СЗХ “Компанийн засаглалын кодекс”-ийг шинэчлэн батлав

Хуучирсан мэдээ: 2022.03.28-нд нийтлэгдсэн

СЗХ “Компанийн засаглалын кодекс”-ийг шинэчлэн батлав

СЗХ “Компанийн засаглалын кодекс”-ийг шинэчлэн батлав

Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 23-нд болсон ээлжит хуралдаанаар “Компанийн засаглалын кодекс”-ийг шинэчлэн баталсан байна. Компанийн засаглалын тогтолцоо үр дүнтэй байх нь компанийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах суурь нөхцөл юм. Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 онд “Монгол Улсын компанийн засаглалын кодекс”-ийг батлан мөрдүүлж эхэлж, 2014 онд өөрчлөлт оруулж байжээ.

Энэ удаагийн шинэчлэгдсэн кодекст бусад орны сайн жишиг болон манай орны нөхцөл байдалд үндэслэн компанийн засаглалын гол субъект болох Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн бүтэц, үйл ажиллагааны зарчмыг илүү тодорхой, нарийвчлан зааж, сайжруулсан байна. Тодруулбал,

ТУЗ нь өөрөө кодексийн хэрэгжилтийг хариуцах, хяналт тавихаар үүрэгжүүлжээ. Мөн нээлттэй хувьцаат компаниас гадна даатгагч, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч банк бус санхүүгийн байгууллага болон хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад кодексийг үйл ажиллагаандаа мөрдөхийг үүрэг болгосноор хамрах хүрээ өргөссөн байна.

Түүнчлэн ТУЗ-ийн хараат бус гишүүний чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг сайжруулах, зөрчлийг мэдээлэх болон комплайнсын хяналтын тогтолцоо болон хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулахдаа зайны технологийг нэвтрүүлэхийг үүрэгжүүлжээ. Үүний зэрэгцээ ТУЗ-ийн дарга, гишүүдийн олонх нь хараат бус байх, ТУЗ-өөс гадаад болон жижиг хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэхэд нь онцгой анхаарах зөвлөмжүүд ч туссан аж. Мөн компаниудад кодексийн зарчмуудыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох зорилгоор уг кодексийн хавсралтаар “Компанийн засаглалын кодексийг хэрэгжүүлэх хөтөлбөрийн үлгэрчилсэн загвар”-ыг боловсруулжээ.

Компанийн ТУЗ нь кодексийн хэрэгжилтийг жилд нэгээс доошгүй удаа тайлагнахаас гадна жилийн үйл ажиллагааны тайландаа тусган, цахим хуудастаа байршуулах юм байна. Хэрэв кодексийн хэрэгжилт хангалтгүй гэж үнэлэгдвэл тухайн үнэт цаасны бүртгэлийн ангилал буурах нөхцөл бүрдэх ба хөрөнгө оруулагчид санхүүгийн тоон үзүүлэлтийн харьцаанаас гадна компанийн засаглал талаас нь үнэлж, шийдвэрээ гаргах чанарын үзүүлэлттэй болох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж