Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн орон нутгийн удирдах ажилтнуудын зөвлөлгөөн өнөөдөр эхэллээ. Зөвлөлгөөнд УЦОШГ болон харъяа байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Ус цаг уур, орчны шинжилгээний албадын захирлууд болон холбогдох ажилтнууд оролцож байна. Нийт 18 аймаг, гурван хотын салбарын удирдах ажилтнууд энэ өдрүүдэд өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, ирэх оны зорилтоо тодорхойлон, ажлын ололт амжилт, доголдол дутагдлаа шүүн хэлэлцэх аж. Түүнчлэн аймаг, нийслэлийн УЦУОША-ын 2009 оны шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажлын дүн, ажиглалт шинжилгээний салбар тус бүрийн ажлын өнөөгийн байдал, цаашид анхаарвал зохих асуудлаар зөвлөмж гаргах юм байна. Зөвлөлгөөн энэ сарын 18-ныг дуустал хүртэл үргэлжилнэ.
Д.Долгор
Д.Долгор