Хүүхдүүд эрт илрүүлгийн багцад хамрагдаж болно

Хуучирсан мэдээ: 2022.03.27-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд эрт илрүүлгийн багцад хамрагдаж болно

Хүүхдүүд эрт илрүүлгийн багцад хамрагдаж болно

Эрүүл мэндийн даатгалаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах тусламж, үйлчилгээний нэр төрөл болон насны бүлгийг 2022 оноос эхлэн нэмэгдүүлсэн. Өмнө нь 18-аас дээш насныхныг дөрвөн насны бүлэгт хувааж, эрт илрүүлгийн багц тусламж үзүүлдэг байсан бол энэ оноос 0-17 насны хүүхдүүдийг насны онцлогт тохирсон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар болжээ.

Бага насны хүүхдүүдэд хүнд өвчин оношлогдох нь нэмэгдэж буй тул хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар болсон байна. Мөн хүүхдийг эхийнхээ хэвлийд ураг байхад нь оношлох тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд оруулжээ.

Өмнөх жилүүдэд эрт илрүүлгийн хүрээнд 18 төрлийн үзлэг оношилгоо хийдэг байсан бол 2022 онд 30 нэр төрлийн үзлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалаар хийлгэх жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргаж, энэ ажилд Улсын төсвөөс 60.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эрт илрүүлгэд жилд нэг хүнд дунджаар 60 мянган төгрөг төсөвлөсөн бөгөөд эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй явсаар өвдвөл нэг хүнд 11.2-12.3 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч эдийн засагт дарамт учрах тооцоо байна.

Ирэх тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд иргэдэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийж эхэлнэ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хэлэхдээ “Хүний эрүүл мэнд ямар чухал вэ, эрүүл мэндийн салбар ямар чухал вэ гэдгийг цар тахлын үед дэлхий даяараа харлаа. Тиймээс Засгийн газраас 2022 оны төсөвт Эрүүл мэндийн салбарт урд өмнө нь байгаагүй хэмжээний 112 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт баталж, тоног төхөөрөмжүүдийг сайжруулахаар тусгасан. Өнгөрсөн жилүүдэд цар тахлын хүнд хэцүү цаг үед байсан ч салбарын шинэчлэлтийн ажлуудыг тогтмол хийгдэж байсан.  ХӨСҮТ-д гэхэд вакцин, биобэлдмэлийн төв агуулахыг гурван сарын дотор барьж, BSL гуравдугаар зэрэглэлийн лабораторийг ашиглалтад оруулж, мөн их засварын  ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тус төв олон барилгатай ба цаашдаа ч засаж, шинээр барихаар 2022 оны төсөвт их засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд засварууд энэ ондоо ч үргэлжилнэ.

Мөн бүсийн оношилгооны төвүүдийг ангографикийн аппарат, дижитал рентген аппаратаар хангалаа. Бүх аймагт PCR лабораторитой боллоо. Амьсгалын аппаратын хүрэлцээг улсын хэмжээнд бүрэн шийдсэн.

Түүнчлэн тавдугаар сараас улсын хэмжээнд иргэдэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ ажлын хүрээнд орон нутаг болон дүүргийн эмнэлгүүдэд Эрүүл мэндийг дэмжих төвүүд байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Дорноговь аймгийн Замын-Үүд сумдад Эрүүл мэндийн дэмжих төвөө нээсэн" гэсэн юм. Тиймээс иргэд эрт илрүүлгэд хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалахыг ЭМЯ-наас уриалав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж