ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хаана байгаа, эрүүл мэнд нь ямар байгаа талаар олон таамаг гарч ирсэн. Тэгвэл Оросын Төрийн мэдээллийн ТАСС агентлагаас мэдээлснээр, Шойгу өнгөрсөн Бямба гаригт Сангийн яамныхантай биечлэн уулзаж, дэвшилтэт зэвсгийн хангамжийн талаар ярилцжээ. Үүнд, роботын систем, байлдааны электрон тоног төхөөрөмж, тээвэрлэлтийн асуудал багтсан гэв.
“Энэ оны Засгийн газрын санхүүжилт өмнөх оноос 15 хувиар их байгааг харгалзан үзэж, батлан хамгаалахын худалдааны гэрээг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна” гэж Шойгу хэлжээ. Түүнчлэн, тэрбээр Украинд тулалдаж буй Оросын цэргүүдэд засгийн газраас дэмжлэг үзүүлэх хуулийн өөрчлөлтийн талаар ярьсан байна.
ОХУ-д хориг арга хэмжээ авсан хэдий ч төрийн батлан хамгаалахын гэрээний биелэлт 85 хувьтай байгаа гэж мэдэгджээ. Олон улсын хориг арга хэмжээний дагуу зарим технологийн худалдан авалтыг хязгаарласан нөхцөлд Орос өндөр технологийн зэвсгийг үргэлжлүүлэн үйлдвэрлэж чадна гэдэгт гадны ажиглагчид эргэлзэж буйгаа илэрхийлж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ