Ван И Украины асуудлаар Энэтхэгт айлчлав

Хуучирсан мэдээ: 2022.03.26-нд нийтлэгдсэн

Ван И Украины асуудлаар Энэтхэгт айлчлав

Ван И Украины асуудлаар Энэтхэгт айлчлав

Хятадын гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн Пүрэв гаригийн орой Энэтхэгт айлчилжээ. 2020 онд Энэтхэг, Хятадын хилийн харуулын цэргүүдийн хооронд мөргөлдөөн гарснаас хойших Бээжингийн өндөр албан тушаалтан анх удаа Шинэ Делид айлчилсан энэ. Саяхан Ван И Энэтхэгийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхтэй утсаар ярьснаас бусдаар Бээжин нь Шинэ Делитэй дипломат харилцаа холбоогоо хязгаарласан хэвээр байв.
Ван И Энэтхэгийн талтай хоёр талын харилцааг хэлэлцэхээс гадна ОХУ-аас Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгааг санал солилцох гэнэ. ОХУ, Украины зөрчилд Энэтхэг, Хятад улс нь барууны хориг арга хэмжээг эсэргүүцсэн байр суурийг илэрхийлсэн. Мөн ОХУ-ыг буруушаасан мэдэгдэл хийхээс татгалзсан ч зөрчлийг дипломат аргаар шийдвэрлэхийг уриалсан.

Энэтхэг нь ОХУ-аас газрын тос худалдан авсаар байгаа бөгөөд худалдааг руль-рупийгээр хийхээр ярилцаж эхэлжээ.
Мөн ОХУ-ыг Их-20 бүлгээс хасах саналд Хятад нь түдгэлзсэн санал өгчээ.

эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж