Энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.
МАН БАЯН ХҮНИЙГ ҮЗЭН ЯДАХ СЭТГЭЛГЭЭГ ӨӨГШҮҮЛСЭН
Чөлөөт нийгмийн үзэл санааг Монголд түгээх зорилготой "Мизес Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, улс төр судлаач Н.Хасартай ярилцлаа.
-Манай улстөрчид асуудлыг шийдье гэж их ярих юм. Даанч гавихгүй юм. Архидалтыг архийг устгаснаар, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг сугалаагаар, түгжрэлийг хязгаарлалтаар гэхчилэн шийдэх гээд байдагт асуудал байна уу?
-Бодит эдийн засгийн хуульд нийцээгүй ямар ч төрийн хууль тогтоомж сөрөг үр дагавар бий болгодог гэдгийн тод жишээнүүд бол хуурай хууль шүү дээ. Маш олон улсад туршигдаад бүтэлгүйтээд харин ч бүр далд хар зах зээл бий болгож, зохион байгуулалттай гэмт хэрэг, мафийг өөгшүүлдэг, хууль хүчний байгууллагуудаа ялзруулдаг гэдэг нь нотлогдчихсон. Нийгмийн бүх асуудлыг хуульчлах зарчмаар хүчээр шийдвэрлэх нь ихэнх тохиолдолд зорьсныхоо эсрэг үр дагаврыг бий болох магадлалтай.
Архитай тэмцэх нь архидалтаа гааруулах боломжтой. Хориотой жимс эффект гэж нэг психологийн ойлголт байдаг. Аливаа нэг юмыг хааж хоригловол тухайн хориотой зүйлийг сонирхох хүмүүсийн сонирхол нь улам бүр нэмэгддэг тухай ойлголт гэж би сонсож л байсан. Үнэний хувьтай байх гэж бодож байна.
-Нийгмээрээ баян, чинээлэг хүний үзэн яддаг болсон доо. Гэхдээ төрд шургалаад, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулж баяжсан нь олон болохоор тэр байх л даа. Шударга ёсны зарчим төрийн албан тушаалтан, энгийн иргэн хоёрт газар тэнгэр шиг өөр болчихсонтой энэ холбоотой юу?
-Ардын нам Монголд 100 жилийн турш баян хүнийг үзэн ядах сэтгэлгээг өөгшүүлсэн. Өнөөдөр хамгийн баян хүмүүс нь МАН-ынхан. Тэгхээр баячуудыг үзэн ядуулах гэж турхираад байгаа хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Баялагт дайсагнасан энэ сэтгэлгээ хүмүүсийг улам л ядууралд хатаана.
Монголын эдийн засагт төрийн оролцоо их байгаа нь шударгаар өрсөлдөж бизнес хийсэн нь биш эрх мэдэлтэй байгаа нь баялгийг хамаад тэрбумтан болчоод байгаа болохоор нөгөө хуучин цагаас улбаатай коммунист сэтгэлгээтэй нь хоршоод баян хүн бол луйварчин гэсэн хүмүүсийн сэтгэлгээ нь улам бүр батжаад байгаа юм болов уу.
Энэ сэтгэлгээн дээр нь баялгийн хуваарилалт гэсэн популизм, зүүний үзэл, элдэв утопи санаа явна. Ингээд чөтгөрийн тойрогт орчихсон. Ер нь эцэст нь хэлэхэд энэ өнөөгийн дэлхий дахинд хаа сайгүй зонхилоод байгаа элдэв утопи үзэл санаануудыг Достоевский айхтар шүүмжилсэн байдаг. Хүмүүсийг бүгдийг нь тэгш амьдралтай болгоод, бүх эдийн засгийн сонирхлыг нь хангаад хүний бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Хүний хөгшрөлт, өвчин эмгэг, үхэл гэх мэт бусад гачигдал, зовлонг нь яаж шийдвэрлэх юм? Тэр болгоныг шийдэх шийдэл та нарт байхгүй гэсэн санааг бичиж үлдээсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүн бол зөвхөн материаллаг хэрэцээгээр бүх юманд сэтгэл ханадаг бодгаль огтоос биш л гэдгийг хэлээд байгаа хэрэг. Иймээс газар дээр диваажин байгуулах боломжгүй, байгуулах гэж оролдвол там байгуулна гэсэн санааг илэрхийлсэн байдаг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
ТӨРИЙН МӨНГИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАХ НЬ ГЭМТ ХЭРЭГ
УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.
-ОХУ, Украины дайнаас үүдэн эдийн засагт сөрөө нөлөөлөл гарч эхэллээ. Жишээ нь гадагшаа ам.доллар гаргаж чадахгүй хязгаар тогтоочихлоо. Тэгэхээр валютын нөөцийг цаашид хэрхэн нэмэгдүүлэх вэ. Ямар арга хэмжээ авах ёстой юм бол?
-Богино хугацаанд амаргүй байна. Гэхдээ дунд болон урт хугацаанд ам.доллар тодорхой хэмжээнд чангараад байхгүй. Ирэх долдугаар сараас Тавантолгой, Гашуунсухайт хүртэл төмөр зам ашиглалтад орно. Тавантолгойгоос Зүүнбаян хүртэлх төмөр зам ашиглалтад ороод эхэлчихсэн. Энэ нь нүүрсний экспортыг дэмжинэ шүү дээ. Өнөөдөр харамсалтай нь нүүрсний экспорт өмнөх үеэс 2.5 дахин багассан.
Хэрвээ бид 40 сая тонн нүүрсээ экспортолж чадвал Монгол Улсад орж ирж буй нүүрсний орлого 12 тэрбум руу орж ирнэ. Тэгэхээр энэ үзэгдэл нь гадаад валютын хомсдлыг багасгаж, төгрөг эргэж чангарах нөхцөл байдлыг үүсгэнэ. Хоёрдугаарт, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлчихсэн байгаа. Ирэх оноос үр ашгаа өгч эхэлнэ. Гуравдугаарт, дотоодын аж ахуй нэгжүүдээ бид дэмжинэ. Үүнтэй холбоотой нэг зүйлийг ярихыг хүсч байна. Энэ бол Хөгжлийн банк.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЛИЙН ХУРЦ ХЭЛБЭРТ ШИЛЖИХЭЭ МЭДЭГДСЭН
Хотын дарга асан Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдуламтай ярилцлаа.
-Ар гэрийнхэн нь Э.Бат-Үүлтэй сүүлд хэзээ уулзсан бол?
-Аав хүү хоёрыг хэлмэгдүүлж, хэдэн жил улс төрийн зорилготой залхаан цээрлүүллээ. Ямар ч хамааралгүй хэргээр аавыг нь дөрвөн жил хорих шийдвэр гаргалаа. Хүүгийн хувьд тэмцэнэ гэдгээ илэрхийлж, олон улсын байгууллага, АНУ-ын Элчин сайдын яаманд хүний эрх зөрчигдөж буй хүсэлтээ хүргүүлсэн. Ар гэрийнхний зүгээс хуульд заасны дагуу долоо хоногт 20-хон минут уулзах хугацаанд шилний наана цаанаас уулзаж байгаа.
Хамгийн сүүлд хорих ангийн удирдлагууд ач охин, хүү рүүгээ бичсэн захидлыг замаас нь авч, өгөөгүй. Хорих 409 дүгээр ангид шүүхийн эцсийн шийдвэр гараагүй хүмүүс түр хоригддог. Тэгэхээр энэ хүмүүсийн эрхийг зөрчих хуулийн үндэслэл байхгүй.
Прокурорын байгууллага хүний зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн үүргээ ухамсарлаж ажиллахыг хүсч байна. Энэ бол ганцхан Э.Бат-Үүл гэдэг хүний асуудал биш. Монгол Улсад ардчилал, хүний эрх чөлөө маш хүнд түвшинд хүрсэн гэдгийг Э.Бат-Үүлээр дамжуулж ухаараасай.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
БОДЛОГЫН ХҮҮ БУУРСНААР ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРСАН
Эдийн засагч Г.Батзоригтой цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Орос-Украины асуудал хөгжиж буй орнуудын валютын ханшид ямар нөлөө үзүүлж байна вэ? Монгол төгрөгийн ханшийн өөрчлөлтийг харьцуулж дүгнэвэл?
-ОХУ-д рубль ам.долларын эсрэг суларч байгаатай холбоотой иргэд нь үл хөдлөх авах, ам.доллараар хөрвүүлэх гэх мэт хөрөнгөө үнэгүйдэхээс хамгаалж байна. Тиймээс ойр орчмын улсуудын ам.долларын эрэлтийг нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байна. Гэтэл импортлогч манай улс оронд валютын нөөц нь бидний хоол унд, хэрэгцээнд л явах ёстой. Тиймээс ханшийн талаарх цуу яриа, хуурамч төсөөлөлд автахаа болих хэрэгтэй. Ингэж туйлшрах нь эргээд бүгдэд нь л хохиролтой. Валютын нөөц нь байна, алтаар зузаатгах арга хэмжээ авч байна. Өнөөдөр 7000 гаруй хоригт орсон ОХУ-д валют нь 25 хувь суларсан байхад юу ч болоогүй бид ханшийг 20 хувь сулрах нь байна гэж хүлээх утгагүй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
зоригоо 2022-03-26 103.111.68.3
ардчилал гэж хөгийн гарууд ӨӨРСДӨӨ баян их мөнгөтөй болсон АРД ИРГЭД гэж худлаа хуцсан юмнууд ОДОО үр хүүхэд авгай нар нь хүртэл АЛТ МӨНГӨ ГАДААД ОЧИЖ АМАРСАН ОЙМС НЬ ХҮРТЭЛ АЛТАН УТАСТАЙ ИЙМ Л ТАНСАГ ГАРУУД БИ БОЛСОН ,бүгдийг нь шалгаж үнэн зөв буруу гаруудыг шалгаж ИХ ХУРАЛ ГЭЖ БАЙХ ХЭРЭГГҮЙ УЛС АА ГЭСЭН 21 ХҮН БАЙХАД БОЛНО,
зочин 2022-03-26 192.82.74.248
Чиний бүх юм дуусчээ. Юм хэмжээтэй, хязгаартай байдаг юм байна. Ардчилал, хүний эрх чинь сөнөөгүй, байхгүй болох гээд сандраад байх юм байхгүй. Ухаантай хүмүүс нь залруулаад аваад явчихна. Харин чиний ул мөр сайнаар эхлээд муугаар төгсөж байх шиг байна. Хүн талаас ичнь өрөвдөе гэж бодъё. Харин монголын улс төрд ийм Бат-үүл шиг хулгайч нар битгий шургалж байгаасай гэж залбиръя.
зочин 2022-03-26 192.82.74.248
Бат-үүл гуай одоо чимээгүй сууж ялаа эдэл. Юун эрх чөлөө, Украин бэ .Яасан их завтай юм. Зүгээр л би юу хийчих вэ, яагаад энд өгөр толгойлоод сууж байнаа, яагаад намайг монголын ард түмэн ингэтлээ далаад байна, монголын ардчилал ардчилал мөн байсан уу, эндээс хэн хожоод хэн алдсан байнаа гээд л толгойгоо өгөртөж унатал, салж ойчтол нь бодоод сэтгэл амар нэгэн мөсөн сайхан амарсан дээр биш үү. Нэр хугархаар яс хугар гэж юутай үнэн, сайхан үг вэ. Монголчуудын өвөг дээдэс үнэхээр ухаантай хүмүүс ба
Зул 2022-03-26 202.21.108.239
Үүл гуай энэ хүртэл дэмжиж байлаа өөрийгөө өрөвдүүлэхийн тулд улс орноо ямар ч хүнд нөхцөлд оруулах боломжтойг чинь харлаа
Зочин 2022-03-26 64.119.19.249
ХУЛГАЙЧИД ЯЛ ЭДЛЭХ ҮЕД ЯМАР ЭРХ БАЙХ ВЭ ДЭЭ ХА ХА ХА Т1
Зочин 2022-03-26 202.21.109.101
muu batuuliig nasaar ni shorond hataa muu gulug
Зочин 2022-03-26 109.252.136.37
Энэ нэг а******н шорондоо олсож ухээсэй.7сарын 1 нд 5 хуний аминд хурсэн . Зоригийг алсан гэдэг биздээ.
zochin 2022-03-26 174.95.177.179
Xэцүү ч юмаа даа, үйлийн л үр байxдаа, ийм насан дээрээ орон шоронд xатаж өлсөж цангаж явах ч гэж …
shorongiin horidol hvn olon erh haaltai baidag shuu.. 2022-03-26 192.82.91.224
shvvhees gem buruutai togtoogdoj yl absan bol vg heleh hevlen niitleh zereg olon erh hasagdaj baidag shuu. iimees batvvliig hevleh niitleh erhiig horison zob shuu. busadaas yagaad ter dabuu erhtei gej be dee.
Бат-Үүл 2022-03-26 66.181.183.90
Би хотын даргын албан тушаалаа ашиглан хүүтэйгээ нийлж хулгай хийсэн нь үнэн. Хэн ч мэдэхгүй байх гэж бодсон. Намайг өршөө. Би дахиж хулгай хийхгүй. Шоронгоос гараад Украйнд очиж байлдана. Би баатар хүн мөртлөө б** барьж үзээгүй одоо яанаа. Дэлбэрэлт, буун дуу сонсоод өмдөндөө б**х байх даа. Памперс өмсөнө дөө.
mngl 2022-03-26 202.21.109.101
uhusun hoinoo chinii muu erh chuluu shoronggos garsan erh chuluu l biz
Бат - Үүл 2022-03-26 90.196.191.207
Намайг нулимах эрх чөлөөний чинь төлөө би амиа өгөе! Харин ТА эрх чөлөө рүүгээ битгий нулимаарай !
Зочин 2022-03-26 103.156.51.146
Яая яая, энэ хэний хэлсэн үг вэ? Тэмдэглээд авмаар үг байна!
Ялтан 2022-03-26 202.9.41.57
Тэгээд амиа өгөөд үхээч,үхэж байгаа чинь хаана байна.Тэгээд ч энэ чиний хэлсэн үг биш байхаа.
Иргэн 2022-03-26 66.181.188.244
Чиний өчүүхэн амь хэнд хэрэггүй, тэр тусмаа хулгайч амьтаны.
Зочин 2022-03-26 103.156.51.146
Үүл Баатар түргэхэн тэмцэлийн хурц хэлбэртээ шилжсэн дээр. Муусайн юмнууд Путины тухай юм бичээд байхад ойлгохгүй.
shvvhees gem buurtai gej vzsen bol horidol gemt heregten za. 2022-03-26 192.82.91.224
shorond bgaa hvnd erh cholootoi vg heleh hevlen niitleh erh ni haalltai baidag yum.tegeed hudalaa uls torjij ingejj burj bolohgui za..ter erh hasuulsan gemt heregten za. bid gemt heregteneer zaalgah boloogui garaa..
Зочин 2022-03-26 66.181.181.73
Юу сайхан дур сайхан баатар гуай
Улс 2022-03-26 103.57.94.96
Улсын баатар нь Улсаасаа хулга чаав ямар вэ гоё уу Хогийн лаагаанууд
Зочин 2022-03-26 192.82.91.181
ашгүйдээ! хурц хэлбэр ээ түргэн шиг шилжээд хурдхан шиг нүд аниасай билээ!!!! ум сайн амгалан болоосой.
Зочин 2022-03-26 192.82.77.58
Хулгайч хүн ямар эрхээр хязгаарлуулдагийг мэдэх үү.
Гахххх 2022-03-26 103.57.94.96
Одоо бүх хоригдолууд өлсөглөн зарлаад суллагд Саарал Үст суллагдахл юм бол адилхан байгаараа
Зочин 2022-03-26 192.82.88.232
За больдоо, ардчиллын арьс нөмөрсөн чонууд, мэргэжлийн хулгайч луйварчид минь! Та нар 30 гаруй жил ардчилагч болж тоглоод араар нь мөн 30 гаруй жил дээрэм хийлээ. Та нарын жүжиг дуусч, хэн болохыг чинь нийгмээрээ маш сайн мэддэг болсон тул МАСКаа авч хая.Тэгж яривал Монголын ардчилсан хөдөлгөөнийг аль 80-аад оноос эхлэн МАХН/МАН/ дэс дараатай эхлүүлж хэрэгжүүлснийг түүх гэрчилнэ. Ардчилал гэж барууныхан ч та нар шиг залхтал улигладаггүй юм, учир нь тэд жинхэнэ ардчилагчид!!!
Зочин 2022-03-26 192.82.84.98
Үүлийг харааж зүхээд байгаа улсуудад гэж хэлэхэд чөтгөрийн тойргоосоо гарцгаачээ л гэмээр байна. Сонгууль болонгуут л хамаг муу муухай 90 оны ардчилсан хувьсгал АН-аас боллоо гэж ирээд л саймшраад л МАН гаа сонгоно. гэтэл өнөөдрийн болохгүй бүтэхгүйг МАН"ын цүнх баригч намчин бацаанууд хийнэ. Тэгээд л буруутан нь АН. Сэрж үз!!!!! УБ ын бүх гай зовлонгийн эх сурвалж нь газрын наймаа. Тэр хүний тухай ганц муу үг ган хийхгүй тэгсэн мөртлөө жоохон өөд нь татсан Үүлийг амьдаар нь идэх нь ээ
Зочин 2022-03-26 202.55.188.105
Харин тийм. Энд дандаа МАНгас-ын троллууд ажилдгым
Иргэн 2022-03-26 66.181.188.244
Бат-Үүл хулгай луйвар хийж эрхээ хязгаарлуулсан.
Зочин 2022-03-26 192.82.90.158
бас л шоронжуулах юм яриад бну