Путин нэртэй бар амьтны хүрээлэнд үхжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.26-нд нийтлэгдсэн

Путин нэртэй бар амьтны хүрээлэнд үхжээ

Путин нэртэй бар амьтны хүрээлэнд үхжээ

АНУ-ын Миннесота амьтны хүрээлэнд амьдарч байсан Путин нэртэй бар үхжээ. ОХУ-аас Украинд цэргийн ажиллагаа явуулснаас үүдэн тус улсын ерөнхийлөгч Владимир Путинд олон улсын анхаарал төвлөрсөн.  Энэ үед Путин нэртэй бар үхсэн нь олны анхаарлыг татжээ.

Амьтны хүрээлэнгээс мэдээлснээр 12 настай бар зүрхний өвчнөөр үхсэн байна. Амурын барыг аврахаар амьтны хүрээлэнгийн эмч, ажилчид “баатарлагаар” ажилласан гэж албаныхан мэдээлжээ.

Амьтны хүрээлэнгийн захирал Жон Фроулей хэлэхдээ, “Өнөөдөр үнэхээр хүнд өдөр байлаа. Бид гашуудаж байна. Дэлхий дахинд барыг аврахын тулд хийсэн, хийж буй бүх хүчин чармайлтад бахархаж байна” гэж мэдэгджээ.

Путин нэртэй бар 2009 онд Чехэд төржээ.  Данийн амьтны хүрээлэнд  зургаан жил амьдарсан тус барйг 2015 онд Миннесотад авчирчээ. Путин олон бамбарын эцэг бөгөөд 2017 онд нэг төл нь Миннесотагийн амьтны хүрээлэнд төржээ.

Амурын бар нь ховордсон амьтны төрөл зүйл бөгөөд тоо толгойн 95 хувь нь Оросын зүүн хэсэгт байдаг. 

эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж