Хот, хөдөөд махны үнэ өсч, өндөг, нарийн ногоо хямдарчээ

Хуучирсан мэдээ: 2022.03.27-нд нийтлэгдсэн

Хот, хөдөөд махны үнэ өсч, өндөг, нарийн ногоо хямдарчээ

Хот, хөдөөд махны үнэ өсч, өндөг, нарийн ногоо хямдарчээ

Үндэсний статистикийн хороо нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа, авто бензиний үнийн судалгааг гаргажээ. 2022 оны гуравдугаар сарын 25-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.2 хувиар, өмнөх долоо хоногоос 1.9 хувиар тус тус өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.9 хувиар өсчээ.

Тухайлбал, нийслэлд өндөг, сүү, цагаан будааны үнэ тогтвортой байсан бол нарийн ногоо, махны үнэ өссөн байна. Харин авто бензин, гурил, талх, нарийн боовны үнэ хамгийн бага нэмэгджээ. Орон нутагт гурил, будаа, мах, сүү, цагаан идээ, хүнсний ногоо төдийгүй авто бензиний үнэ 0.1-0.6 хувиар өссөн талаар ҮСХ-ноос мэдээллээ.

Хил хаасантай холбоотойгоор зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний нөөц хомсдож, үнэ хөөргөдөх асуудал гарч байгаа аж. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хянана. Үндэсний статистикийн хорооноос сар бүр дээрх судалгааг хийдэг ч нөөцийн тасалдал үүссэнтэй холбоотойгоор худалдаачид барааны үнийг зохиомлоор хөөргөсөн эсэхийг дүгнэх боломжгүй аж.

Ямартай ч нийслэл болон орон нутагт өргөн хэрэглээний бүх барааны үнэ тодорхой хувиар өссөн болохыг доорх инфографикаас та бүхэн харж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж