Ц.Сандуй /Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч/ 84 санал, Т.Амаржаргал /Монголын байт харвааны ерөнхий нарийн бичгийн дарга/66, П.Буяндэлгэр /Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/ 65, А.Ганбаатар /Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч/ 64, Ч.Амарсанаа /Ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн/ 61, Д.Жаргалсайхан /Оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/ 61 саналаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд сонгогдлоо
Олимпийн хорооны ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг сонгогдлоо. Олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгууль дөнгөж сая өндөрлөж, Б.Баттүшиг ялалт байгууллаа. Нийт 151:12 гэсэн харьцаатай Б.Баттүшиг ялжээ. Хоёр санал хүчингүй. Хуралд оролцсон 180 гишүүнээс 165 нь түүнд саналаа өгсөн байна.
МҮОХ-ны Удирдах зөвлөлийн сонгууль хаалттайгаар эхэллээ. Эхлээд ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд үүний дараа дэд ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр дэвшигч, дэд ерөнхийлөгчийн сонгуульд найман хүн өрсөлдөж байна. Хурлын эхэнд Х.Баттулга нэрээ татлаа.
-МҮОХ-ны хурлын зохион байгуулалт сайн байна. Манай холбоо ажлын хэсэгт орж, хуулийн төсөл дээр ажиллаж байна. Шадар сайдад өнөөдөр өргөн барьж, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй 16:00 цагаас баяр наадмын тухай хуулийн талаар уулзана. Бидний зүгээс мэргэжлийн холбооны саналаа тусгаж байгаа.
Өнөөдөр үйл ажиллагааг явуулж байгаа хүмүүс хуралд давамгайлж байна. Юм яриулахгүй. Дүрмийн дагуу шаардахаар хариу өгөхгүй байна. Сонгуулийг хэзээ ч явуулж болно. МҮОХ-ны санхүүгийн асуудлаа ярья гэхээр хэлэлцэж өгөхгүй юм.
Олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн Х.Баттулга одоогоор ирээгүй байна. Монголын даамын холбоо дотооддоо маргаантай учир тус холбооны тэргүүн А.Ундрааг олимпийн хорооны гишүүнээс түдгэлзүүлжээ. Э.Мөнх-Очир "Одоогийн олимпийн хорооны удирдлагуудыг дүрмээ биелүүлдэггүй, өнөөдөр сонгууль бус дүрмээ дахин хэлэлцэх хэрэгтэй" гэв.
МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Э.Мөнх-Очирын саналыг авч хэлэлцсэнгүй, хурлын гишүүдийг баталлаа. Э.Мөнх-Очир "Тооллогын комиссын гишүүд Удирдах зөвлөлийн сонгуульд өрсөлдөж буй учир тооллогын комиссыг дахин сонгох хэрэгтэй гэв.
Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны ээлжит чуулган өнөөдөр/2022.03.28/ болно. Энэхүү чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэж батлах;
- МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;
- МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;
- МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явуулах;
- Дэд ерөнхийлөгчдийн сонгууль явуулах;
- Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах;
- Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах;
Дээрх асуудлуудаас хамгийн анхаарал татаж буй нь ерөнхийлөгчийн сонгууль. Энэ удаагийн МҮОХ-ны ерөнхийлөгчийн төлөө Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга, тус хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг, биатлоны холбооны ерөнхийлөгч З.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлсэн. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Х.Баттулга, З.Мөнх-Очир хоёр нэгдэж, ширээний теннис, гандбол, жүдо, даам, биатлон, буудлага тэргүүтэй холбоод З.Мөнх-Очирын талд орсон сурагтай.
Сунгааны дүнд олимпийн үзүүлэлт чухал нөлөөтэй. Токиогийн олимпийн нэг мөнгө, гурван хүрэл медалийг өөр дээрээ наах гэсэн хүн ч цөөнгүй байгаа. Бэлэн баг ахлаж явсан гэх утгаараа Б.Баттүшиг гавьяатай юм шиг, МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэснээрээ Ч.Наранбаатар баатар юм шиг, медаль авсан тамирчид нь бүгд Х.Баттулгатай холбоотой гэхээр эзэн юм шиг том мөнгө тойрсон жижиг дайн хэдийнэ эхэлжээ. Х.Баттулгын хувьд МҮОХ-г авахаар хуурай дүү Н.Түвшинбаяраа ерөнхийлөгчөөр нь томилсон. Харамсалтай нь, өнөөх нь МҮОХ-ны түүхэнд хар түүхтэй үлдэж байна.
Холбоотой мэдээ