"НӨАТ-ын буцаан олголтын 80 хувийг иргэдэд эргүүлж өг" | News.MN

"НӨАТ-ын буцаан олголтын 80 хувийг иргэдэд эргүүлж өг"

"НӨАТ-ын буцаан олголтын 80 хувийг иргэдэд эргүүлж өг"

"НӨАТ-ын буцаан олголтын 80 хувийг иргэдэд эргүүлж өг"

Бизнесийн удирдлагын доктор, эрхзүйч Б.Лхагважавтай  цаг үеийн асуудлаар  ярилцлаа. 


-Орос, Украины мөргөлдөөнөөс үүдэн Монголын эдийн засагт хямрал нүүрлэх нь тодорхой боллоо. Энэ хямрал монголчуудад хэзээнээс илүүтэй мэдрэгдэх вэ?

-Мөргөлдөөн гэж огт "өхөөрдөж" нэрлэж болохгүй. Энэ бол ОХУ-ын эзлэн түрэмгийлэх дайн шүү. Мэдээж дайны нөлөөгөөр эдийн засагт хямрал эхэлсэн. Мэдрэгдэхийг нь  бүгд л мэдэж байгаа. Наад зах нь валютын хомсдолоос авахуулаад цар тахлын дараа өндийх гэж байсан аж ахуйн нэгжүүдийн бүх төлөвлөгөө өөрчлөгдөж байна.

-Хойд талдаа Орос, Украин дайтсан, урдаа экспорт “гацсан” нөхцөлд төр ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?

-Төр бодлогоор ямар шийдвэр гаргах нь уу. Бид дайныг дэмжээд байгаа юм уу, үгүй юу. Өнөөдрийг хүртэл тодорхой байр суурь хэлсэнгүй. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг хүртэл пайнакт оруулж байна. Дайныг НҮБ-ын гишүүн орнуудын 80 гаруй хувь нь эсэргүүцэж байгаа.

ТУСГААР УЛСЫН ДОТООД ХЭРЭГТ ОРОЛЦСОН ЭЛЧИН САЙДЫГ ХӨӨЖ ГАРГА

-Саяхан Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов албан ёсны цахим хуудсаараа дамжуулан монголчуудад анхааруулга өгөх шиг боллоо. Энэ мэдэгдлийг та хэрхэн харж байна?

-Тусгаар улсын эрх чөлөөт байдлыг НҮБ-ын 200 гаруй гишүүн улс бүгд эрхэмлэж ажилладаг. Гэтэл бүхэл бүтэн тусгаар улс руу нэг улс нь эзлэн түрэмгийлэх ажиллагаа явуулж байгааг бид огт эсэргүүцээгүй.

Улмаар далдуур дэмжсэн байдал үүсэхэд ОХУ Элчин сайдаараа дамжуулан “Танайхыг бид яаж ч дэглэж болно шүү” гэсэн үйл явц. Үүний цаана 70 жил биднийг дээрэлхсэн Кремль дахин  дээрэлхэж байна  гэсэн үг.

Элчин сайдын хэмжээний хүн тусгаар тогтносон улсаар тоглож байгаа нь эрх чөлөөт улсын үндсэн багана болсон төрийн институт нь дайнтай холбоотой тодорхой шийдвэр хэлээгүй учраас далимдуулж байгаа нь тэр. Энэ бол айлгах менежментийн хамгийн том жишээ нь. Бид одоо гөлөг шиг байх уу. Аль эсвэл 1937 онд бүх сэхээтнүүдээ буудуулсан үе рүүгээ дахин буцах уу. Өнөөдрийг хүртэл Засгийн газар яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм. Тусгаар улсын дотоод хэрэгт оролцсон Элчин сайдыг өөрийг нь 24 цагийн дотор хөөж гарга л даа.  И.К.Азизовыг гаргасан үйлдлийнх нь төлөө Монгол Улсаас хөөж гаргаж болно шүү дээ. Гэвч бидний өмнөөс дуугарах эрх мэдэлтнүүд арчаагүй л байна.

-Ингээд чимээгүй байх нь ардчиллаас ухрах алхам болох вий гэсэн эмзэглэл иргэдийн дунд байгаа?

-Монгол Улсын нөхцөл байдлыг дэлхий дахин мэднэ. Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг хувь заяатай гэдгийг гадаадынхан мэднэ. Хэдийгээр ийм хүнд байдалд байгаа ч бид өөрсдийн тусгаар тогтнол, иргэнийхээ эрх чөлөөг хамгаалсан үйл явцыг ямар нэгэн байдлаар хэлж,  түмэнд дуулгаж байвал гадаадын олон түмэн авардаг юм. Харин бид үүнийгээ хэлэхгүй, эзлэн түрэмгийлэх дайныг дэмжсэн бодлого илэрхийлэхээр хойд хөрш дахин коммунизмын үе шигээ санаж биднийг дээрэлхэхэд дэлхийн нэг ч улс дуугарахгүй. Ийм боломжийг нь бид өөрсдөө олгож байна.

Бид өнөөдрийн хэрэглээгээр тусгаар тогтнолоо солих юм уу. Эрх чөлөөгүй болох уу. Харамсалтай нь бид байр суурь илэрхийлж чадахгүй болохоор дурын Элчин сайд тоглож байгаа нь өөрөө гутамшиг. Албаар ийм өдөлт хийж магадгүй.

Элчин сайдыг хөөж гаргуулсны нэрийн дор дараа нь илүү олон зүйлээр биднийг дарамтлах зорилготой ч байж болзошгүй.

ОХУ-ын бодлогыг дэлхий дээр хэн ч тайлж чадахгүй байна. Энх цагийн үед слован үндэстнүүд нэгийгээ түрэмгийлж байгаагийн цаад бодлогыг дэлхий мэдэхгүй байна. Мэдээж Элчин сайдыг нь хөөж гаргалаа гэхэд шатахууны цоргоо хаана. Монголчууд 75-аараа бууж өгнө. Үгүй бол далимдуулаад дайныг дэмжсэн мэт хүчээр гар өргүүлэх бодлого ч барьж байхыг үгүйсгэхгүй. Үүний тухай та бид хоёроос илүү Төрийн ордонд гүнзгий ярьж байгаа биз.

Цар тахлын үед төр сэцэн ухаанаа гаргаж чадаагүй. Одоо төрөөс сэцэн ухаан гаргахыг шаардаж байна.

УКРАИНД БАЙГАА ИРГЭДЭЭС ИЛҮҮ МОНГОЛЫН НИЙГЭМ АЙДАС ҮҮСГЭЖ БАЙНА

Цар тахлын үед ч тэр, одоо ч бас нийгэмд айдас бий боллоо. Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал хаашаа явж байна гэж та харж байна?

-Төрд сэцэн ухаан гаргах чадвартай хүн ховорхон. Чадвар алга. Цар тахлын дэгдсэн сүүлийн хоёр жил улсын төсвийн алдагдал найман их наяд болж, Covid-19-ийн эсрэг таван их наяд төгрөг үнэхээр зарцуулсан нь тодорхойгүй. Ерөнхийдөө 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль угтаж манай нам МАН ялалт байгуулахын тулд нийтийн мөнгийг хяналтгүй зарцуулсан. Үүний үр нөлөөг нь дүгнэж амжаагүй байтал дайн эхэллээ. Гэтэл дайны нөхцөл байдлыг дахин ашиглаж төр иргэн, аж ахуйн нэгжүүдийг айдаст автуулж эргээд хяналтгүй нийтийн мөнгө зарцуулах эрхээ олж авах зорилготой.

Украинд байгаа иргэдээс илүү Монголын нийгэм айдас үүсгэсэн. Энэ бол айлгах менежмент. Дэлхий даяар Украинд хүмүүнлэгийн /хоол хүнс, хувцас, байр, ажлын байр/тусламж үзүүлж байна. Хөрш улсуудад нь дайны стресс байхгүй. Би саяхан очоод ирлээ. Гэтэл Монголд эсрэгээрээ.

Тэнд болж буй дайнд энд хөөрцөглөж нэг талыг барьж байгаа атал тодорхой шийдвэр хэлэхгүй. Ийм мөртлөө Украины туг барьсан залуус, аж ахуйн нэгжийг цагдаагаар айлгаж байна. Энэ бол төр нь иргэдээ дайны айдаст бэлдээд эхэлсний шинж. Үүний цаана төр дахин хяналтгүй үйл ажиллагаа эхлүүлэх бэлтгэлээ зугуухан хийж байгаа юм. Энэ нь өөрөө аймшигтай. Бид 1990 онын Ардчилсан хувьсгалаар олж авсан иргэдийн эрх, эрх чөлөө, чөлөөтэй бизнес эрхлэх эрх, эдийн засгийн эрх чөлөөг дахин боомилох үйл ажиллагааг төр алхам алхмаар хийж байна.

-ОХУ хилээ нээхээр болсон нь Монгол Улсаас хоол, хүнс, бараа таваар импортлох зорилготой байх вий гэсэн болгоомжлол бий. Магадгүй бид хүнсний хомсдолд орохыг ч үгүйсгэхгүй. Үүнийг та хэрхэн харж байна?

-Төрийн бодлого дайнтай холбоотой мэдэгдэл гараагүй учраас хил нээгдэх, хаагдах асуудал нь тодорхой бус.  Хойд хөрш хүнсээ зохицуулж байгаа. Энэ нь тийм ч асуудал болохгүй байх. Хамгийн гол нь дайнтай холбоотой төр мэдэгдэл хийхгүй тодорхойгүй байдлаас болж хөрш орнуудтай харилцах харилцаа гацаанд орчхоод байна. Үүнээс болж бид дайныг дэмжсэн байр суурьтай болох ч магадлалтай боллоо.

Хэрэв ОХУ руу тодорхой хэмжээнд экспорт, импорт хийвэл дайныг дэмжсэн гэх утгаараа бүгдийг нь хааж магадгүй. Иймд өнөөдөр дахин эрдэмтдийн баг, мэргэжилтнүүд цуглаж ярилцах ёстой. Үүнийг л эдийн засгийн форумаа ашиглаач гэж хэлж байна. Ирэх сарын 6,7-нд болох форумын бүх сэдвийг өөрчил. Наад үлгэрүүдээ зогсоо.

Харин дайны үеийн байдалд эдийн засгийн макро түвшинд авах арга хэмжээ, мөнгөний бодлогод юу хийх вэ, олон улсын харилцаанд ямар өөрчлөлтүүд бид баримтлах юм, хомсдол бий болбол яах вэ гэдгийг удахгүй болох форумаар яривал ярь. Түүнээс биш мөрөөдөл ярих хэрэггүй.

-Гэхдээ шууд биш ч үнийн өсөлт хүнсний хомсдол үүсэхэд нөлөөлөх биш үү?

-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан урд хөрш хилээ хаасан. Гэтэл бизнес эрхлэгчид өөрсдийн нөөц бололцоогоор иргэдийгээ бараа бүтээгдэхүүнээр тасалдуулаагүй юм шүү. Лангуу хоосроогүй. Мөн дайны байдлаас үүдэн Европын бүх улсад хүнсний хомсдол бий болж байна. Үүнийг дагаад мэдээж үнэ өснө. Иймд гайхшрах зүйл биш. Би өмнө нь ч хэлж байсан. Сануулахад, иргэдийн гэр бүлийн орлого, хувийн санхүү маш багассан. Иймд иргэдийн төлдөг НӨАТ-ын буцаан олголтын 80 хувийг ойрын хугацаанд эргүүлэн өг. 160 тэрбумыг буцаан олгодог байсан бол 640 тэрбумыг иргэдэд өгөх ёстой. НӨАТ бол эцсийн хэрэглэгч төлж буй татвар. Иргэн цалингаас бүх даатгал татвар төлсний дараа үлдсэн мөнгөө дэлгүүр худалдааны төвд дахин 10 хувийн НӨАТ төлж байна. Энэ бол их харгис татвар. Иймд энэ хатуу бодлогыг зөөллөхийн тулд 80 хувийг буцааж өгөх хэрэгтэй. Энэ нь иргэн, гэр бүлийн санхүүд дэм болно. Ийм байдлаар татварын механизмыг зөв ашиглаж хуваарилалтад иргэндээ хандсан бодлого хэрэгтэй байна.

ЭДИЙН ЗАСАГ -1 РҮҮ ОРЖ НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРЧ БАЙНА

Таны хувьд намын гишүүддээ шүүмжлэлтэй ханддаг. Танай намын эдийн засагт хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээнүүдийг хэрхэн харж байна вэ. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг зарласан. Үүнийг та юу гэж бодож байна. Хэдий хугацаанд үр нөлөөгөө өгөх бол?

-Дайны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн өндөрлөгүүд нь тодорхой шийдвэр гаргаж чадахгүй учраас дотооддоо аар саархан пиар хийж хэдэн баяр тэмдэглэх байдалтай өнөө маргаашийг аргацааж байна. Төрийн өндөрлөгүүдийг харахад хурдан Мартын-8, цэргийн баяр болоосой. Одоо бараг л дөрөвдүгээр сарын 1-нийг тэмдэглэе гэх нь холгүй байна. Ерөөсөө л эх үрсийн баяр, наадам хурдан болж нийтийн анхаарлыг сарниулах.

Төрийн өндөрлөгүүд маш хүнд асуудлыг өөрсдөдөө авч шийдвэрлэхийн оронд баяраар далимдуулан шоу болгож байна. Энэ бол үүрэг хариуцлагаасаа зугтаж буй маш том хэлбэр. Ялангуяа ирэх зургаа, долдугаар сарын 1-нд эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байна шүү дээ.

Бизнесийн салбар бүгд мөнгөөр дутагдсан байна. Төв банк мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлж байгаа нь арилжааны банкуудад л ашигтай. Тиймээс иргэдэд хамаагүй л дээ.  “Шинэ сэргэлтийн бодлого”-д хийх ёстой ажлаа л тусгасан байгаа шүү дээ. Хилээр бараа бүтээгдэхүүнийг чөлөөтэй гаргах нь аль ч Засгийн газрын үүрэг. Боомтыг өргөжүүлж байна гэж шоудах хэрэггүй. Бид харлаа. XXI зуунд төмөр зам байхад машинаар нүүрсээ гаргах нь тэмээгээр зөөхтэй л адил.  “Шинэ сэргэлтийн бодлого” гэх тэр агуулгаа дахин ярилцах хэрэгтэй. УИХ-аар баталсан төслийг дахин хэлэлцэж цар тахал, дайны нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөхийн оронд Covid-19-ийн өмнөх энх цагийн мөрөөдлөө одоо биелүүлнэ гэж ярьж байгаа юм.  Зүйрлэвэл, дайны үед Ю.Цэдэнбал дарга малынхаа тоог 200 сая толгойд хүргэнэ гэсэн амлалтаасаа болж тухайн үеийн малчин ард түмнийг туйлдуулж байлаа. Малчид ноос, ноолуурын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд дээлийнхээ үстэй дотрыг хүртэл хяргаж өгч байлаа шүү дээ. Үгүй бол шоронд. Яг ийм зүйлийг төрийн эрхийг баригчид  одоо яриад сууж байна.

Харин эдийн засаг нь -1 рүү орох нь. Өнөөдөр нүүрс, зэс, алтаа гаргахын тулд хилээ хурдан нээлгэх тухай бодохоос мөрөөдөл яриад суудаг үе биш.

Мэдээж, хүнд ирээдүйгээ харсан итгэл үнэмшил, зориг байх ёстой. Гэхдээ үндэслэлтэй байх ёстой.  Жишээ нь, 100 хүн ажилгүй болсон байхад үр хүүхдэд нь “та сайхан амьдарна” гэж хэлж байгаа нь янаглан хорлолт байхгүй юу. Өнөөдөр энх цагийн үе шиг л зүйл яриад байна. Гэтэл хоёр жил иргэдийнхээ цахилгааныг хөнгөлсөн нэртэйгээр эрчим хүчний салбарыг дампууруулах гэж байна шүү дээ. Станцуудаа зогсоохгүй гэвэл эрчим хүчний үнээ нэмж, зоригтой шийдвэр гарга л даа.

Уг нь цар тахлын үед энгийн амьдралын хэв маягт шилжээд тодорхой хугацаа өнгөрлөө шүү дээ. Гэтэл эдийн засгийн нөхцөл байдал улам дордоно гэж та хэллээ?

-Амьдрал дээр юу нь гоё болсон юм.Кофе шопт ярилцлага өгье гэтэл хаалттай байна. Ердөө 100 метр тутамд таван ресторан, кофе шоп хаалттай байгааг хоёулаа харлаа. Энэ бол 100 ажлын байр байхгүй гэсэн үг. Ажил, сургууль жигдэрсэн ердийн үед  16:00 цагт таван ресторан хаалгаа барьсан байна шүү дээ. Үүнийг яагаад төр олж харахгүй байгаа юм.

Төрийн ордонд “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ыг угтаад хэлэлцүүлэг өрнөж байгаа нь үеэ өнгөрөөсөн. Ирэх зургаан сар, нэг жилийн хугацаанд нөхцөл байдал маш эгзэгтэй байна. Уг нь энэ тухай хэлэлцэх ёстой. 

Гэтэл 2030, 2050 он зэрэг мөрөөдөл ярьж нам дагасан залуус нь шоудаж,  үр ашиггүй мөнгө урсгаж байна. Өнөөдөр  Мартын-8, Цэргийн  баяр, эдийн засгийн форум энэ бүхэн Засгийн газрын тархи угаалт. Нөхцөл байдал хүндхэн үед иргэн аж ахуйн нэгжтэйгээ хамтран гарц олох ёстой байтал гялтганасан гоё зүйлийг бүх телевизээр цацаж, хэдхэн гялалзсан залуусыг яриулах байдлаар хууран мэхэлж байна.

Цар тахал, хөл хорионы дараа аж ахуйн нэгжүүд эцсийн боломжоо шавхаж нар үзэх нь үү гэтэл дайны нөлөөг тэсэхгүй нь. Бид хоёр жил тэссэн. Дахин хоёр жил гүрийх юм уу.

Ядахдаа, ажлын байрыг хадгалж үлдсэний төлөө ажилгүйдэл, хөдөлмөрийн даатгалаар дамжуулан өг л дөө. Бидний цалингийн санг тэтгэж өгөөч. Хэрэв төрд мөнгө байвал аж ахуйн нэгжийн цалингийн санг тэтгэхийг өмнө нь ч хэлж байсан. Эдийн засгийн форум гэж 6-7 тэрбумаар шоудснаас энэ мөнгөө жижиг дунд үйлдвэрлэгчдэдээ  өгсөн нь илүү үр дүнтэй. Цар тахлын дараах дайны нөхцөл байдал бүгдийг менежментээр нь орвонгоор нь өөрчлөх үйл явц болж байна. Улс төр, нийгэм, эдийн засаг, шашны асуудал хүртэл багтаж байна. Шинэ зүйл эхлүүлэхийн тулд шинэ зүйлдээ л хөрөнгө зарцуулъя. Төрийн хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг харахаар цар тахлын өмнөх энх цагийн үед батлуулсан хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж л муйхарлаж эхэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-28 37.112.226.106

04045331 !!!!!! Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай)) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү > https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-03-28 59.153.112.223

Н Ө А. Т гэдэг чинь хяналтын систем шүү албан газар компаниуд нөат төлсөн 10 хувиа бүгдийг буцаагаад авч байгаа энэ бол маш том луйвар могол улсын бүх өрх айл бүр нөат төлөгчөөр бүртгүүлээд гэрчилгээ авах хөдөлгөөн д уриалж байна Ингэвэл 10 хувийн нөат төлсөн татвараа бүгдийг буцааж авахболно

Avatar

сонгогч 2022-03-28 203.17.23.45

Согтуудаа чалчаад байна уу.80% гэнэ үү,албан тушаал авч чадаагүйдээ хорсоод бна уу.Чиний оролцоотой 2% шүү.одоо хөөцөлдөөд 8% болгочихвол чинь сонгонооо

Avatar

иргэн 2022-03-28 203.17.23.45

НӨАТ Н буцаан олголтын яи

Avatar

Зочин 2022-03-28 66.181.161.115

Нөат гэж анх л яриад байсан төгс юм хийгээгүй новшийн нөхөр .бас орос мэт том гүрнийн бодлогыг өөрсдийгөө яая гэж байгаө хүн шүүмжилдэгүй.юм биш үү

Avatar

Зочин 2022-03-28 202.131.227.42

Za bas l peedger baina shuu hun guai. Ingej baij budaa boloh vii uls ornooroo archuulj daapaaluulj. Orosyg bidend haldah shaltgaan gargah hereggui, daruuhan duugai baisan ni l olziitoi bolov uu. Tgd ch Mongolcuud diilenh n Ukrainyg demjed baisan ym bol bhgui. Huviin bodloo oortoo uldeene uu

Avatar

Иргэн 2022-03-28 202.21.108.218

Лхагважав таны ярьж байгаа бүгд үнэн бөгөөд зөв. Даан ч одоо ингэж үнэнийг хэлдэг хүмүүс алга болж. Хэлбэл яах бол гэсэн айдасттай болжээ. Монголчуудад тусгаар тогтнол, эрх чөлөө л хамгаас чухал хэрэгтэй.

Avatar

балай этгээд вэ бас 2022-03-28 59.153.112.113

80 яагаад 100 биш гэж?

Avatar

Иргэн 2022-03-28 202.126.89.97

Энэ нөхөр томхон албан тушаа л л горьдож намд элссэн. Одоо шантаажилж үзэж байхшив . Ийм нөхдөөс л хол байх хэрэгтэй

Avatar

Зочин 2022-03-28 202.55.188.97

MANgas-uud saihan ulger yarihaas tsaashgui

Avatar

иргэн 2022-03-28 202.21.108.218

МОНГОЛ УЛС ДАМПУУРАЛД ТУЛД ИРЖЭЭ. ГОЛОМТ БАНК НЭГ Ч ЕВРО, ДОЛЛАР ДАНСААС ГАРГАЖ ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙНА. ОДОО ЯАХ ВЭ? МОНГОЛЫН ЕВРО ДОЛЛАРЫГ ОРОСУУД ЗӨӨГӨӨД ДУУССАН ГЭДЭГ ҮНЭН БОЛЛОО ДОО.

Avatar

Зочин 2022-03-28 103.57.94.235

Телевизийн олон сувгуудаар өдөржин сугалаа ярьж олон ардыг шулахаа болих хэрэгтэй. Харин НӨАТ-ын буцаан олголтыг 80 хувиа байг гэхэд 10-20 хувь болгоод тэр сугалаагаа болио. Анх Нөат буцаан олгохдоо бараг хүн бүр 20000-30000 төгрөг сугалаагаар нь "хожоод" энэ сугалаа гээч нь үнэн бодитой юм гэж итгэж эхэлсэн. Гэтэл тэрнээс цааш ганц төгрөг ч хожихоо больсон нь цаанаа том луйвар явж байгаа нь тодорхой болсон.

Avatar

Зочин 2022-03-28 192.82.82.216

эдийн засагчийн хувьд зөв дүгнэлт хийжээ.

Avatar

Зараа 2022-03-28 124.158.70.184

хамар доор хагархай гэдэг шиг… улс төрөөр занималдсан нөхөр юм уу гэтэл эдийн засагч гэх, ккк

Avatar

Зочин 2022-03-28 202.21.108.10

.

Avatar

Иргэн 2022-03-28 124.158.64.230

Битгий х** захиалгат юу

Avatar

Зочин 2022-03-28 202.21.108.10

ТВ-н СУВГУУД ХҮН АВДАГГҮЙ РЕКЛАМ СУРТАЛЧИЛГААГАА ХАСВАЛ ЯАСАН ЮМ БЭ❓ЧАДАХГҮЙ БОЛ ХООРОНДОО НЭГД❗

Avatar

Зочин 2022-03-28 169.253.162.4

НӨАТ-ын буцаан олголтын 80 байтугай ТӨР ЗАСАГ 2% ч өгөхгүй байна шүүдээ. Олон сар мөнгөн дүнгээ бодоод за ядаж энэ сард 10 сая шахуу төгрөг одоо НӨАТ-ын буцаан олголт нь гайгүй байх гэсэн 30,0 эргүүлж өгсөн дөө арай шулаж байнадаа. НӨАТ-ын буцаан олголтыг яаж өгөөд байгаа юмбэ хэнд хандах бэ?

Avatar

Зочин 2022-03-28 202.55.188.97

Ийм луйварт хууртааd эвлэрээд сууж байдаг тэмцэж зогсоож чаддаггуй хүлцэнгүй ард түмэн үүрд луйвардyyлаад шулуулаад амьдар даа!

Avatar

Зочин 2022-03-28 104.59.127.168

АН дотроо ч учраа олж чадахгүй байж хөрш оронтойгоо муудаж яах нь вэ? Хэрэв та нарт засгийн эрх барих ээлж ирвэл Орос манай улсад нүүргүй хандаж, улс орон хохирно шүү. Холыг харж улс төрөө хийгээрэй.

Avatar

zochin 2022-03-28 202.131.248.130

demjij bna , 80 huwiin tatwariin butsaan olgolt awmaar bna

Avatar

Зочин 2022-03-28 66.181.176.193

Малын тоог 200 саяд хүргэх гэсэн бодлого, оролдлого чинь Чойбалсангийнх шүү дээ, Лхагважав гуай!

Avatar

ЗОЧИН 2022-03-28 202.21.126.30

ХӨӨРХИЙ ЭНЭ ЛХАГВАЖАВЫГ ЕРӨНХИЙ САЙДААРАА ТОМИЛДОГГҮЙ БИД МӨН Ч ХАРАНХУЙ МАН-ТАЙ УЛС ШҮҮ. ӨӨРИЙГӨӨ ТӨРИЙН СЭЦЭН УХААНТАН, УЛС ТӨРИЙН ТОМ БОДЛОГОТОН ГЭЖ ХЭЛСЭН БАЙНА ШДЭЭ. ИХ ХҮССЭН ХҮНД ЭРХ МЭДЭЛ БИТГИЙ ӨГӨ ГЭЖ ҮГТЭЙСЭН.

Avatar

иргэн 2022-03-28 192.82.68.152

Татвараа өөрчлөөд байвал буруудна. НӨАТын буцаан олголтыг бага багаар нэмж оновчтой хэмжээнд хүрээд зогсож болох юм

Avatar

Зочин 2022-03-28 139.5.219.80

АНУ, НАТО хоёр Украйнд цөмийн бааз байгуулж Оросыг өдөөн хатгахыг санаархаа биз дээ! Их мэдэгч гуай. Та олон улсын шинжээч үү? Судлаач уу?

Avatar

зочин 2022-03-28 202.21.108.235

Лхагваа минь дээ больж үз. Польшид дээд боловсрол эзэмшсэн болохоор польш үзэл суртал гаргах гэсний хэрэггүй. Тэд чинь эрт дээр үеэс Европыг байнга дайн руу турхирч ирсэн улс. Өөдгүй араншинтай.

Avatar

Иргэн 2022-03-28 59.153.114.105

2050 оныг мөрөөдсөөр байтал тэрийг нь үзэхгүй үхэх юм бна л даа

Avatar

Зочин 2022-03-28 66.181.187.182

юун 2050 өнөө маргаашаа яая гэж байхад

Avatar

иогэн 2022-03-28 66.181.176.199

чөлөөт иргэд бол Монголын бие даасан байдлын хамгийн чухал элемент Ядаж Хүрэлсүх за бм иргэдээсээ асууя гээд тулгалтаас нь бултаж болно Харин энэ Оросын элчин гэх этгээдийг бид де факто тоохгүй байх хэоэгтэй Их дээрэнгүй байх гэж орлддог Бага ястангууд иймэрхүү авир гаргадаг

Avatar

Зочин 2022-03-28 66.181.188.228

Манайд нэг гаж үзэгдэл өөрийгөө бусдаас илүү ухаантай гэж үздэг бусдыг үл хүндлэх өнгө аяс гаргаж цаагуураа томхо албан тушаал горьддог/нэхдэг/ ийм сонин үзэгдэл жүжиг бий болжээ. Төлөөлөл нь энэ нөхөр.

Avatar

ШИЙДВЭР ГАРГАГЧДАД УЛАМЖЛАХ НЬ 2022-03-28 103.111.68.3

ШҮҮМЖЛЭЖ БАЙГААД АЛБАН ТШААЛД ОЧЧИХ САНААТАЙ ИНЭЭД ХҮРЧ БАЙНА

Avatar

ШИЙДВЭР ГАРГАГЧДАД УЛАМЖЛАХ НЬ 2022-03-28 103.111.68.3

ОДОО Ч ШҮҮЖЛЭЛ НЭРИЙН ДОР АЛБАН ТУШААЛД ОЧИХ ҮЗЭГДЭЛ МОНГОЛООР НЭГ ТЭНЭЖ БАЙНА ҮҮНИЙГ ТӨР ЗАСАГ САЙН АНХААРААРАЙ ,АЛБАН ТУШААЛД ОЧВОЛ МАРГААШ НЬ ЦАЛИНТАЙ АЛБАН ТУШААЛ АШИГЛАЖ МӨНГӨ ХИЙХ БОЛОМЖ НЭЭЛТТЭЙ ТЭГЭЭД АМ НЬ ҮДЭЭСТЭЙ ЭНЭ БОЛ ТИЙМ Л ХҮМҮҮСИЙН НЭГ

Avatar

МОНГОЛ ХҮН 2022-03-28 202.131.225.197

ЛХАГВАЖАВ ГЭГЧ ЭНЭ БИЗНЕСМЕН ЭТГЭЭД УЛС ТӨР ЯРИНА ГЭДЭГ СОНИН Л БАЙНА. БИЗНЕС, СПОРТ,УРЛАГ НЬ УЛС ТӨРӨӨС ХОЛ Л БАЙ. ТА НАРЫН ЛУЙВАР МОНГОЛООР НЭГ Л ХИЙГДЛЭЭ. МӨНХИЙН ХӨРШ ГЭДГЭЭ ОЙЛГООГҮЙ БАЙЖ УЛС ТӨР ЯРИАД Ч ЮУ ГЭХЭВ. ГУРАВДАГЧ ОРОН МОНГОЛД ТУСЛАНА ГЭЭД ЯАЖ МОНГОЛ РУУ МААНЬ ИРЭХ ЮМ БЭ, АЙН. ХОЁР ХӨРШ ХИЛ, АГААРЫН ХИЛЭЭ ХААХАД Л ГУРАВДАГЧИЙН ТУСЛАМЖ МОНГОЛ УЛСАД МААНЬ ОРЖ ИРЭХГҮЙ. ТЭГЭЭД Ч ОРОС УЛС МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ХАМГААЛЖ ИРСЭН. ТҮҮХЭЭ Ч ГЭСЭН УНШ, КОНСЕРВИНЫ НАЙМААЧИАН…

Avatar

МАН ы үнэн төрх 2022-03-28 66.181.161.106

Лхавгажав МАН ын гишүүн. Энэ нам үнэхээр юм хийх гэсэн бол иймэрхүү хүмүүстээ итгэл үзүүлж болох л бсан. Тоохгүй л байгаа биз дээ. Хэдэн таарсан юмнууд тэрүүхэндээ л худлаа ярьсан хувааж идсэн шиг л өдөр хоног өнгөрч бна. Үнэхээр бодлогын нэг ч шийдвэр гарсангүй
Харамсалтай

Avatar

ИРГЭН 2022-03-28 202.9.46.21

МОНГОЛ ТӨРД ЭСМЭЙЛҮҮД ОЛШИРЧ, САЦАЙ САЙД ДУТАГДАЖ БАЙНА.

Avatar

Zochin 2022-03-28 66.181.178.132

Энэ нөхөр одоо болноо Галзуу хүн шиг юм ярьдаг боллоо

Avatar

Зочин 2022-03-28 202.126.88.214

Уг нь мөн ч зөв хүн юм байгаа юм даа. Даанч МАН яалаа гэж ийм улсаа дээш нь залах вэ. Чадалтай удирдагч баг монголд мөн ч их хэрэгтэй байна даа

Avatar

Badarch taxar 2022-03-28 103.57.93.94

Монголыг аврах гэсний хэрэггүй зөнгөөр нь хая ! Тэгээд нийгмийн шалгарлаар хэн хүчтэй нь үлдэг !

Avatar

Зочин 2022-03-28 202.55.188.93

За хөөрхий тэгээд тэр барууныхан чинь Украйныг аврахгүй л байна шдээ.Төвийг сахисан нь дээр …

Avatar

Зочин 2022-03-28 202.70.44.46

мэргэн дүү минь

Avatar

Зочин 2022-03-28 64.119.23.135

400 сая жуулчин мөрөөдсөн 10-р анги төгссөн бүрэн дунд боловсролтой өндөг кофе луувангийн үлгэр ярьсан Гуугл шүү оны цагаас түрүүлж нэвтэрсэн бяцхан тархитай данхар толгойтоо ЕРӨНХИЙ САЙД сайд чамд таалагдахгүй бол яах юм тэгээд…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж