Оросын холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны үүдэнд Д.Монголхүү тэргүүтэй иргэд “No War” нэртэй тайван жагсаал хийсэн. Энэ үеэр Монголд суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг уучлалт гуйж, эх орон руугаа буцахыг шаардсан юм. Жагсаалын үр дүн одоогоор гараагүй.
Иргэн Д.Монголхүү өнөөдөр /2022.03.27/ өөрийн цахим хуудастаа нэгэн сэтгэгдэл оруулжээ.
Тэрбээр "Оросууд Монголд бензин өгөхөөсөө больчихоосой, эрчим хүч нийлүүлэхээ зогсоочихоосой. Тэгвэл бөөн аз болно. Шатахууны зах зээлийг чөлөөлөөд, хямдхан бензинтэй болчихно. Өөрсдөө цахилгааны эх үүсвэрүүдээ байгуулаад тансаглачихна" гэжээ.
Иргэд түүний энэ сэтгэгдэлд байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, Энэтхэг нефтийн үйлдвэр барихад туслалцаа үзүүлж байна. Бид Атомын цахилгаан станц барих хэрэгтэй. Асар их үр ашигтай, үндсэн түүхий эд байна. Сүүлийн үеийн атомын цахилгаан станц маш сайжирсан. Үр ашгийг нь бодож олноор барих болсон. Жишээ нь Хятад, Франц зэрэг орон байна гэжээ.
Мөн нэг иргэн "Яагаад бид өөрсдөө үйлдвэрлэгч орон болж болохгүй гэж. Хэдэн арван жил "Дачин тамсаг"-т зүгээр шахуу л хамаг байдгаа цөлмүүлж байж. Өөрсдөө яагаад нефть хийж болохгүй гэж. Өөрсдийгөө юу ч хийж чадахгүй гээд бүрэн төгс итгэчихсэн, эсвэл хэт бэлэн юман дээр байгаад сурчихсанаас болоод уу" гэх зэргээр санал бодлоо бичсэн байна.
Д.Монголхүүгийн хувьд БНХАУ болон ОХУ-аас эмээж суухгүйгээ ийнхүү цахим хуудсаараа дамжууан илэрхийлжээ.
Холбоотой мэдээ