Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” цахим хуудсын нэр “NFT World INC” болж солигдсон. Үүнээс болж иргэд хувийн мэдээллээ алдсан байж болзошгүй талаар сэтгэгдлээ илэрхийлжээ. Иргэдийн мэдээллийг алдсан эсэх болон цахим хуудасны аюулгүй байдлын талаар тодрууллаа.
"Төрийн цахим үйлчилгээний пэйж хуудасны нэр өчигдөр ингэж өөрчлөгдсөн бөгөөд иргэдийн хувийн мэдээллийг алдаагүй. Хакердаж байгааг холбогдох мэргэжилтнүүд мэдсэн даруйдаа пэйжийг хэвийн болгосон" гэж хэвлэлийн төлөөлөгч нь хэлсэн юм.
Иргэд “E-Mongolia” хуудас руу чатаар хувийн мэдээллээ илгээж шаардлагатай мэдээллээ шалгуулж, үйлчилгээ авдаг. Тэр бүх мэдээлэл мессенжерт хамааралтай аж. Хакердуулсан нөхцөл байдал нэг цагийн турш үргэлжилсэн бөгөөд зөвхөн пэйж хуудаст хамааралтай. Аппликейшн болон бусад серверт ямар нэгэн асуудал үүсээгүй байна.
“E-Mongolia пэйж хуудсаа бусдад худалдсан гэдэг худал мэдээлэл. Одоо нэрийг солихоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар ажиллаж байна" гэлээ.
Тиймээс иргэд “E-Mongolia”-гаас чатаар авсан үйлчилгээтэй холбоотой хувийн мэдээллээ алдсан гэж ойлгох нь өрөөсгөл байна. Ямартай ч цаашид дахин ийм асуудал гаргахгүйн тулд анхаарч ажиллах биз ээ.
“E-Mongolia”-гаас гаргасан мэдэгдэлд:
"Тус нэгдсэн системийн цахим хуудаст жилд 100-150, “Е-Mongolia” системд 500-600 удаагийн халдлагын тохиолдол бүртгэгддэг бөгөөд мэдээллийн аюулгүй байдлын шинжилгээ байнга хийж ажилладаг. Энэ удаагийн халдлагын үеэр META компанитай хамтран шуурхай ажилласны үр дүнд нэг цагийн дотор пэйж хуудсаа эргүүлэн авсан.
Энэ хугацаанд тухайн этгээд нь нэр, лого, ковер зургийг солихоос гадна хоёр пост оруулснаас өөр үйлдэл хийгээгүй байсан төдийгүй иргэдтэй харилцдаг чат хэсэгт ямар нэгэн халдлага гараагүй байсан. Өөрөөр хэлбэл, чат хэсгийн мэдээллийг алдаагүй бөгөөд иргэдийн мэдээллийг чат хэсэгт хадгалдаггүй болно. Бид одоогоор пэйж хуудасныхаа нэрийг өөрчлөхөөр ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй хэвийн байдалд шилжих болно" гэжээ.
Зочин 2022-03-27 37.112.226.106
65443806 ~~~ Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү ~~~ https://cutt.ly/girl01646
Дон Жуан 2022-03-27 202.21.119.122
х****л идсэн хар Фэйсбүүк-г төрийн болон албаны зорилгоор ашиглахаа болиоч дээ. Эмайл байхгүй төрийн алба зөндөө байгаа шүү, хувь чат руу нь бичиг баримтаа явуулдаг байдал арилахгүй байна
Зочин 2022-03-27 64.119.26.140
хөдөөний оркуудаа та нар хакерын халдлагыг няцаах хамгаалах чадваргүй байж цахим гэж худлаа шаахаа л больчих. та нарын мөнгө идэх арга чинь биз дээ.: эсхүл хятадын санаачилга зааварчилгаагаар монголчуудын бүх мэдээллийг тэдний алган дээр тавьсан юм шиг дэлгэж өгч байна. клубын эрхлэгч данхан толгой обуна нэртэй яшка проно нянбактрери хүүкэн пүүтлэр та нар монголоор бага тоглоорой аалзнуудаа
Зочин 2022-03-27 66.181.181.73
Үнэн үү. Одоо ч хүнд итгэхэд хэцүү цаг дарга нарт нь хууртагдсаар байгаад л
Зочин 2022-03-27 76.126.58.204
Manaihan medeelelee aldsan uguigee ch medkui yavjagaadaa aygui bol. Aldaagui l gejiin