Монголын дугуйн спортын тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалийн эзэд боллоо. Тажикстан улсад үргэлжилж буй дугуйн спортын тус тэмцээнд Холбооны дэргэдэх шигшээ багийг төлөөлж ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар бусад тамирчидтай хурд хүчээ сорьсон юм.
Монголын тамирчид 1991 оны Азийн АШТэмцээнд мөнгөн медаль хүртсэнээс хойш тивийн тэмцээнээс багийн төрөлд медаль аваагүй байв.Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 17 орны баг тамирчид хоёр жил завсарласны эцэст цуглаж байгаа юм.
Холбоотой мэдээ