Байден: Путин бол яргачин

Хуучирсан мэдээ: 2022.03.27-нд нийтлэгдсэн

Байден: Путин бол яргачин

Байден: Путин бол яргачин

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн Бямба гаригт Польшийн нийслэл Варшав хотод дүрвэгсэдтэй уулзах үеэрээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг "яргачин" гэж нэрлэн, Оросын удирдагчийн үйлдлийг буруушаав.

Айлчлалын үеэр сэтгүүлчид Байденаас Путинтэй холбоотой асуудлууд ундарч буй талаар ямар бодол тээж явааг нь асуужээ. Харин Байден тухайн үед Народович стадион дахь дүрвэгсэдтэй уулзаж байсан бөгөөд "Путин бол яргачин" гэж хариулсан байна.

АНУ болон ОХУ олон талаар өрсөлддөг. Сүүлийн арав гаруй хоног Байден Путины талаар сөрөг үг хэлэх нь ихсэв. Өнгөрсөн долоо хоногт Байден анх удаа Путиныг "Дайны гэмт хэрэгтэн" гэж нэрлэж, түүнийг "Украины ард түмний эсрэг ёс суртахуунгүй дайн хийж байгаа алуурчин, дарангуйлагч" гэж нэрлэсэн билээ.

Мөн оросууд Украин руу довтолсныг "хүмүүнлэг бус" гэж нэрлээд буй юм. Баруун талаараа Украинтай хиллэлдэг Польш улсад хоёр сая гаруй дүрвэгч бүртгэгдээд байна. Тиймээс олон улсын удирдагчид айлчилж, өөрсдийн тусламжаа хүргэж байгаатай адил Байден мөн нөхцөл байдалтай танилцаж буй юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж