Харьковын метроны буудалд хөгжмийн наадам болов

Хуучирсан мэдээ: 2022.03.27-нд нийтлэгдсэн

Харьковын метроны буудалд хөгжмийн наадам болов

Харьковын метроны буудалд хөгжмийн наадам болов

Хотын эргэн тойронд буудалцаан өрнөж байгаа ч уламжлалт сонгодог хөгжмийн наадам болох “Kharkiv Music Fest” Харьков хотод нээлтээ хийв.  Тус хотын метроны буудлыг иргэд тэсрэх бөмбөгнөөс хамгаалах хоргодох байр болгон ашиглаж байгаа ч хөгжимчид үзүүлбэрээ толилуулсан байна. Тус хөгжмийн фестивалийн талаар Харьковын бүс нутгийн цэргийн захиргааны дарга Олех Сынаехубов Telegram дээр нийтэлсэн гэж "Укринформ"-ын сурвалжлагч мэдээлэв.

“Бид одоог хүртэл, бүтэн нэг сарын турш Оросын эзлэн түрэмгийлэгчдийн буудлагын дор амьдарсаар байна.  Гэсэн хэдий ч бид итгэлээ алдаагүй. Өнөөдрийн бэлгэдлийн ‘Kharkov Music Fest’ бол бидний итгэлийн бас нэгэн нотолгоо юм. Харьковын оршин суугчдыг инээмсэглэл, урлагтай хэвийн амьдралд нь хэдхэн цаг буцааж баярлуулсан зохион байгуулагчдад баярлалаа. Дахин Харьковт сонгодог хөгжим эгшиглэх нь гарцаагүй” гэж бичжээ.

Харьковын метронд болсон "Дэлбэрэлт дундах концерт" нь наадмын бэлгэдлийн нээлт болсон гэж зохион байгуулагчид үзэж байна. Чавхдаст тавын хөтөлбөрт Бах, Шуберт, Дворак, Скорик нарын сонгодог бүтээлүүд, Харьковын залуу хөгжмийн зохиолч, удирдаач Володимир Бохатировын энэхүү концертод зориулж бичсэн Украины ардын дууны найруулга багтсан байна.

ОХУ-ын цэргүүд Харьков хотод түрэмгийллээ үргэлжлүүлсээр байгаа ба метронд 15 мянга орчим хүн хоргодож байна.

Эх сурвалж: UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж