Д.Ганзоригт холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгов

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

Д.Ганзоригт холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгов

Д.Ганзоригт холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгов

Үндсэн хуулийн Цэцээс мэдээлэл өнөөдөр /2022.03.28/ хийж байна.


НЭМЭЛТ:

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааныг Ш.Солонго даргаллаа. ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанд иргэн Б.Төртүвшин түүний өмгөөлөгч, Улсын дээд шүүхийн итгэмжлэгч шүүгч Б.Мөнхтөр нар оролцлоо. Хуралдаанаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт холбогдох маргааныг хэлэлцлээ. Иргэн Б.Төртүвшингийн мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан шалгах явцад цугларсан баримт болон Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны явцад маргагч талуудын тайлбар зэргээс үзэхэд энэхүү асуудал нь Үндсэн хуулийн Цэцийн маргааны шинжийг агуулаагүй тул хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэдгийг мэдээллээ.
Үндсэн хуулийн Цэцийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дахь хэсгийг үндэслэн магадлал гаргах нь, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Монгол Улсын Үндсэн хуулийн 47.1 дэх хэсэгт Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Хоёр дахь хэсэгт ямар ч нөхцөлд шүүх байгууллага шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.
Гурав дахь хэсэгт шүүхийг зөвхөн Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу байгуулна. 50 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт "Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг УДШ өөрөө хүчингүй болгоно гэж заасныг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосугай. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай гуравдугаар тогтоолыг хүчингүй болгосугай. Даргалагч Ш.Солонго, гишүүн Д.Одбаяр, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан, Д.Гангабаатар нар ажиллав.
НЭМЭЛТ:

-Цэцийн хурлыг Ш.Солонго даргалж, Г.Туулхүү илтгэж, бүрэлдэхүүнд нь Г.Баясгалан, Д.Гангабаатар, Ц.Нанзаддорж, Д.Одбаяр, Б.Буяндэлгэр нар багтсан байна. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг итгэмжлэн төлөөлж тус шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Мөнхтуяа иржээ. Оролцогчид Цэцийн гишүүдийн хэн нэгнээс татгалзах санал гаргаагүй тул дэг танилцуулжээ.

ЦЭЦ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГИЙГ ШҮҮЖ БАЙНА

Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат тэтгэвэртээ гарахгүйн тулд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригт маргаан үүсгэсэн. Эх сурвалжийн мэдээлснээр Цэцийн хуралдаан өнөөдөр /2022.03.28/ өглөө эхэллээ. Харин талууд хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч даргалагч хаалттай болгосон байна. Хуралдааныг Цэцийн гишүүн Д.Солонго даргалж байна.

Үүнээс гадна иргэн Б.Төртүвшиний гаргасан гомдлын дагуу Ерөнхий шүүгч Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Цэц Их суудлын хуралдаанаараа хэлэлцэнэ. Гэхдээ энэ нь Цэцийн даргын тэтгэвэрт гарах настай холбоогүй, өөр асуудал гэнэ. Өөрөөр хэлбэл, Цэц хоёр ч асуудлаар Ерөнхий шүүгчид “хэрэг үүсгэсэн” байгаа юм байна. Энэ нь Монголын түүхэнд анх удаа Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Цэцийн Их суудлын хуралдаанаар орж байгаа тохиолдол болж байна. Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан гомдолд ажлын албаараа дамжуулж хариу өгөөд 16 жил болсон.
Олон ч иргэн энэ асуудлаар Цэцэд хандаж байсан ч нэг ч удаа хүлээж авч байгаагүй. Бага суудлын хуралдаанаар Ерөнхий шүүгч ажлын албаараа дамжуулж хариу өгөх нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр хүртэл гаргаж байжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж