Украины Батлан хамгаалах яам Оросын дэслэгч генерал Яков Резанцев өмнөд хэсгийн Херсон хотын ойролцоо болсон цохилтын үеэр амиа алдсан гэж мэдэгдэв. Резанцев Оросын 49 дүгээр нэгдсэн армийн командлагч байжээ.
Барууны албаны хүн Резанцев нь Украинд нас барсан долоо дахь генерал, хоёр дахь дэслэгч генерал ба хамгийн дээд тушаалын офицер байсан гэж мэдэгдэв. Нэгэн орос цэрэг Резанцев дайныг дөрөв хоногийн дотор дуусгаж чадна гэж ярьж байсан гэж дурссан байна.
Хэдийгээр Орос улсын зүгээс ганц генерал амиа алдсан гэж баталж байгаа ч Киев болон барууны албаныхан дайн эхэлснээс хойш долоон генерал тулаанд амь үрэгдсэн гэж үзэж байна. Оросын өндөр албан тушаалтай генерал дайны талбарт хэт ойрхон байсан нь Украин болон барууны гайхшралыг төрүүлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ