Удаа дараа мал хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.27-нд нийтлэгдсэн

Удаа дараа мал хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Удаа дараа мал хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Мал хулгайлах гэмт хэрэг нэмэгджээ. Иймээс малчид, иргэдэд малаа хулгайд алдсан тохиолдолд яаралтай Цагдаагийн байгууллагад хандахыг анхаарууллаа. Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газраас Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьд онуудад үйлдэгдээд, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг илрүүлж, шийдвэрлэх ажлын хүрээнд хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд иргэн Г, Ц, Б, Р, Б, О нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Мөнххаан сумдын нутаг дэвсгэрээс удаа дараа мал хулгайлж байсныг илрүүлэн баривчилжээ.

Тодруулбал, гэмт хэрэгтнүүд 2021 оны наймдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд найман удаагийн үйлдлээр иргэдийн 45 бод, 92 бог мал хулгайлж, бусдад их хэмжээний хохирол учруулсан байна. Одоогоор хэргүүдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж. Иргэд та бүхэнд сонор сэрэмжээ дээшлүүлэн, малаа байнгын хариулгатай байлгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас иргэдэд зөвхөн өнгөрсөн оны байдлаар хоёр тэрбум 468 сая 239 мянга 868 төгрөгийн хохирол учирснаас 760 сая 529 мянга 554 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого багатай хүмүүс болохыг Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэн. Тус газраас энэ төрлийн гэмт хэргийн талаар гаргасан судалгаагаар, улсын хэмжээнд 2020 оны байдлаар мал хулгайлах 263 хэрэгт 420 хүн эрүүгийн хариуцлага хүлээжээ. Үүнээс 205 хүн буюу 49 хувь нь хорих ялаар шийтгүүлсэн байна.

Хорих ялыг хугацаагаар нь авч үзвэл, 198 хүнд зургаан сараас таван жил хүртэл, зургаан хүнд 6-8 жил хүртэл, нэг хүнд есөн жилээс дээш хорих ял шүүхээс оногдуулсан байна. Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг хүйсээр нь авч үзвэл, 577 буюу 98.2 хувь нь эрэгтэй, 10 буюу 1.7 хувь нь эмэгтэй байна. Өөрөөр хэлбэл, 20 гаруй эмэгтэй малын хулгайн гэмт хэрэг үйлджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж