Барилгын хөөсөнцөр хомсдох эрсдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2022.03.27-нд нийтлэгдсэн

Барилгын хөөсөнцөр хомсдох эрсдэлтэй байна

Барилгын хөөсөнцөр хомсдох эрсдэлтэй байна

Өргөн хэрэглээний барааны үнийн нэмэгдлийг дагаад барилгын материалын үнэ сүүлийн хоёр жил тасралтгүй өсөв. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотой барилгын зарим гол бүтээгдэхүүн хомсдох, үнэ өсөх эрсдэл их байгаа юм. Барилгын материалын зах дээр хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь дулаалгын хөөс, шилэн хөвөн, цемент, хөөсний тор, булан тор. Үнийн хувьд одоогоос нэг сарын өмнөхтэй харьцуулахад 44 болон 100 айлын захад нэмэгджээ. Дулаалгын хөөсөнцрийн хувьд гадна болон дотор дулаалга гэсэн хоёр төрөл буй.

Гадна дулаалгын нэг ширхэг хөөсний үнэ 3-5 см нь 25-35, долоон см нь 35-60, 10 см зузаан нь 45-75 мянган төгрөгийн хооронд зах дээр зарагдаж байна. Зузаан болох тусам шаталт удаан байдгийг худалдаачид хэлсэн юм.

Барьж буй барилга шатахад гал хурдан тархах гол нөхцөл нь дулаалгын материал буруу сонгох алдаанаас үүдэлтэй. Тухайлбал, дулаалгын шахдаг хөөс ашиглах нь гал хурдан тархах нөхцөл болдог байна. Гэхдээ барилгын компаниуд ихэвчлэн ажиллагаа бага, үзэмж сайтайг нь бодож энэ хөөсийг ашигладаг. Дотоодод ч үйлдвэрлэл явуулж, дулаалгын материалуудыг үйлдвэрлэдэг байна. Гэсэн ч түүхий эдийн үнэ хэт өндөр байгаагаас үйлдвэрлэлийн өртөг 2-3 дахин нэмэгджээ.

Барилгын дулаалгын хөөсөнцрийн тухайд түүхий эдийн үнэ нэмэгдсэнээс гадна хомсдох эрсдэл үүссэн байна. Тодруулбал, хил гаалиас болж үнэ нэмээгүй байхад хөөсөнцрийн түүхий эд 3.2-3.5 сая төгрөг байсан нь одоо 9.3-9.5 сая төгрөг болж өссөн аж.

Шахдаг хөөсний үнэ куб метр нь 250-280 мянган төгрөг. Гэхдээ 100 айлд энэ хөөсийг худалдаалахыг мэргэжлийн байгууллагаас хориглож буй аж. Дараагийн эрэлттэй бараа бол хөөсний тор метрээс шалтгаалж 25-30 мянган төгрөг. Мөн замаска, эмульс, будаг гээд эрэлттэй барааны жагсаалт урт. Үнийг нь асуувал лангуу бүр дээр адил барааг өөр өөр үнээр худалдаалж байлаа. Гол нэрийн барааг авч үзвэл:

  • Хар, цагаан замаска – 20 кг савлагаатай нь 14-23 мянга, задгайгаар 8-12 мянган төгрөг
  • Будаг – Литрийн савлагаатай нь улсаас шалтгаалж 5-18 мянган төгрөг
  • Хар цаас – Нимгэн, зузуун чулуутай эсэхээс хамаарч 50-65 мянга
  • Шилэн хөвөн – Хятад 40-48, Орос 95-110 мянган төгрөг
  • Цемент – тонн нь 220-310 мянган төгрөг
  • Шахдаг хөөс – куб нь 240-320 мянга
  • Булан тор – 28-32 мянган төгрөг байна.

Барилгын материалын бараа, бүтээгдэхүүн авахаар нийслэл төдийгүй орон нутгийн иргэдийн зорьдог газар бол 100 айлын барилгын материалын зах. Өнөөдөр ч ялгаагүй томоохон компаниудын эздээс эхлээд байшингаа засварлах иргэд тус захаас бараагаа татдаг. Барилгын зарим гол нэрийн бараа, түүхий эд тасалдаж, хомсдох эрсдэлтэй байгааг худалдаачид болон үйлдвэрлэгчид анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж