахихын хажуугаар эхний шөнө даарснаас болсон уу хоолой өвдөж, халуурч эхлэв. Гаднаас эм авчруулан давхар өөрийгөө эмчлэхэд хүрлээ. Эмнэлгийн зүгээс сахиурт эмчилгээ хийхгүй заалтгүй аж.

Эмнэлгийн бие засах өрөө авах юмгүй. Гурван жорлонтой нь хоёр нь ажилладаггүй гэх. Нэг нь ачаалалтай, эцэг эхчүүд ч ариун цэвэр сахих нь  дэндүү "бохир". Асрагч нар сахиуруудад сануулах нь үгийг нь тоох ч хүн алга. Ингээд долоо хоносны дараа хэдийгээр уушгины хатгаа нь бүрэн эмчлэгдээгүй ч "эдгэсэн" гэх хүүхдүүдээ эмнэлгээс гаргаж байлаа.

Томуу, томуу төст өвчний халдвар авсан бол яаралтай эмчид хандах, цэцэрлэг сургуульд нь явуулахгүй, гэрээр эмчилгээ зөвлөгөө авч, халдвар хамгаалллын дэглэмэээ барихыг ЭМЯ болоод дүүрэг, хорооны эмч нар сануулж байгаа. Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ бага байгаа талаар эцэг эхчүүд байнга гомдоллодог. Ханиуд томууны ид оргил үед хүүхэдтэйгээ шалан дээр хэвтдэг дур зургаасаа хэзээ бид салах юм бэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-28 37.112.226.106

60268434 – Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай)) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү ->> https://cutt.ly/girl01646

Avatar

зочин 2022-03-28 203.91.118.150

Энэ яам, төр засаг огт санаа тавихгүй байна л даа,,, 7 хоног л сургууль , цэцэрлэгийг хаахад томуу 90 хувь буурна ш дээ,,, олон хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж болохоор байна,,, даанч юм хийхгүй юм

Avatar

Зочин 2022-03-28 124.158.119.35

Яг үнэндээ өвдөхөөрөө эрүүл мэндийн салбарыг буруутгаж байж болохгүй л дээ. Эцэг эхчүүд, ажил олгогчдын хариуцлага гэж байх ёстой. Бид өвдөнө. Та нар знэ төлбөргүй эмчлэх ёстой гэдэг энэ сонин үзлээсээ монголчууд татгалзах цаг болсон.

Avatar

Зочин 2022-03-28 202.126.88.63

Covid 19 Ba 2 and deltacron….. no Influenza

Avatar

Зочин 2022-03-28 202.126.89.117

Оюунэрдэнэ юу хийж байна аа. Эрүүл мэндийн сайдаар нэг эхо-ны эмч тавиад короно яаж өсөж бүх хүн ам их бага хэмжээгээр туслаа 2000 гаруй хүнээ алдлаа. Томуугийн вакциныг цагт хийхгүй мөнгийг идсэн юм бишүү. Ямарч ажлын туршилгагүй, чадвваргүй залуучууд төрд гараад самарч дууслаа. Ээлжит сонгуулиас өмнө МАН-ыг тараах хэрэгтэй байна.

Avatar

b 2022-03-28 202.126.88.215

Эрүүл мэндийн сайд болон улс төрчид онцгой анхаарч хурдан ажиллах хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2022-03-28 202.21.108.10

Хуучны хангай зочид буудлын барилга,өөр Баянгол зочид буудлын хажууд дахь дутуу барьсан балгас зэрэг нийслэлд маань олон балгас байгаа.Тэдгээрийг засаад эмнэлгийн зориулалтаар ашиглаж болохсон болов уу???Дарга даамлууд нь нүдээ нээгээч❗

Avatar

Зочин 2022-03-28 202.131.240.147

Нөхцөл байдал ийм аюултай байхад цэцэрлэгүүдэд карантин тогтоохгүй байгаа нь нэн харамсалтай байна. Цэцэрлэгтээ явж чадахгүйн улмаас хасагдана гэсэн айдас аюулын улмаас дөнгөж эдгэрсэн хүүхдүүд цэцэрлэгтээ эргэж явангуутаа 2-оос 3 хоногийн дотор маш их хүндэрч байна даа. Дархан, Эрдэнэт хотуудад цэцэрлэгүүдийг карантин тогтоосон. Харин Улаанбаатарт үүнд анхаарал тавьж байгаа нэг ч албан тушаалтан төрийн яам, төрийн байгууллага алга байна даа!!!!

Avatar

Зочин 2022-03-28 192.82.67.203

ЦЭЦЭРЛЭГҮҮДЭЭ ХААГААЧ ЭЭ

Avatar

Зочин 2022-03-28 202.126.90.14

Корона хүүхэд тусааад Тэрнийгэээ томуу гээд шаагаад байгаа юм бишүүүү

Avatar

Зочин 2022-03-28 64.119.19.247

Хэ хэ манайх чинь сүртэй засагтай яамтай улс юм чинь удахгүй аятай шийдэх байлгүй дээ

Avatar

zochin 2022-03-28 202.21.100.210

Ханиад томуунаас бол эмнэлгүүдийн "шал" ч эрэлттэй болжээ
Энэ өгүүлбэрээс алдааг олж миний ажилд тусална уу. Г.Э

Avatar

Зочин 2022-03-28 202.131.245.69

Бодит байдал ийм л байгаа. Үнэхээр эмгэнэлтэй гутармаар

Avatar

Зочин 2022-03-28 122.201.24.171

Гутарч суухаар өөрсдөө хүүхдүүддээ өцчин авч ирж өгөхгүйг л хичээ. Маскаа зөв хэрэглэ, гараа байнга угаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж