МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
(МОНГОЛЫН МСС)
КОМПАКТ ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЖ, БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛУУД ЭРЧИМЖИЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН БҮТЭЦ ОРОН ТООГ ӨРГӨТГӨЖ ДАРААХ ШИНЭ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖ БАЙНА.
Дуусах цаг, огноо: 2022 оны 4 дүгээр сарын 8-ны 17.00 цаг
- ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН МЭРГЭЖИЛТЭН – БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ХЭЛТЭС
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн нь МСС-ийн байгаль орчин, нийгмийн үйл ажиллагааны зорилгыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд Монголын МСС-ийн Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр шаардлагатай төлөвлөлт, зохион байгуулалтыг хийж, хяналт тавих үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөө болон бусад холбогдох бичиг баримтууд нь МСК-ын бодлого, МСК-ын байгаль орчны удирдамж, Олон улсын санхүүгийн корпорацын үйл ажиллагааны стандарт болон Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмын дагуу боловсруулагдаж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй. Түүнчлэн гэрээ болон холбогдох бусад баримт бичгүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал тусгагдсан эсэхийг бататган хянаж ажиллах бөгөөд эдгээр баримт бичгүүдийг Монголын МСС бусад холбогдох Засгийн газрын байгууллага, МСК-аас тавигдах шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд бэлтгэж ажиллана. Мэргэжилтэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажилд туслалцаа чиглэл үзүүлэх бөгөөд энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах ажилд хяналт тавина. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн нь Байгаль орчин, нийгмийн үнэлгээний захиралд тайлагнана.
Үндсэн ажил үүрэг
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент болон төслүүдтэй холбоотойгоор үүсч болзошгүй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлуудыг хариуцах гол мэргэжилтэн нь болж ажиллах.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөө нь Олон улсын санхүүгийн корпорацын гүйцэтгэлийн стандартууд, МСК-ын Байгаль орчны удирдамж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцэж байгаа эсэхийг хянах.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн болон төрийн захиргааны бүхий л шатны холбогдох байгууллага, сонирхогч талууд, зөвлөхүүд болон гэрээт гүйцэтгэгч нартай хамтарч ажиллах.
- Төслийн хүрээнд болон ажлын талбайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах ажлыг зохион байгуулах.
- Монголын МСС-гийн СOVID-19 эрсдлийг бууруулах төлөвлөөгөө болон зөвлөх үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд, гэрээт гүйцэтгэгч нарын СOVID-19 эрсдлийг бууруулах төлөвлөөгөөг бүхэлд нь удирдах, хянах.
- Холбогдох талууд, гүйцэтгэгчдээс шаардлагатай мэдээллийг гаргуулан авч МСК болон Монгол Улсын Засгийн газарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаарх явцын тайланг нэгтгэн боловсруулах.
- Аюултай материал, хог хаягдлын менежментийн удирдамжийг боловсруулахад хувь нэмрээ оруулж, ММСС-ийн үйл ажиллагааны хэрэгжилтээс үүсэх Аюултай материалтай холбоотой аливаа асуудлыг цаг тухайд нь баримтжуулж, шийдвэрлэн МСК-ийн шаардлагад нийцүүлэх.
- Байгаль орчин, нийгмийн үнэлгээний багийн захирлаас өгсөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаарх асуудалтай холбоотой бусад үүрэг даалгавруудыг гүйцэтгэх.
Шалгуур үзүүлэлт
Боловсрол:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, нийгмийн ухаан, эрүүл мэнд зэрэг бусад холбогдох чиглэлээр мэргэшсэн байх. (магистрын зэрэгтэй бол давуу тал болно)
Ажлын туршлага:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр дор хаяж таван (5) жил ажилласан, түүний дотор ижил төстэй төслүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн нийцлийг хангуулах чиглэлээр ажиллаж байсан бодит туршлагатай байх.
- Олон улсын стандарт болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байсан бодит туршлагатай байх.
- Эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт шалгалтыг бодит байдал дээр нь байнгын хяналт тавин ажиллаж байсан туршлага, ур чадвартай байх.
- Дотоодын болон олон улсын төсөл хөтөлбөрүүдэд олон чиглэл, салбарыг хамарсан баг болон байгууллагатай хамтран ажиллах чадвартай байх.
- Олон талт баг, байгууллагатай хамтран ажиллах чадвартай байх.
Хэлний мэдлэг:
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.
- БАРИЛГЫН/БҮТЭЭЦИЙН ИНЖЕНЕР – ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ
Ус дахин боловсруулах үйлдвэрийн (УДБҮ) барилга угсралтын ажлын үед газар шорооны болон суурийн ажил, үйлдвэрийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн бетон цутгалтын ажил, ус нөөцлөх сав, өргөлтийн насос станц, дулааны цахилгаан станцуудын техникийн усны схемийн (ДЦС) өөрчлөлтөд мониторинг хийнэ. Тус инженер нь далд ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, хийсэн ажлыг далдлахаас өмнө ажлын актыг баталгаажуулж, Шар болон Улаан номны гэрээний талбайд барилгын талбайд хийгдэж буй ажлыг Барилгын хууль, дүрэм журмын дагуу явагдаж буй эсэхийг шалгаж, суурь болон бусад хэсгүүдэд хэрэглэгдэх бетоноос дээж авч буй байдлыг болон шинжилгээний үр дүнг шалгана. Мөн бетон цутгалтын процессын дараа бетоны арчилгааг дууссан эсэхийг шалгана. ДЦС-уудын талбайд лабораторийн байрны барилга угсралт, насос, ус хадгалах танкны суурийн ажил, өргөлтийн насосны станцын ажилд хяналт тавина. Гол гүйцэтгэгчийн ажлыг хянаж, Хөтөлбөрийн менежментийн зөвлөхийг дэмжиж ажиллах ба Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирлыг байнгын мэдээллээр хангаж ажиллана.
Үндсэн ажил үүрэг
- Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд инженерийн чиглэлээр өргөн цар хүрээтэй дэмжлэг үзүүлэх.
- Зураг төслийн шаардлага, үндэслэл, нарийвчилсан зураг төслийг хянах, УДБҮ-ийн нарийвчилсан зураг төслийг шаардлагад нийцсэн эсэхийг магадлах, үйлдвэрийн болон дамжуулах системийн барилгын ажил болон зураг төслийг хянаж, батлуулахад Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд туслах.
- Төслийн талбайгаар байнгын үзлэг шалгалт хийж ажлын явц, алдаа дутагдалыг төслийн захиралд тогтмол мэдээллэх. Төслийн захирлаас даалгасан тухай бүрт төслийн талбайн ажилтай холбогдох тайланг бэлдэх
- Хөтөлбөрийн менежментийн зөвлөхтэй (ХМЗ нь ФИДИК-ийн гэрээний нөхцөлөөр Инженерийн үүрэг гүйцэтгэнэ) харилцан уялдаатай ажиллаж, төслийн хэрэгжилтийн талаар өдөр бүр мэдээлэл өгөх.
- Инженерийн барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчидтэй хийж буй уулзалтад тогтмол оролцон, төслийн хуваарь, хугацааны хэрэгжилтийг хянах, төслийн багт мэдээллэх.
- Инженертэй хамт төслийн талбай дээр хүргэгдсэн механик тоног төхөөрөмж, эд ангийн чанарын үзлэг шалгалт хийнэ.
- Аливаа нэхэмжлэл, давтан хэмжилт, гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэгтэй холбогдуулан нарийвчилсан тооцоо хийх буюу Инженерийн хийсэн тооцоог хянах.
- Гүйцэтгэгч зураг төслийн зарим үзүүлэлтийг өөрчлөх, талбайд гарсан бодит нөхцлөөс хамаарч хянах шаардлагатай үүсэхэд зураг төслийн авторууд болон инженерийн хамт төслийн талбайд үзлэг шалгалт хийхэд оролцоно.
- Шаардлагатай нөөц, учирч болзошгүй саад, бэрхшээл, эрсдэл зэргийг тодорхойлж, тэдгээрийг саармагжуулах арга, стратегийг боловсруулан Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд тайлагнах.
- Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирлын удирдлаган дор, Худалдан авах ажиллагаатай холбоотой бүх талуудтай уялдаа холбоотой ажиллах
- Зураг төсөл, барилга угсралтын ажилтай холбогдуулан Мянганы сорилтын корпорац болон Монгол Улсын Засгийн газрын эрх бүхий байгууллагуудаар хянуулах, батлуулах, зөвшөөрөл авах аливаа ажлыг зохион байгуулахад оролцох.
- Хэрэгжүүлэгч байгууллагуудаас ирүүлсэн явцын тайланг үнэлэхийн зэрэгцээ төсөл, үйл ажиллагааг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх.
- МСК-ын мэргэжилтнүүд, МСК техникийн зөвлөхүүдтэй нягт хамтран ажиллах.
- Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирлаас өгсөн бусад үүрэг даалгаврыг тухай бүр гүйцэтгэх.
Шалгуур үзүүлэлт
Боловсрол:
- Барилгын инженер, архитектур инженер, бүтээцийн инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
- Мэргэжлийн холбогдох зэрэг, гэрчилгээтэй байх.
Ажлын туршлага:
- Талбайн инженер, чанарын хяналтын инженер, зураг төсөл инженерчлэлийн төсөлд таван (5) жилээс доошгүй ажилласан туршлагатай байх.
- Барилга угсралтын ажлын төслийн менежмент, зохион байгуулалтад оролцож байсан бодит туршлагатай, ингэхдээ дэд бүтэц эсхүл үйлдвэрлэлийн үе шаттай холбоотой төсөлд, ямар нэг хүнд үйлдвэрлэлд дор хаяж 3 жил ажилласан байх. Ус хангамжийн систем, хаягдал ус цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын чиглэлээр инженерчлэлийн болон барилгын менежментийн туршлагатай бол давуу тал болно.
- Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагуудтай харилцаж, хамтран ажиллаж байсан туршлагатай байх.
- Олон улсын хөгжлийн байгууллагын санхүүжилт бүхий барилга угсралт, дэд бүтцийн төсөлд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Microsoft Office, AutoCAD зэрэг хэрэглээний болон зураг төсөл, тооцооллын мэргэжлийн програм хангамж ашиглах чадвартай байх
Хэлний мэдлэг:
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш) чадвартай.
- УСНЫ САЛБАРЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн мэргэжилтэн нь уг төслийн бусад мэргэжилтэнтэй нягт хамтран ажиллах замаар ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах хүрээнд усны салбарын бодлого, зохицуулалт, институцийн шинэчлэлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаануудыг боловсруулах, уялдаа холбоог хангах, хэрэгжүүлэхэд Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захиралд дэмжлэг үзүүлнэ.
Үндсэн ажил үүрэг
- Ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах хүрээнд усны салбарын холбогдох байгууллагуудад чиглэсэн бодлого, зохицуулалт, институцийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай, салбар хоорондын, өргөн хүрээтэй техникийн туслалцаа, чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох.
- Ус ашиглалтын байгууллагын санхүү, үйл ажиллагааг сайжруулах, чадавх бэхжүүлэх, ус ашиглалтын байгууллагуудын түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйлдвэрийн бохирдлыг урьдчилан цэвэрлэх, хяналт тавих, усны нөөцийн үнэ цэнэ, усны үйлчилгээний өртгийн талаарх олон нийтийн ойлголт, дадал хандлагыг өөрчлөх зэрэг асуудлаар бусад төслийн багийн гишүүдтэй нягт уялдаатай ажиллаж, тогтвортой байдлын нэн чухал санаачилгуудыг хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох боломжоор хангах.
- Төслийн төлөвлөлт, хэрэгжилтийг дэмжих бүхий л үйл явцыг дэмжин ажиллана.
- Хувийн хэвшил, нийтийн аж ахуйн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг харилцан адилгүй талуудтай харилцаа тогтоон, хамтарч ажиллахад туслалцаа үзүүлэх замаар төслийн үйл ажиллагааг боловсруулах, хэрэгжилтийг хангах, үйл явцыг хянах, үр дүнд хяналт тавих боломжийг хангахад төслийн захиралд дэмжлэг үзүүлнэ.
- Төслийн явц, ахиц дэвшлийг хянах, зөвлөх болон гэрээт байгууллагуудаас хүлээлгэн өгсөн ажлын үр дүнг хянах, хүлээн авах, болзошгүй асуудал, эрсдэлүүдийг тодорхойлж, саармагжуулахад төслийн захиралд дэмжлэг үзүүлэх замаар төслийн үр дүнтэй удирдлагыг хангах.
- Төсөв хянах, гэрээ удирдах, Монголын МСС-ийн дүрэм журамд нийцүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулах талаар худалдан авах ажиллагааны багтай хамтран ажиллахад төслийн захиралд дэмжлэг үзүүлэх.
Шалгуур үзүүлэлт
Боловсрол:
- Усны менежмент/инженерийн болон бусад холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх.
Ажлын туршлага:
- Улаанбаатар хотын ус хангамж, ашиглалт, үйлчилгээ болон усны бодлого, хууль тогтоомжийг сайжруулах чиглэлийн төсүүдэд долоон (7) жилээс багагүй хугацаанд ажилласан туршлагатай байх.
- Ус ашиглалтын байгууллагын менежмент, үйл ажиллагаанд оролцож байсан туршлагатай байх, тухайлбал, стратеги төлөвлөлт хийх, санхүүгийн болон үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, хөрөнгийн менежментийг боловсронгуй болгох, усны ашиглалтын байгууллагын түншлэл бий болгох, усны үйлчилгээг хүргэх, хэрэглэгчтэй харилцах зэрэг чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Дотоодын болон олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай байх, ялангуяа төслийг төлөвлөх, төсөл хэрэгжүүлэх хуваарь болон төсвийг боловсруулах, төслийг хэрэгжүүлэх, хянах, мониторинг, үнэлгээ хийх, төслийг хаах зэрэг ажлын туршлага, ур чадвартай байх.
- Монгол Улсын усны салбарын нөхцөл байдал, ялангуяа усны бодлого, тогтолцоо, хууль эрх зүйн орчин, усны үйлчилгээний төлөвлөлт, үйл ажиллагаа, менежментийн талаар тодорхой ойлголттой байх.
Хэлний мэдлэг:
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.
- ОЛОН НИЙТ, ТАЛУУДЫН ОРОЛЦОО ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН – НИЙГЭМ, ЖЕНДЭРИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ХЭЛТЭС
Олон нийт, талуудын оролцоо хариуцсан мэргэжилтэн нь Нийгэм, жендэрийн оролцоо хариуцсан захирлын шууд удирдлага дор ажиллах бөгөөд Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагааны жендэр, нийгмийн дүн шинжилгээ, нийгмийн оролцоо, нийгэмд үзүүлэх нөлөөлөл зэрэгтэй холбогдох олон нийтийн хэлэлцүүлэг, оролцогч талуудын уулзалт, сургалт зэргийг чиглүүлэн ажиллана. Ингэхдээ Монголын МСС-ийн Нийгэм, жендэрийн нэгтгэсэн төлөвлөгөө, МСК-ийн Жендэрийн бодлого, Хүн худалдаалахтай тэмцэх бодлого, ОУСК-ын Гүйцэтгэлийн стандартууд болон Монгол улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллана. Түүнчлэн, Олон нийтийн дадал хандлагыг өөрчлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Нийгэм, жендэрийн оролцоо хариуцсан захиралд туслалцаа үзүүлж ажиллана.
Үндсэн ажил үүрэг
- Компактыг хэрэгжүүлэх явцад нийгэм, жендэрийн оролцоог хангах хүрээнд гарсан гол үр нөлөө, сайн туршлага, амжилтын түүхийг илрүүлж баримтжуулан Монголын МСС, МСК болон бусад оролцогч талууд, олон нийтэд сурталчлах.
- Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, дотоодын худалдан авалтыг дэмжих зорилгоор дүүргийн төрийн байгууллагуудтай түншлэл, хамтын ажиллагааг бий болгох.
- Төсөл хэрэгжиж буй орон нутагт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх боломжтой хувиараа бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид, ялангуяа эмэгтэйчүүд болон бичил бизнес эрхлэгчдийг тодорхойлон Гэрээлэгчид тэднээс бараа, үйлчилгээ авахыг дэмжин ажиллах.
- Дүүрэг хороодын засаг захиргаа, олон нийтийн байгууллага, бизнес эрхлэгчдийн холбоо, хэвлэл мэдээллээр бараа үйлчилгээний худалдан авалт, тендерт оролцох боломжийг мэдээлэхэд чиглэсэн уулзалтыг хамтран зохион байгуулах.
- Гэрээлэгч байгууллагуудыг сургалт, боловсрол, мэргэжлийн боловсролын чиглэлээр ажилладаг ХНХЯ-ны харьяа хэрэгжүүлэгч агентлаг МБСҮМАЗТ, ШУТИС, Монголын барилгачдын холбоо зэрэг байгууллагуудтай 1) мэргэжлийн ажилтныг олж ажилд авах, 2) мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дадлага хийлгэх, туршлага солилцох талаар холбох, албан ёсны гэрээ байгуулахыг зохион байгуулах, чиглүүлэх.
- Гэрээлэгч байгууллагууд өөрийн ажилчид, олон нийтээс хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой ирсэн гомдлыг барагдуулах механизмыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хяналт тавих.
Шалгуур үзүүлэлт
Боловсрол:
- Бизнесийн удирдлага, олон нийттэй харилцах, нийгмийн ухаан болон ижил төстэй бусад чиглэл (социологи, жендэр, төрийн бодлого, орон нутгийн хөгжил, олон нийттэй харилцах)-ээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх.
Ажлын туршлага:
- Орон нутгийн нөлөөлөл, нийгмийн ажил, орон нутгийн иргэдийг зохион байгуулах эсвэл хөгжүүлэх, бодлогын төлөвлөлт, оролцооны аргаар орон нутгийн иргэдтэй харилцах, төслийн менежмент зэрэг чиглэлээр таван (5) жил ба түүнээс дээш ажилласан туршлагатай байх.
- Оролцоонд суурилсан хөгжлийн аргачлал болон олон нийтийн сургах, чадавхжуулах чиглэлээр ажиллаж байсан бодит туршлагатай байх.
- Иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, төрийн байгууллага, хувийн хэвшил зэрэг өргөн цар хүрээний оролцогч талуудтай нийгэм, жендэрийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжил зэргээр хамтран ажиллаж байсан туршлагатай байх.
- Орон нутгийн иргэд болон оролцогч талуудтай оролцоонд суурилсан аргачлалаар уулзалт, сургалт зохион байгуулж байсан туршлагатай. Олон улсын байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.
Хэлний мэдлэг:
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх болно.
- БАРИЛГЫН ИНЖЕНЕР–ГАЗРЫН ДООРХ УСНЫ БАРУУН ЭХ ҮҮСВЭРИЙГ ШИНЭЭР БАЙГУУЛАХ ТӨСӨЛ
Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн мэргэжилтэн нь техникийн болон менежментийн үйл ажиллагааны бүхий л чиглэлээр төслийн захиралд дэмжлэг үзүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллана.
Үндсэн ажил үүрэг
- Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захиралд инженерийн чиглэлээр өргөн цар хүрээтэй дэмжлэг үзүүлэх.
- Зураг төслийн техникийн үзүүлэлт, үндэслэл боловсруулах, угсралтын зурагт хяналт тавих, батлах, барилга угсралтын ажлын шаардлага хангах эсэхийг хянан баталгаажуулах зэрэг чиглэлээр ажиллаж төслийн багийн гишүүдтэй нягт хамтран ажиллах.
- Хөтөлбөрийн хяналт, менежментийн зөвлөх (Program Management Consultant) буюу ФИДИК-ийн инженертэй өдөр тутам хамтран ажиллаж, төслийн хэрэгжилтийн талаар бичгээр болон амаар төслийн захирал болон Удирдлагын багийн бусад гишүүдэд тайлагнах.
- Хөтөлбөрийн хяналт, менежментийн зөвлөхийн барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчидтэй хийж буй уулзалтад тогтмол оролцох, холбогдох хурлын тэмдэглэлүүдийг хянаж, зохих журмын дагуу архивлах.
- Хөтөлбөрийн хяналт, менежментийн зөвлөх болон барилга угсралтын ажлын гүйцэтгэгчдийн сар, улирал болон жилийн эцсийн тайланг хянах.
- МСК-ын зөвлөх инженерийн баг, чиглэл хариуцсан захирлууд болон төрийн болон холбогдох албаны оролцогч талуудтай уялдаа холбоог хангаж, хамтран ажиллах.
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааны багийн хэрэгжүүлж буй Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах төсөлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах.
- Барилга угсралтын үе шатанд төслийн талбай дээр хийгдэж буй тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга болон барилгын материалд хийгдэж буй хяналт, үзлэгт тогтмол оролцох холбогдох тайлан мэдээг бэлтгэх хянах.
- Барилга угсралтын ажлын явцын хяналтыг дотоодын болон олон улсын холбогдох дүрэм журамд нийцүүлэн гүйцэтгүүлэх, харилцан уялдааг хангах.
Шалгуур үзүүлэлт
Боловсрол:
- Иргэний ба үйлвэрийн барилгын инженер (ижил төстэй чиглэлээр)-ийн бакалаврын болон түүнээс дээш зэрэг эзэмшсэн, холбогдох мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно
Ажлын туршлага:
- Олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагын санхүүжилтээр хэрэгжсэн дэд бүтэц, барилга угсралтын төсөл, хөтөлбөр болон ус хангамж ариутгах татуургын дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлээр дор хаяж таван (5) жил ажилласан бөгөөд тухайн төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж ашиглалтад хүлээлгэн өгсөн туршлагатай байвал давуу тал болно.
Хэлний мэдлэг:
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.
- ЦАХИЛГААН, АВТОМАТЖУУЛАЛТ, ЭЛЕКТРОНИКИЙН ИНЖЕНЕР – ГАЗРЫН ДООРХ УСНЫ БАРУУН ЭХ ҮҮСВЭРИЙГ ШИНЭЭР БАЙГУУЛАХ ТӨСӨЛ
Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн мэргэжилтэн нь техникийн болон менежментийн үйл ажиллагааны бүхий л чиглэлээр төслийн захиралд дэмжлэг үзүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллана.
Үндсэн ажил үүрэг
- Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захиралд инженерийн чиглэлээр өргөн цар хүрээтэй дэмжлэг үзүүлэх.
- Зураг төслийн техникийн үзүүлэлт, үндэслэл боловсруулах, угсралтын зурагт хяналт тавих, батлах, барилга угсралтын ажлын шаардлага хангах эсэхийг хянан баталгаажуулах зэрэг чиглэлээр ажиллаж төслийн багийн гишүүдтэй нягт хамтран ажиллах.
- Хөтөлбөрийн хяналт, менежментийн зөвлөх (Program Management Consultant) буюу ФИДИК-ийн инженертэй өдөр тутам хамтран ажиллаж, төслийн хэрэгжилтийн талаар бичгээр болон амаар төслийн захирал болон Удирдлагын багийн бусад гишүүдэд тайлагнах.
- Хөтөлбөрийн хяналт, менежментийн зөвлөхийн барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчидтэй хийж буй уулзалтад тогтмол оролцох, холбогдох хурлын тэмдэглэлүүдийг хянаж, зохих журмын дагуу архивлах.
- Хөтөлбөрийн хяналт, менежментийн зөвлөх болон барилга угсралтын ажлын гүйцэтгэгчдийн сар, улирал болон жилийн эцсийн тайланг хянах.
- МСК-ын зөвлөх инженерийн баг, чиглэл хариуцсан захирлууд болон төрийн болон холбогдох албаны оролцогч талуудтай уялдаа холбоог хангаж, хамтран ажиллах.
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааны багийн хэрэгжүүлж буй Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах төсөлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах.
- Барилга угсралтын үе шатанд төслийн талбай дээр хийгдэж буй тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга болон барилгын материалд хийгдэж буй хяналт, үзлэгт тогтмол оролцох холбогдох тайлан мэдээг бэлтгэх хянах.
- Барилга угсралтын ажлын явцын хяналтыг дотоодын болон олон улсын холбогдох дүрэм журамд нийцүүлэн гүйцэтгүүлэх, харилцан уялдааг хангах.
Шалгуур үзүүлэлт
Боловсрол:
- Цахилгаан, автоматжуулалт, электроникийн инженер (ижил төстэй чиглэлээр)-ийн бакалаврын болон түүнээс дээш зэрэг эзэмшсэн, холбогдох мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно
Ажлын туршлага:
- Олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагын санхүүжилтээр хэрэгжсэн дэд бүтэц, барилга угсралтын төсөл, хөтөлбөр болон ус хангамж ариутгах татуургын дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлээр дор хаяж таван (5) жил ажилласан бөгөөд тухайн төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж ашиглалтад хүлээлгэн өгсөн туршлагатай байвал давуу тал болно.
Хэлний мэдлэг:
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.
НИЙТ АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:
- Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
- Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотой нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, сайн харилцаа тогтоох.
- Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
- Хэлэлцээ хийх өндөр ур чадвартай, итгэлийг төрүүлж, итгэлцлийг бий болгож чаддаг байх.
- Microsoft Office болон ажлын байр тус бүрт хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн байх.
- Зарчимч, үнэнч шударга, асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай, олон ажлыг зэрэг гүйцэтгэх чадвартай байх.
- Албан бичиг, харилцаа, төсөл/тендерийн баримт бичиг боловсруулах чадвартай байна. Үүнд: санамж бичиг, албан бичиг, тайлан, ажлын хамрах хүрээ, ажлын даалгавар, техникийн шаардлага/тодорхойлолт, гэрээ болон бусад шаардлагатай баримт бичиг хамаарна.
- Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, зөв шийдвэр гаргах чадвартай байх.
ХОЛБОГДОХ ХАЯГ:
Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (ТӨСӨЛ БОЛОН АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).
Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй 2022 оны 4 дүгээр сарын 15-ны дотор холбогдоно.
Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.
Ажлын байрны дэлгэрэнгүйг Монголын Мянганы Сорилтын Сангийн веб хуудаснаас харна уу https://mca-mongolia.gov.mn/vacancy
Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.