Нүүдлийн мал аж ахуйг "органик" брэнд болгох гарц

Хуучирсан мэдээ: 2022.03.26-нд нийтлэгдсэн

Нүүдлийн мал аж ахуйг "органик" брэнд болгох гарц

Нүүдлийн мал аж ахуйг "органик" брэнд болгох гарц

Малын шүлхий өвчин аж ахуйн салбарын толгойн өвчин болоод байна. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулууны мэдээлснээр Архангай, Хөвсгөл, Булган зэрэг төвийн аймагт шүлхий цар хүрээгээ тэлжээ. Тухайлбал, Архангай аймгийн 14 суманд шүлхий өвчин бүртгэгдсэн байна. Иймд 13 аймгийн 75 суманд эхлүүлсэн аж.

Мөн энэ онд улсын төсөвт 12 сая тун вакцин татан авах төсөв суулгасныг УИХ-ын нэгдсэн чуулганы Баасан /2022.03.25/ гаригийн ээлжит хуралдааны үеэр мэдээлсэн  юм. Ирэх сард болох Монголын эдийн засгийн чуулган-2022”-ыг угтан хүрээнд “Аж үйлдвэржилтийн сэргэлт” сэдэв дор хэлэлцүүлэг энэ сарын 24-нд болсон юм. Энэ үеэр хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд малын шүлхий өвчинтэй тэмцэх, үндэсний үйлдвэрлээ хөгжүүлэх зэрэг саналыг дэвшүүлж байна.

МАЛАА ЭРҮҮЛЖҮҮЛЖ ЧАДВАЛ ТҮҮХИЙН ЭДИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ  БОЛОМЖТОЙ 

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Хөдөө аж ахуйн салбарт шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай. УИХ-аас 2017 онд Мал амьтны эрүүл мэндийн болон малын генетик нөөцийн хуулийг баталсан. Энэ хууль амьдрал дээр хэрэгждэггүй. Бид хуулийг гууль болгож буй асуудал бий. Тиймээс баталсан хуулиа зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Өнөөдөр  шүлхий өвчин бүх аймаг, сум, багт тархаж улсын хэмжээнд нүүрлэлээ. Үүнийг ирэх хоёр жилийн хугацаанд малыг эрүүлжүүлэхтэй холбоотой, малын вакцинд шаардлагатай хөрөнгө оруулалт санхүүжилт бодлого гаргаснаар малыг эрүүлжүүлнэ. Бүх малаа эрүүлж болгож чадвал малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх, зах зээлд гаргах боломж бүрдэнэ. Одоогийн хүнд цаг үед бидэнд хумигдмал нөхцөл байдал үүсээд байна. Малын эрүүл мэндтэй холбоотой бодлогын шинэчлэлт хийх хэрэгтэй. Үүнтэй зэрэгцүүлэн хөдөө аж ахуйн салбарт судалгаанд суурилсан шинжлэх ухааны оролцоотой үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Монгол Улс өнөөдөр үйлдвэрлэлийг хөгжүүлэх хамгийн давуу тал нь органик хүнс. Нүүдлийн болон бэлчээрийн мал аж ахуйн онцлог нь бид тааваараа бэлчээрлэсэн малын мах сүү, түүхий эдээ давуу тал болгож хэрэгжүүлэх шаардлагатай байна. Харин эрчимжсэн мал аж ахуйн хүрээнд Хятад болон ОХУ-ын зах зээлд түүхий эдээр нь өрсөлдөх боломжгүй гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Тэмүүлэнгийн хэлснээр нүүдлийн мал аж ахуйг органик хүнсний брэнд болгож дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж байгаа. Гэвч малын шүлхий өвчлөл энэ гарцыг боомилох томхон чөдөр болжээ.

МАЛЧДЫН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ТҮҮХИЙ ЭДИЙГ САЙЖРУУЛБАЛ ЭКСПОРТЛОГЧ БОЛНО

Монгол Улс  хүн амынхаа тооноос хэд дахин нугарсан малтай, хөдөө аж ахуйн орон боловч эдийн засгийг нь уул уурхайн салбар нуруундаа үүрч буй. Иймд хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд арьс шир боловсруулах үйлдвэр, ноос, ноолуур угаах үйлдвэр байгуулж ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Хүнс хөдөө ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы хэлснээр 2024 онд Дархан-Уул аймагт арьс ширний боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах бол Ховд аймагт ноос, ноолуур угаах аж үйлдвэрийн парк байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр төслийн ТЭЗҮ дууссан байна. Гэхдээ хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн тулд эхний ээлжид малыг эрүүлжүүлэх, түүхий эдийн бүтээгдэхүүнийг боловсруулах нь чухал болжээ. Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийнхэн малын гаралтай арьс шир, түүхий эдийн бүтээгдэхүүнийг боловсруулж байгаа ч нийт малын хэмжээнд хүчин чадал нь хүрэхгүй байгаа аж. Иймд юуны өмнө малын гаралтай түүхий эдээ боловсруулдаг байх ёстой гэж салбарын сайд үзэж байгаа юм. Энэ тухай тэрбээр “ Бид малчдын орлогыг нэмэх, түүхий эдийн чанарыг сайжруулбал Монгол Улс малын гаралтай арьс ширний эцсийн бүтээгдэхүүнийг экспортлогч болоход том түлхэц болно. Үүнийг дагаад орон нутагт ажлын байр бий болно, малын түүхий эд бэлтгэлийн тогтолцоо сайжирна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж